Sant Journal
5 min readMar 26, 2021

9р ангийн сурагчдад өгөх 5 зөвөлгөө.

1.Сонирх, Турш, Enjoy!

Есдүгээр анги болоод есөн сарын нэгэнд ангийн хаалгаар оров уу үгүй юу ахлах анги болсон гээд мэрэгжил сонгохоос эхлээд хаана сурахаа хүртэл тодорхойлох асар том хариуцлага, дарамтыг багш, эцэг эх нар сурагчдын мөрөн дээр шидэж орхидог билээ. Хэдий тэдгээр асуудлууд чухал ч өөрийгөө таньж мэдэх, сонирхолоо хөгжүүлэх, “comfort zone”-оосоо гарах нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Учир нь дараа дараагийн жилүүдэд улам завгүй болж өөрийгөө юу хүсэж байгаа мэдэлгүй хоосон урагшилсаар төгсөх анги болоод хожим харамсах тохиолдолууд гардаг. Мөн мэдээж Америк Нэгдсэн Улсын их сургуулиудын хувьд сурагчид сонирхолынхоо төлөө хэр тууштай тэмцэж явсан эсвэл өөрийгөө олж мэдэхдээ ямар замыг туулсан зэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг тул АНУ зорьж байгаа бол эхлээд өөрийгөө таньж мэдэхийг чухалчилахнээ.

Хаанаас эхлэх вэ? Юу туршиж үзэх вэ? гэж гайхширан сууж байгаа бол СПОРТ-оос эхлээд үзээрэй гэж зөвлөе. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хичээл номны үр дүнд ч сайнаар нөлөөлдөг, бусадтай нээлттэй болох, багийн тоглогчын чанарт суралцах гээд маш олон давуу талуудыг авчирдаг нь бидний зөвлөх гол шалтгаан болсон юм. Мөн хэрэв их сургуульд орох стратеги талаасаа бодвол өвөрмөц, бусдын нээх сонирхоод байддагүй ч чамайг хөгжүүлж чадах, сонирхол татсан спортоор хичээллээд үзэхэд буруудахгүй биз ээ. Харин спорт үнэхээр чиний сонирхол биш бол урлаг уран сайхан, сайн дурын ажил, дадлагын ажилаас эхлээд өөрийн төслийг эхлүүлэх, магадгүй цаашлаад өөрийн гарааны бизнесийг эхлүүлэх гэх мэтчилэн олон төрлийн сонирхолтой зүйлс жаахан гэж өөрийгөө гололгүй оролдоод үзэх нь хамгийн чухал шүү.

Хоёр туулай хөөсөн хүн, хоосон хоцорно гэдэг хэлцийг санаж өөрийн чадал цагаас хэтэрсэн зүйлсд хүч хөдөлмөрөө зарцуулалгүйгээр ухаалаг сонголт хийж, тууштай байх нь чухал шүү! Хүн авяастай байх нь хамаарахгүйгээр нэг зүйлд 10’000 цагийг л зарцуулбал, тухайн зүйлээ төгс эзэмшиж чаддаг гэх дүрмийг санаж сонирхолдоо үнэн ч байгаарай.

2.Хаана, яаж, хэрхэн?

Зиа дарамт дээр дарамт нэмээд хэлэхэд одоо л хаана сурмаар байгаагаа тодорхойлж эхлэвэл арванхоёрдугаар ангидаа хэдэн сарыг ч болов ядаж бүрэн нойртой өнгөрөөх байх шүү. Тиймээс. одооноос эхлээд ахлах сургуулиа төгсөөд АНУ, Япон, Хятад эсвэл Монгол сурах эсэхээ тодорхойлж, эцэг эхтэйгээ ярилцаж үзэх хэрэгтэй. Эцэг эх чинь чиний төлөө л гэх учраас зөвлөгөөг нь сонсоорой гэхдээ бас өөрийн үзэл бодлоо хадгалж үлдэхийг хичээгээрэй нэгэнт энэ чиний л амьдрах амьдралаас хойш. Өөрийн чинь сонирхож байгаа чиглэл, орчин, аюулгүй байдал, санхүүгийнхээ чадвараас эхлээд тухайн улсын соёл, тэтгэлэгийн боломжуудыг харгалзан үзэж хамгийн өөрт тохирсон улс, сургуулиа сонгохыг хичээгээрэй.

Хаанаас эхлэхээ мэдэхгүй бол мэдээж манай постуудыг уншаад үзээрэй, сургуулиудын мэдээлэлээс гадна магадгүй мөрөөдлийн чинь сургуульд чинь сурдаг төгсөгчтэй хийсэн ярилцлага ч байж магадгүй шүү. Мөн доор хэрэг болж магадгүй сайтуудын холбоосыг орууллаа.

АНУ: USnews, Fiske Guide, Princeton review etc.

https://www.princetonreview.com/amp

Япон: Монгол Японы төв

Хятад: CGS.com or CampusChina.org.

https://campuschina.org/

Тэтгэлэгүүд: Youth Opportunities Mongolia (FB group), https://mustakbilcorner.com/

Манай үеийхний дунд АНУ-д л их сургуульд сурахгүй бол хүн биш юм шиг эсвэл “суга” гэсэн үзэл тархаад бидний сэтгэл зүйд хэдийн нөлөөлөөд удаж байгаа билээ. Энэ бол яалт ч үгүй дурдахгүй орхиж болохгүй сэдэв юм. Та үнэхээр л HBO дээр кино үзэж эхэлсэн цагаасаа л Нью Йоркийн гудамжаар алхаж эсвэл Лос Анжлесын далайн эрэг дээр сэлэхийг мөрөөдөж, америкт л очиж сурна гэсэн хүсэл зорилготой байж болно. Эсвэл үнэхээр Цахиур хөндийд технолгийн хөгжил дунд ажиллах, Валл стрийтийн мундаг банкир болох хүсэл мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ энэ хорвоо дэлхий, таны амжилт зөвхөн америкаар хэмжиддэггүй гэдгийг гэж сануулмаар байна. Монголынхоо их сургуульд сураад Харвардад сурсан хүнээс ч амжилттай явах боломж бий. Тиймээс, эцэст нь хэлэхэд, бусдын дарамтанд оролгүй, Америк америк гэж өөрийн боломжоо бүү хязгаарлаарай! Харин АНУ биш өөр улсад сурмаар байгаа нэгэнд хандаж хэлэхэд, өөрийгөө бүү бусадтай харьцуул, таны сонголт бол таны л сонголт, солонгос эсвэл хятадад сурмаар байлаа гээд та хүн биш эсвэл чадвар муутай гэсэн үг биш шүү! Сургуулийн маань эрхэм багш нар ч бас зөвхөн АНУ гэж сонголт байдаг гэдэг үзэлийг бүү цаашид дэлгэрэхэд нь туслаарай гэж гуймаар байна.

Хэрэв хаана сурмаар байгаа шийдсэн бол цаашид ямар зүйл хийх нь хамаагүй тодорхой болно гэж найдаж байна. Хэлний сургалтанд суухаас эхлээд бүрдүүлэх материалд нь юу байдаг талаар уншаад үзэхэд буруудахгүй гэж найдаж байна.

3. Дарамттай ч гэсэн ядаж чиглэлээ ол!

Өмнө хэлсэнчлэн сургуулийнхаа хаалгаар оров уу үгүй юу нийгэм, инженер гэдэг хоёр чиглэлээс сонгож ирээдүйгээ шийдэх хэрэг гардаг. Нууц задлахад зөвхөн нийгэм, түүх ба физикийн хичээлүүд дээр л мэдлэгийн зөрөө гарч ирэх тул өөрөө биш эцэг эхээрэй шидүүлэхэд бараг ямар ч асуудал үүсэхгүй хэрэв өөрөө шийдэж чадахгүй байгаа бол шүү дээ.

Харин ингэж чиглэлээ сонгодог нь цаашид, ирээдүйдээ явах чиглэлээ бодож эхлэх дохио билээ. Sant Journal-ын Clubhouse event- ээс гарсан хамгийн онцлох, хэрхэн мэрэгжилээ сонгох тухай зөвөлгөөг хүргье:

Өөрийн сонирхож байгаа мэрэгжилээрээ дэлхийд, сурмаар байгаа улсад чинь болон монголд байгаа хамгийн амжиллтай явж буй тус бүр таван хүнийг олж судлах, боломжтой бол холбогдож асуултуудаа асуух (гэхдээ асуултаа Google-дэх хэмжээний ухаантай байгаарай!). Мөн тухайн таван хүнээ сонгохдоо өөрийн хүйс болон жендертэй адил байлгахыг хичээгээрэй учир нь хэдий хичнээн дэлхий хөгжиж байгаа ч хүйс, жэндерийн ялгаварлах үзэл тодорхой хэмжээнд байсаар байгааг бодолцон. Тэгээд өөрийн сонирхсон мэрэгжил болгоноо л цаашид ингэж судлаад байвал ерөнхий баримжаа болон хэрэгтэй мэдээлэлээ цуглуулж чадах байх.

АНУ-ын ихэнх их сургууль коллежуудад мэрэгжилээ 2 дугаар курсээсээ сонгох боломжтой байдаг ч бусад улсуудын хувьд тэгэх боломж бага байдаг тул мэрэгжилээ сонгосон байх нилээгдүй чухал юм. Мөн АНУ-ын коллеж болон их сургуулиудад элсэн ороход мэрэгжил сонголт нь бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг шүү.

4. Хэрхэн хамгийн мундаг нь болох вэ?

Дэлхийн топ их дээд сургуулиуд хамгийн мундагийг нь л авах хүсэлтэй байдаг нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь таны тухайн сургуулиудад тэнцэх магадлал 0 гэсэн үг биш юм. Ихэнх их сургуулиудын хамгийн эхэнд хардаг зүйл бол дүн. Дүнгээ сайн байлга гэдгийг үнэхээр амтай болгон хэлж байгаа байх гэхдээ хэн ч таньд аль болох олон AP course аваарай гэж хэлээгүй байх, тийм үү? Их сургуулиудын хувьд ялангуяа АНУ-ын хувьд сурагч өөрт байгаа боломжоо бүрэн ашиглаж, сургуулийнхаа хамгийн хүнд хичээлүүдийг авсан байх нь тэр алдарт SAT-ын шалгалтаас нь ч илүү чухал байдаг. Бусад улсуудын хувьд олон улсын стандартад нийцсэн хичээл авсан байгаа мэдээжийн хэрэг бонус оноо болно. Гэхдээ Sant Journal ыхан тэг гэсэн гээд бүх AP course хичээлүүдэд битгии бүртгүүлээрэй, өөрийн сонирхол, мэрэгжилийн чиглэлтэй холбоотой байх нь илүү чухал. Яахав бүх AP course ийг авч, сайн оноо авч чадна гэвэл болно л доо гэхдээ ахлах ангийнхаа 4 жилд хувиарлаад жилд 2–3 AP л аваарай.

Мөн маш олон дэлхийн топ сургуулиуд тэтгэлэтэйгээр зуны програмыг сурагчдад санал болгодог тул оролдоод үзэхэд буруудахгүй л гэж зөвлөе.

5. Өөрийн “Community” ол!

Алангуа хатны 5 хөвүүн ба 5 сумны тухай түүхийн сургааль дагуу ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа бол ижил зорилго мөрөөдөлтэй хүмүүстэй байвал унаж шантралгүйгээр урагшилж чадах тул өөрийн гэсэн хүрээлэлээ олохыг хичээгээрэй. Хамтдаа номын санд суугаад TOEFL-доо бэлдэх, мэдлэгээ хуваалцах, хамт төсөл хэрэгжүүлэх яг л чам шиг хичээл зүтгэлтэй эсвэл чамаас ч илүү хичээдэг хүнтэй байж хамтдаа өсөж хөгжихийг хичээгээрэй.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet