College Info #22
UC Berkeley
Та ирэх намар UC Berkeley-д орох өргөдөл гаргаж байгаа, эсвэл аль хэдийн тэнд сурдаг байсан ч энэхүү баримтуудыг мэдэх нь зүйтэй. Сургуулийн өөрсдийн өнгө болон цагаас авхуулаад нууц уурын хонгил хүртэл, UC Berkeley-д маш олон хөгжилтэй, сонин хачирхалтай баримтууд байдаг байна.
1. 307-н тохойн өндөртэй Кампанил буюу Sather цамхаг нь дэлхийд хамгийн өндөр хонх ба цагтай цамхагуудын гуравт бичигддэг байна.
2. Сургуулийн дотуур байрны өнгө нь цэнхэр болон алтан юм. Цэнхэр өнгө нь Калифорнийн тэнгэр, далай болон энэхүү их сургуулийг байгуулахаар баруун тийш нүүсэн Yale-ийн төгсөгчдийг бэлгэддэг бол алтан өнгө нь ‘Алтан муж’ гэсэн утгаар сонгогдсон аж.
3. Сурагчдад 4.0 Толгодоор өнхрөх нь сайн дүн авах уламжлал байна. Гэвч хэрвээ та ойр байх Berkeley-н тамга тэмдэг дээр гишгэвэл, энэ нь жилийн турш дах хараал болдог гэж үздэг ажээ.
. Нэмэлт: Кампанилын урд байрлах чулуун бөмбөг нь одоо “4.0 бөмбөг” гэж нэрлэгддэг болжээ. Шалгалтанд орохын өмнө үүнийг үрэхийг аз хэмээн тооцогддог.
4. Bancroft-ын номын санд байх алтан бөөм нь John Marshall-ын 1848 оны 1 сарын 24-ний ‘Калифорнийн Алтны Халуурал’-ын үеэр олдсон хэсэг алт хэмээдэг байна.
5. 1900-аад оны эхээр байгуулсан, газар доорхи үргэлжилсэн уурын хонгил нь дотуур байранд зориулан эрчим хүч үйлдвэрлэхээр баригдсан аж. 1960-аад оны үед, Вьетнамын дайныг хамарсан их сургуулийн захирлын бодлогын эсрэг тэмцэж байсан сурагчид ажлын өрөөнийх нь гадна давхар хаалгыг гинжилж орхижээ. Гарах гарцгүй болсон захирал нь уурын хонгилыг ашиглан зугтаасан байна.
6. … Энэхүү эсэргүүцлийн дараа, тэрхүү хаалга нь солигдсон учир өнөөдрийг хүртэл байгаа ганцхан бариултай хаалгатай болжээ.
7. Анх иргэний эрх чөлөөний төлөөх тэмцлээс санаа авсан UC Berkeley-д 1964 онд эхэлсэн ‘Үг хэлэх эрхийн хөдөлгөөн’ нь Вьетнамын дайны эсрэг тэмцлээс өдөөгдөн, коллежийн дотуур байрны хөдөлгөөнд хүргэсэн байна.
8. Berkeley-н нээлттэй гэгдэх нэр хүндийг үл харгалзан, Berkeley Коллежийн Бүгд найрамдахчууд нь дотуур байрны хамгийн том оюутнуудын байгууллагуудын нэг бөгөөд Калифорнийн Коллежийн Бүгд Найрамдахчуудын хамгийн том байгууллага юм.
9. Калифорнийн Ялалтын Их Бууг 1964 оны ангийнхан хандивласан бөгөөд өөрсдийн хөлбөмбөгийн тэмцээн бүрийн эхэнд, оноо, ялалт бүрийн дараа үргэлжлүүлэн бууддаг байна.
10. Big C нь 1905 онд баригдсан ба дотуур байр луу харсан толгодод байрладаг. Бусад Калифорнийн Их Сургуулийн дотуур байрнууд тэр үеэс хойш Big C-г өөрсдийн хувилбараар бүтээсэн ажээ.