Sant Journal
4 min readDec 16, 2020

College Info #23 : NYU-ийн тухай сонирхолтой 9 баримт.

NYU /New York University/ их сургууль нь олон жилийн түүхтэй бөгөөд маш олон алдартай эрдэмтэд, профессоруудыг сурган хүмүүжүүлсэн юм. Та NYU сургуулийн талаар мэддэг ч байсан, мэддэггүй ч байсан. таны заавал онцолж анзаарах ёстой доорх есөн баримтыг энэ удаагийн “College info” булангаараа хүргэж байна.

1.“Шүдний автобус” нэртэй хөтөлбөр.

Хоёр мянган оны эхээр NYU-гийн Шүдний Коллеж нь “Smiling faces, Going places” нэртэй хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд энэ нь Нью Йорк хот болон бусад мужаар аялж, бага насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийг эмчлэх анхны дугуйтай шүдний байгууламж юм. Энэхүү фургон машинтай хөтөлбөр нь Нью-Йорк мужийн ойролцоох сургууль, төвүүдээр зочилж эхэлснээс хойш хот, хөдөөгийн хорин таван мянган гаруй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн гэсэн тооцоо байдаг байна.

2. NYU супер компьютер Макс

Нью Йорк хотын хамгийн хурдан бөгөөд дэлхийн хамгийн хурдан зуун арван долоо дахь компьютер нь NYU-д байрладаг билээ. 2005 онд суурилуулсан Макс нь гучин хавтгай дөрвөлжин фут бөгөөд таван зуун арван хоёр , 2.2 Ghz процессор ашиглан секундэд 4.5 их наяд үйлдэл хийх боломжтой. NYU-ийн судалгааны ажлын хүнд тооцооллыг хийдэг энэхүү шинэ систем нь АНУ-ын дараагийн үеийн интернет протокол болох Ipv6-г ашиглаж буй анхны супер компьютер юм.

3. Кока-колагийн эсрэг кампанит ажил.

2005 онд Манхэттаны төвд байрлах Кока кола-ийн төв байрны гадаа чихэрлэг хүнсны эсрэг үйл ажиллагаа явуулдаг оюутны хөдөлгөөн жагсаал хийсэн бөгөөд энэ ондоо NYU-ийн оюутны холбооны удирдлага хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр оюутны хотхонд Кока кола-ийн бүтээгдэхүүн борлуулахыг хориглов.

4. Гүзээлзгэний баяр

Жил бүр NYU-д Гүзээлзгэний үзэсгэлэн худалдаа зохион байгууллагддаг бөгөөд нэг том онцлогтой болдог. Тэр нь Нью Йоркийн хоолны газрын ажилтнууд Нью Йоркийн хамгийн том гүзээлзгэнэтэй бялууг хийдэг юм. Бялууны орцонд нь 2500 өндөгний шар, 326 фунт гурил, 489 аяга сахар ордог байна.

5. NYU-ийн квиддичийн баг

NYU нь дэлхийн аварга болж байсан. квиддичийн багтай гэвэл та итгэх үү? Тийм ээ! Та үүнийг зөв сонссон. Харри Поттер цуварлаас сэдэвлэсэн квиддичийн баг нь хамгийн сүүлд квиддичийн дэлхийн цомын “Sweet 16” тоглолтонд шалгарсан билээ.

6. Номын сангууд

NYU төв номын сан нь найман салбар, номын сангийн 4.6 сая боть номнуудын системээс бүрддэг. Багш, оюутнуудад зориулсан танхимын болон онлайн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, судалгааны ажлуудаа цаасан хэлбэрээс электрон болон мультимедиа форматруу шилжүүлдэг байна. NYU нь жил бүр тэтгэлэг зарладаг бөгөөд үүнд багш болон оюутнууд амжилттай хамрагдахад NYU-ийн номын сангууд нь маш их тус болдог байна.

7. Олон үндэстний сургууль

2018 онд NYU-ийн оюутнуудын 19 хувь нь гадаад оюутнууд байсан бөгөөд АНУ-ын их сургуулиуд дунд гадаад оюутны тоогоороо тэргүүлдэг юм байна. Мөн NYU нь гадаад орон руу хамгийн олон оюутан илгээдэг сургуулийн тоонд зүй ёсоор ордог байна.

8. Сургуулийн бренд өнгө

Сургуулийн бренд өнгө яагаад нил ягаан болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ зарим хүмүүс Вашингтоны Сквер цэцэрлэгт олон тооны нил ягаан цэцэг ургадаг байснаас үндэслэдэг гэж үздэг бол нөгөө хэсэг нь Афин, боловсрол, мэдлэгийн төвтэй хамгийн их холбоотой цэцэгнээс авсан гэж үздэг байна.

9. NYU-ийн бэлгэ тэмдэг /сахиус/, бобкат

NYU-нь энэхүүү нэрээ тайлбарлахдаа. Элмер Холмс Бобст номын сангийн картын каталогийн товчилсон үгнээс авсан гэж үздэг ( Bobst Каталог). NYU-ийн Нью Йорк дахь салбарын бэлгэ тэмдэг нь бобкат бол, Абу Дабигийн салбарын хувьд Фаиза Шонхор, Шанхайн кампус нь Куилин (хүүхэлдэйн киноны дүр) гэх мэт салбар салбараас шалтгаалан өөр өөр байдаг .

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet