Sant Journal
3 min readApr 1, 2021

College Info #25

Токио Тех бол 130 гаруй жилийн түүхтэй Японы шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургууль юм. Оокаяма, Сузукакедаи, Тамачи хотхонд ойролцоогоор 10’500 оюутан суралцдаг бөгөөд тэдний тэн хагас нь бакалаврын зэрэгтэй, үлдсэн нь магистр, докторын зэрэгтээ суралцаж байна.Тэдний 1700 нь олон улсын оюутнууд байна. Мөн 1’200 багш, 600 захиргааны болон техникийн ажилтнууд ажилладаг.

Токио Техийн гол номын сан бол Оокаяма дахь Токиогийн Технологийн дээд сургуулийн номын сан юм. Энэ бол Японы гол шинжлэх ухаан, технологийн номын сан юм. Энэхүү номын сан нь 1882 онд байгуулагдсан бөгөөд 1923 онд болсон Канто дахь газар хөдлөлтийн үеэр ойролцоогоор 28’000 ширхэг номоо алдсан байна. Улмаар 1936 онд Оокаяма рүү нүүж, өнөөг хүржээ.

Токио Тех нь анх 1881 онд Токиогийн Мэргэжлийн Сургууль болон үүсч байгуулагдсан бөгөөд 1923 онд болсон Канто дахь газар хөдлөлтийн дараагаар Курамаегаас Оокаяма руу оюутны хотхон шилжиж, статус нь 1929 онд их дээд сургууль олгох зэрэгтэй болж өөрчлөгдөж,өнөөг хүртэл үргэлжилж байна.

Энэ талаар Токиогийн Технологийн Дээд Сургуульд суралцдаг, сант сургуулийн 2017 оны төгсөгч Б.Онон,

“ Монбүшод тэнцвэл японы аль ч их сургуульд элсэн суралцах боломжтой байдаг. Токио Тех ийг сонгосон шалтгаан гэвэл, нэгт манай сургууль Япондоо дээгүүр ордог, багш ажилчид нь чадварлаг, аливаа лаб, тоног хэрэгсэл сайтай. Мөн гадаад оюутнуудаа маш сайн дэмждэг болохоор сонгосон. Бас нэг гоё тал нь, хэрвээ япон хэлдээ итгэлгүй байгаа бол эхний жилдээ хичээлүүдээ англи хэлээр үзээд, 2-р курсээсээ японоор үзэж болдог”

хэмээн дурьдсан байна.

Токио Техийн ойролцоогоор 11’000 оюутны 16% нь гадаад оюутнууд байдаг нь Япон дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Токиогийн Технологийн Дээд Сургуульд элсэхийн тулд Их сургуулийн элсэлтийн шалгалтын үндэсний төвөөс зохион байгуулдаг их сургуулийн элсэлтийн шалгалт (NCUEE, вэбсайт япон хэл дээр), мөн Tokyo Tech (элсэлтийн хэлтэс) ​​-ийн элсэлтийн шалгалтыг хоёуланг нь өгдөг аж. Гадаад болон японы оюутнууд ялгаагүй тус шалгалтуудыг өгдөг байна.

Техник технологийн эрин болоод буй өнөө үед шинжлэх ухаан, технологийн их сургуулиудын үүрэг улам бүр чухал болж байна. Токио Тех нь шинжлэх ухаан, технологийн салбарт дэлхийн удирдагчдыг үргэлжлүүлэн бэлтгэж, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудын шийдэлд анхаарсан судалгаат ажлууд явуулж, хувь нэмрээ оруулж байна. Тус хүрээлэнгийн урт хугацааны зорилго бол дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан, технологийн их сургууль болох явдал юм.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet