College info #34

Sant Journal
2 min readDec 14, 2024

--

Маргаашийн хувьсал: Дараагийн давааг өнөөдрөөс

Оюутны амьдрал

1.1 Байршил, тээвэр

Кюүшюүгийн “Итошима кампус” хотоос цаг орчмын зайтай юм. Энэхүү сургууль төв, зүүн, баруун хэмээх гурван томоохон жигүүрээс бүрдсэн ба жишээлбэл, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан бол төвөөс баруун жигүүр лүү хоёр дахь жилдээ шилжинэ. Сурагчид голчлон:

а. Оюутны байр : Жилийн 40k-50k Иен

б. Кюдай-Гаккентоши

в. Сүсэнжид оршин суудаг.

Оюутны байрын түрээс бага тул том өрөө авах боломжтой бол сайн. Харин 2 ба 3-р байршлууд хүнсний дэлгүүр, ресторан, галт тэрэгний буудал зэрэгтэй ойрхон байдгаараа давуу талтай. Хотхоны эргэн тойронд автобусны үйлчилгээ байдаг ч нөгөө талаараа өдөр бүр 640 төгрөг төлөх шаардлагатай болох тул скутер/мотоцикл авахыг зөвлөж байна.

1.2 Өдөр тутмын амьдрал

1-р күрс: Энэ үеэр таны үндсэн хичээлүүд маш бага цагаар юмуу огт орохгүй байх тул хамгийн чөлөөтэй байх цаг. Хичээлүүд ихэвчлэн төвийг сахисан байдалтай явагддаг учраас өөр өөр чиглэлээр суралцаж буй оюутнуудтай холилдоно. Энэ бол ангийнхантайгаа танилцаж, клубын үйл ажиллагаанд нэгдэн, цагийн ажил хийх зэргээр хүрээгээ тэлэх хамгийн тохиромжтой цаг юм. Клубын үйл ажиллагаа нь дээд ангийнхантайгаа харилцаа холбоо тогтоох хамгийн хялбар арга ба их сургууль дахь амьдралыг чимэглэх түлхүүр. Мэдээж суралцах чухал ч Япон улсын оюутнууд зөвхөн групп бүрдсэний дараа л нээлттэй болж эхлэдэг учраас харилцааны бүлгээ нэн тэргүүнд бүрдүүлэхийг зөвлөж байна.

2-р күрс: Үүгээр таны хичээл эрчимжэх ба сонгосон хичээлээрээ анхан шатны мэдлэг авч эхэлнэ. Сурах бичиг, бусад номнуудынхаа төлбөрийг төлөхийн оронд Төв номын санг ашиглахыг зөвлөж байна! Хэрэв та болзохыг сонирхож байгаа бол бусад мэргэжлийн оюутнуудтай танилцах сүүлийн боломж.

3-р күрс: 2-р күрс шиг завгүй биш. Хэрвээ та Японд ажиллахыг эрмэлзэж байгаа бол ажил хайж эхлэх юмуу дадлага хийх цаг.

4-р күрс: Та голч онооныхоо дагуу лабораторид томилогдоно. Үүнд оноо өндөр байх тусам хүссэн лабораторидоо элсэх магадлал ихэснэ. Гол нь судалгаа ба хичээлийн цаг бараг эсвэл огт байхгүй.

Орчин

2.1 Хоол

Гуанзны хоолны нэр төрөл тийм ч өргөн биш, голчлон шарсан тахиа, загас. Хэдий тийм ч боломжийн үнэтэй. Харин та дээр дурьдсанчлан б. юмуу в. -д оршин суухаар шийдсэн бол Удон, Рамен, Суши гэх мэт амтлах боломжтой. Хаката Рамен нэг аяга нь 11000төг юм.

2.2 Үзвэр үйлчилгээ

Итошима нь үзэсгэлэнт байгалийн орчинтой. Гадаа серфинг, барбекко хийх, эрэг дээр загасчлах боломжтой.

Товчхоноор;

  • Клубт элсэж, ахлах ангийнхантайгаа танилцан зөвлөгөө авах.
  • Скутерээр зорчих хамгийн тохиромжтой.
  • Японд ажиллах хүсэлтэй бол дадлага ажил хийж, хэлээ сайжруулах.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet