Advices by Sant Alumni#3
“Ази, Европын орнууд хоорондоо маш олон талаараа ялгаатай. Тиймээс сурах гэж байгаа орноо эртнээс маш сайн судлах хэрэгтэй. Ялангуяа Европыг сонгосон бол эртнээс хэлээ сурах шаардлагатай. Мэдээж хүний газар анх очоод гэр бүл болон найз нөхдөө их санана. Түүнд бэлдээд, биеэ дааж сурахад өөрийгөө бэлдээрэй гэж хэлмээр байна.”
- Сант сургуулийн 2017 оны төгсөгч Б.Хулан
“Ахлах ангид байхад ѳѳрийгѳѳ бусадтай харьцуулаад, бүгдээрээ ийм юм хийгээд байна гээд дагаж намираад явдаг ч яг үнэндээ гадаадад сурах тийм шаардлагатай биш. “Бусад нь Америк яваад байна, би явах ёстой” гээд хуйлардаг. Битгий тэгээрэй. Дэлхийн хамгийн шилдэг гэгдэх сургуульд орсон ч түүндээ сонирхолгүй байх боломжтой. Учир нь гадаадад огт танихгүй хүмүүстэй тохирохгүй байна гэдгээ мэддэг мѳртлөө ээж аавыгаа баясуулах гээд ч юм уу эсвэл бусад хүмүүст гоё харагдах гээд явчих магадлалтай. Тэр бол үнэхээр хэрэгцээгүй гэж миний хувьд боддог. Тиймээс үнэхээр л дуртай зүйлээ дагаад, ирээдүйгээ бодохын хажуугаар ѳѳрийгѳѳ сонсоод, тэгснийхэээ дараа шийдвэр гаргаарай”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Н.Баярмаа
“Арван жилд хүүхдүүд хэн нэгэн ийм мэргэжлээр сур, ингээд тэгээд ийм замаар яв гээд хэлээд ѳгѳх юм шиг бодолтой байдаг. Манай аав ээж хоёр надад чи бол эрэгтэй хүүхэд, чи ѳѳрѳѳ л амьдралынхаа замыг нээнэ, харин бид хоёр сонгосон замд чинь бүх чадлаараа туслана гэж хэлдэг байсан. Тийм болохоор чи ѳѳрѳѳ хаана сурахаа шийднэ, гэхдээ мэдэж ярилцаад, боломж бололцоогоо тоочиж үзээд зорино. Мөн чи амьдралынхаа хаалгуудыг ѳѳрѳѳ л нээнэ. Тийм ч учраас өѳртѳѳ итгэ, өѳрѳѳ судла, чамайг ѳѳрѳѳс чинь ѳѳр хэн ч сургуульд оруулахгүй шүү”
- Сант сургуулийн 2016 оны төгсөгч Г.Баттүшиг
“Дуртай юмаа хийгээд сонирхлоо хѳѳгѳѳд явах юм бол ѳдѳржин шѳнѳжин хичээл хийгээд, хийх зүйлс чинь хүзүүгээр татаж байсан ч сэтгэл санаанд хамаагүй дээр байдаг шүү. Хэрэв дуртай юм байхгүй юу хийх вэ гэж байвал олон шинэ зүйлс туршиж үзэх хэрэгтэй”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Э.Золзаяа
“Арван жилд байх хугацаагаа зуун хувь ашиглах хэрэгтэй. Арван жил миний хувьд маш гоё цаг, завтай, арван жилийн хичээлүүд одоо эргээд бодоход тийм хэцүү ч биш хичээгээд хийчихвэл амархан. Бүх хичээл дээр сайн сураад, олон талын мэдлэгтэй болвол сайн шүү. Учир нь их сургуульд ороод чиний сонгох мэргэжилд чинь хэрэг болно. Надад тулгарсан асуудал нь болохоор “Өѳ за бизнес санхүүгээр явъя, хичнээн сонирхолгүй байсан ч миний бодлоор ѳндѳр цалинтай гоё мэргэжил” гээд ѳѳрийгѳѳ хүчлээд байсан. Тэгээд олон тѳрлийн хичээлүүд авч үзээд, дуртай юмаа хийгээд явсан чинь илт дүн, идэвх сайжирдаг. Алтан зѳвлѳмж гээд хэлэхэд цагаа зѳв зохицуулаад, шинэ юм сураад, найзуудтайгаа гарах юм гаралгүй л яахав, гэхдээ заавал ѳѳрийн гэсэн хоббитой, сонирхолтой болох хэрэгтэй шүү”
- Сант сургуулийн 2016 оны төгсөгч Ч.Эрдэмбилэг
“Би хэрэв хол явж биеэ даан сургуульд сурахын хажуугаар өөрийгөө олон талаар сорьж үзээгүй байсан бол тэс ондоо хүн болох байсан байх. Олон төрлийн өөр хэл соёлтнуудын дунд ороод яалт ч үгүй өөрийнхөө хувь хүний хөгжил, амжилт руу илүү тэмүүлж эхэлсэн. Яг л жижиг цөөрөм дэх том загас байж байгаад хөлгүй далайд гарч өөрийгөө хэн ч биш байгаагаа харахын адилаар улам ихийг хийж бүтээх ёстойгоо ойлгож билээ. Гадаадад сурах нь ѳѳрийгѳѳ хувь хүн талаас нь хѳгжүүлэх хүсэл илүү тѳрж, өөрийгөө улам хурцлахад хэрэгтэй орчин болж өгдөг. Иймд цаашдаа гадаадад их дээд сургуульд элсэхээр мөрөөдөж бас оролдож байгаа сурагчид битгий бууж өгөөрэй, бас өөрсдийгөө хөгжүүлэхээ хэзээ ч битгий зогсоорой”
- Сант сургуулийн 2018 оны төгсөгч Ж.Дөлгөөн
“Personal Statement дээр бусад хүүхдүүд зүгээр сууж байхад л нэг часхийсэн санаа ороод ирдэг гэж ярьдаг ч надад бол байгаагүй. Акадэмик талаа дүгнээд үзэхээр хичээлээс өөр юу ч хийдэггүй нэгэн хүүхдийн дүр орж ирээд байсан болохоор өөр сэдвээр бичихийг хүссэн. Эцэст нь олсон санаа харин сэтгэлд их нийцсэн бөгөөд багаасаа одоог хүртэл надад тодоор үлдсэн дурсамжуудаа жагсааж бичээд, тэр болгоноос өөртөө тусгаж авсан сургамжууд одоогийн намайг бий болгоход хэрхэн нөлөөлсөн талаар бичсэн”
- Сант сургуулийн 2017 оны төгсөгч Л.Оюунтөгс
“Цагаа зөв зарцуулж сураарай. Арван жилд хийх зүйл минь бүгд тодорхой байсан ч одоо бол бүх зүйл өөр санагдаж байгаа. Өдөр өдрийн хуваарь, тогтсон зүйл гэж байхгүй болохоор эхэндээ эвээ олоогүй. Яваандаа хуваарь гаргаж цагаа хуваарилж сурч байгаа. Ядаж юу хийсэн, хийгээгүйгээ ч мэдэх боломжой, бүх зүйлийг өөрөөр харах байх”
- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Ш.Мишээл
“Энэ хорвоо дэлхий дээр “чи”, “би” гэдэг зүйл хумхын тоос шиг жижиг өчүүхэн зүйл. Сантад сурч байгаа хүүхдүүд өөрсдийгөө дэлхийн хэмжээнд харьцуулан, мөр зэрэгцэн алхахын тулд өдөр болгон хөдөлмөрлөөсөй гэж хүсэж байна. Хэзээ ч битгий өөрийгөө ханачихсан, болчихсон гэж бодож байгаарай. Өдөр тутам сурах хүсэл эрмэлзэлтэй байж, олон найз нөхөдтэй, өргөн хамт олонтой байснаар амжилтад амархан хүрнэ шүү”
- Сант сургуулийн 2017 оны төгсөгч Ц.Есүдэй