Advices by Sant Alumni#2
“Миний хувьд өргөдлөө бэлдэх явцад тэгж их бухимдал төрөөгүй. Ерөнхийдөө хийж байгаа зүйлээ өөртөө аль болох сонирхолтой талаас харах нь зүйтэй гэж боддог. Тэгж чадвал ажлын бүтээмж илүү үр дүнтэй байх болно”
- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Э.Бөртэ-Үжин
“Европын их сургуулиуд академик талаас их анхаарал хандуулдаг. Дадлагын болон онолын хичээлүүдийг маш сайн хослуулж чаддаг. Европт чи сурах бол Шингёний орны виз гэж гардаг тул Европын олон орноор хямдхан аялж, гайхалтай соёл, баялаг түүхтэй танилцаж, өөрийгөө нээх боломжтой нь маш том давуу тал”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Б.Мөнхтуяа
“Ер нь бусад хүүхдүүдэд зѳвлѳхѳд, хэрвээ гадагшаа явья гэсэн бодол мѳрѳѳдѳлтэй бол туршлагатай ижил зорилготой хүмүүсээр ѳѳрийгѳѳ хүрээлүүлсэн нь дээр. Мөн Сант хэдий суурь сайн тавьж ѳгдѳг ч бусад чухал мэдээллээ олж авах хэрэгтэй”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Төгөлдөр
“Гадаадад сурахад өндөр чанарын мэдлэг боловсролыг олж авах нь бол ойлгомжтой. Хамгийн чухал нь миний хувьд өөр улсын соёлоос суралцаж нүд тайлах явдал юм. Үүнээс гадна өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ зузаатгадаг”
- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Э.Бөртэ-Үжин
“Монгол хүүхдүүд юмыг монголчилж хараад сурчихсан, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг бол гадаад хүүхдүүд бусдаас заавар хүлээгээд байдаг. Энэ маань математик суурьтай сэтгэлгээ ирээдүйд маш их хэрэгтэй гэдгийг нотлоно”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Б.Мөнхтуяа
“Хүмүүс ихэнхдээ ѳргѳдлѳѳ явуулчихвал сэтгэл амардаг гэж боддог. Миний хувьд бол би ѳргѳдлөө явуулчхаад хойноос нь санаа зовоод сайжруулах боломж байсан байна гээд харуусаж байсан. Тиймээс хийх боломжтой байгаа дээрээ гүрийж байгаад бүх юмаа бүрэн тѳгс хийхийг хичээх хэрэгтэйг ойлгосон”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Төгөлдөр
“Дан ганц АНУ-ын их сургуулиуд руу битгий 100% анхаарлаа хандуулаасай гэж хэлмээр байна. Хэдий давуу тал асар олон байгаа ч гэсэн түүнийгээ дагаад сургалтын төлбөр тэргүүтэй олон хүнд зүйлс байдаг тул зөвхөн өөртөө тохирох сургуулийн талаар судалгаа сайн хийх хэрэгтэй”
- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Э.Бөртэ-Үжин
“Монгол хүүхдүүд юмыг монголчилж хараад сурчихсан, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг бол гадаад хүүхдүүд бусдаас заавар хүлээгээд байдаг. Энэ маань математик суурьтай сэтгэлгээ ирээдүйд маш их хэрэгтэй гэдгийг нотлоно”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Б.Мөнхтуяа
“Хүмүүс ярихдаа гудамжаар алхаж явж байгаад л гайхалтай санаа ороод ирчихсэн юм шиг ярьдаг. Тийм юм бол ерѳѳсѳѳ байхгүй. Эсрэгээрээ ѳѳр ѳѳр талаас нь их бичиж байж ѳѳртѳѳ тохирсон эсээтэй болдог. Би одоо бол ѳѳрийнхѳѳ эсээг санахгүй байна. Гэхдээ нэг ѳвлийн ѳглѳѳ ээжтэй хамт машинтай явж байгаад дээшээ хартал нэг тийм дэлхийн сүйрэл болцон юм шиг мэдрэмж тѳрѳѳд тэр талаар бичье гэсэн санаа бол орж ирсэн. Хэтэрхий гүнзгий хий хоосон бодолд живэхгүй, гэхдээ бас хальт бодоод ѳнгөрөхгүй, тунгаа тааруулж бичих хэрэгтэй”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Ө.Төгөлдөр
“Эхлээд өөрийнхөө хамгийн ихээр сонирхлыг татдаг зүйлээ олох хэрэгтэй. Тухайн сэдэв нь юуны ч тухай байж бөгөөд хүн болгоны сонгодог нийтлэг сэдэв байсан ч хамгийн гол зүйл бол өөрийгөө бүрэн илэрхийлэх. Энэ ч утгаараа би өөрийнхөө эсээг хүн уншихад ойлгомжтой, тодорхой байлгах тал дээр анхаарч түлхүү бичсэн”
- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Э.Бөртэ-Үжин