College Info #30
Олон сурагчид Америк улсын их сургууль руу тэмүүлдэг ч Швед улсад тэрхүү сургуулиудтай дүйцэхүйц сургуулиуд байдаг бөгөөд тэдний нэг нь Лунд их сургууль юм.
Лунд их сургууль нь дэлхийн топ 100-н их сургуулийн нэгэнд нь багтдаг ба Швед улсдаа олон улсын сурагчдаараа тэргүүлдэг сургууль юм. Анх 1666 онд байгуулагдсан бөгөөд Швед улсын нийслэл Копенхаген хотоос 40 минутын зайд байрлах Европын нэр хүнд бүхий сургууль билээ.
Энэхүү сургуулийн түүхээс дурдвал, Швед улсын эрдмийн зэрэг авсан хамгийн анхны эмэгтэй болох Hildegard Björck Лунд их сургуульд суралцсан байдаг. Түүгээр барахгүй, одооны төгсөгчдөөс нь ерөнхий сайд, ерөнхийлэгч болон тэргүүлэгчид төрсөөр байдаг.
Анх энэхүү сургууль шашин, хууль, анагаах ухаан болон философ гэсэн 4-н салбараас бүрдэж байсан ч хүрээгээ тэлсээр, инженер, соёл урлаг, хүмүүнлэгийн ухаан, хууль, анагаах ухаан, шинжлэх ухаан, эдийн засаг гэсэн 9-н салбараас бүрдэх болжээ.
Энэхүү сургуульд намраас өргөдлөө явуулж эхэлдэг ба өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2-р сарын 1нд дуусдаг. Бусад улсыг их сургуулиудаас ялгарах нэгэн зүйл нь Lund их сургууль голдуу ахлах ангийн голч дүн дээр анхаардаг байна.