AP шалгалтад хэрхэн бэлдэх вэ?
1 min readSep 21, 2023
AP буюу Advanced Placement нь College Board-оос зохиосон их сургуулийн хичээлтэй дүйцэхүйц агуулгаар ахлах сургуулийн сурагчдаас авдаг шалгалт юм. Уг шалгалтыг өгснөөр их сургуулийн кредитээсээ хасуулж болох эрхийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрдгөөрөө давуу талтай ба 37-н төрлийн хичээлээр авдаг нь авууштай.
Онооны байдлаараа 1–5 хооронд байдаг ба 5-н оноо нь маш сайн гэх үнэлгээний шалгуураар явагдана. Тухайн сонгосон хичээлийн төрлөөсөө хамааран 4 эсвэл 5 оноотой бол кредитээ хасуулж болдог байна.
AP шалгалт нь жил болгоны тавдугаар сард авагддаг бөгөөд есдүгээр сард бүртгүүлэх хэрэгтэй байдаг.
AP шалгалтад бэлдэх зөвлөмжүүд:
- College Board-ийн албан ёсны сайтаас сонгосон хичээл рүүгээ орон гадаадын профессоруудын хичээлийг үзэж, хэсэг хэсгээр нь өөрийгөө шалгах
- “edX” сайтаас үнэгүй хичээл үзэх
- Тухайн сонгосон салбартаа дээгүүр үнэлэгддэг профессорууд AP шалгалтад зориулж ном гаргасан байдаг ба түүнийг ашиглан мэдлэгээ бататгах
- Шалгалт өгөх өдрөөсөө өмнө багадаа 2 mock test буюу яг шалгалт өгч байгаа мэт адилхан тест ажиллах
- Өгсөн mock test-н дээрээ шинжилгээ хийх. Үүгээрээ алдсан хэсгээ сэргээх ба бататгах шаардлагатай бүлэг хичээлээ харж давтах