10-р ангийн сурагчдад өгөх 5 зөвөлгөө.
- GPA буюу голч оноогоо сайжруулах
Дүнгийн голч оноо бол хаана, аль ч улс байсан чухалчилж үздэг хэдхэн зүйлсийн нэг билээ. GPA нь чиний сонирхол, хоббигоос гадна өөрийгөө сорьж чаддаг мөн түүндээ амжилт үзүүлж чадах хүн эсэхийг чинь илэрхийлж өгнө.
Тэгвэл дүнгийн голчоо хэрхэн сайжруулж, дээшлүүлэх вэ?
- Гэрийн даалгавар, төслөө цагт нь үзүүлэх
- Багш, сургагч нартайгаа ярилцах
- Хамт хичээлээ хийдэг бүлгэмтэй болох
- Хичээлийн тэмдэглэлээ бүрэн, цэгцтэй байлгах
- Шалгалтандаа орж ирэх сэдвүүдийг бататгах
2. AP буюу Advanced Placement өгөх
AP буюу Advanced Placement нь өмнө нь дурдсанчлан олон олон их сургуулиудиар зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. Энэхүү шалгалтаар өөрийн мэргэжлийн чиг хандлагын дагуу хичээлээ сонгон өгөх нь их сургуулийн хичээл үзэхэд бэлэн болсоныг харуулахаас гадна дүнгийн голч өсдгөөрөө давуу тал болдог.
3. Хичээлээс гадуурх үйл ажиллагааагаа цэгцлэх
10-р ангид ороход бидэнд төрөл бүрийн л сайн дурын ажил, сонирхлын бүлгэмүүдэд элсэж, төсөл хийсэн байдаг. Тэгвэл үүнийгээ өөрийн өргөдлөө явуулах мэргэжлийн дагуу буюу хүч болж орж ирэх талаас нь үргэлжлүүлэн бататгах ажлууд нэмж, цэгцтэй байх үүднээс хэзээ, ямар байгууллагатай хийснээрээ жагсаан бичих хэрэгтэй.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь чамайг сайн дүн, медалуудын гадуур нийгэмдээ ямар хүн болж, яаж хувь нэмрээ оруулдагыг харуулдаг тул 10-р ангидаа үүндээ төвлөрөн бэлдэх нь чухал юм.
4. SAT Reading & Writing section
Хүн болгоны л хэлдэгээр SAT шалгалтын унших, бичих хэсэг нь Монгол хүүхдүүдэд их бэрхшээл дагуулдаг. Энэхүү шалгалт нь хэр сайн англи хэл мэдэх вэ гэхээсээ гадна хэр сайн анзааргатай, тууштай манай шалгалтанд бэлдсэнийг хардаг. Өөрөөр хэлбэл аль болох эрт бэлдэж, шалгалтын form-тойгоо танилцах тусмаа оноо нь ихэсдэг тул яаравчлан чөлөөт цагаа зарцуулаарай.
5. Цаг төлөвлөлт
10-р ангид хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хичээл ном, ар гэрийн ажил гээд өөрт зарцуулах цаг хомс байдаг. Тэгвэл гарт байгаа цагаа хэрхэн үр бүтээлтэй мөн өөрт амар өнгөрүүлэх чадварт суралцах нь асар их хэрэгтэй байдаг.
Хэрхэн сайн цагийн төлөвлөгөөтөй байх вэ?
- План гаргах
- Жагсаалт гаргахаасаа илүүтэй чухал зүйлсээ тэмдэглэх
- Хийж дуусгах ёстой цаг тогтоох