Sant Journal
3 min readSep 4, 2020

College Info: US NAVAL ACADEMY

АНУ-ын Тэнгисийн Цэргийн Академи нь 1845 онд байгуулагдсан олон нийтийн институт бөгөөд нийт 4,512 бакалаврын элсэлттэй, кампусын хэмжээ нь 338 акр талбайг хамардаг бөгөөд 8.5%-ийн acceptance rate-тэй, АНУ-ын хамгийн нэр хүндтэй цэргийн академуудийн нэг юм. Тус академи нь 2020 оны Шилдэг коллежүүдийн чансаанд 17-р байр эзэлжээ.

Вашингтоны зүүн хэсгээс 33 милийн зайд, Северн гол Чесапейк булантай нийлдэг хэсэг дэх Мэрилэнд мужийн Аннаполис хотод тус академи нь байрладаг. АНУ-ын Тэнгисийн Цэргийн Академи нь АНУ-ын засгийн албаны таван академийн хоёр дахь хамгийн ахмад нь юм.

Midshipmen гэгддэг оюутнууд нь бэлтгэгдэж буй хурандаа нар юм.

Бүх оюутнууд “Bachelor of Science”-тай, мөн бусад сонгосон чиглэлээрээ minor -тай төгсөх боломжтой байдаг байна. Тэд цэргийн албанд зүтгэхэд бэлтгэдэг тэнгисийн судлал, инженерчлэл, мөн цэргийн хууль болоод ёс зүйн хичээлүүдийг заавал суралцах шаардлагатай байдаг аж. Тус сургууль нь Ниигмийн шинжлэх ухаан, Математик ба Байгалийн шинжлэх ухаан, Инженерчлэл ба Зэвсэг зүй гэсэн томоохон 3 тэнхимтэй, түүнээс гадна мэтгэлцээний багаас эхлээд скуба клуб хүртэл 70 гаруй хичээлээс гадуурх үйл ажиллагааг санал болгодог. Бүх midshipmen Дэлхийн хамгийн том дотуур байрны цогцолбор болох Bancroft Hall-д амьдардаг бөгөөд, сар бүр дунджаар 1000 долларийн тэтгэлэг авдаг байна.

Спорт ба биеийн тамир нь Midshipmen-ий амьдралын чухал нэгэн хэсэг бөгөөд Өөрсдийнхөө хамгийн эрүүл чийрэг хувилбар болгож төгсгөхийн тулд жил бүр усан сэлэлтийн шалгалт авч, төрөл бүрийн спорт, тулааны урлагаар хичээллэх боломжийг нь бүрэн хангаж өгдөг байна.

Midshipmen-ий өдөр тутмын амьдрал бусад оюутнуудынхаас ихээхэн ялгаатай байдаг. Ажлийн өдөр бүр өглөө 6:30 аас босож, маш нарийн цагийн хуваарийн дагуу хооллож, хичээллэдэг байна. Энэ бүх хугацаандаа цэргийн өндөр дэглэмийг сахидаг нь хувь хүний хувьд маш хариуцлагатай, ёс зүйтэй болгож өгдөг аж.

Midshipmen-ий дунд The Herndon Climb гэх нэгэн сонирхолтой уламжлал байдаг бөгөөд үүгээр тэд 6 метр өндөр хөшөөний оройд өмнөх жил дээд ангийнхан нь тавьсан малгайг өөрсдийнхөө нэг малгайгаар сольдог байна. Энэ нь ойролцоогоор 2 цаг үргэлжилдэг хөгжөөнтэй боловч чамгүй их тэвчээр, багийн ажиллагаа шаарддаг ажээ.

АНУ-ын Тэнгисийн Цэргийн Академийн төгсөгчид шинжлэх ухааны бакалавр хамгаалж, үргэлжлүүлэн АНУ-ын Тэнгисийн Хүчин, эсвэл Тэнгисийн Корпуст хүчин зүтгэдэг тул сургалтын төлбөр нь засгийн газраас бүрэн санхүүжүүлэгддэг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер, сансарт ниссэн анхны Америк хүн болох Алан Шепард, АНУ-ын Сенатын дарга Жон Маккейн, НАСА-гийн админ Чарльз Болден, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Росс Перот нар нь бүгд тус академийн хүндэт төгсөгчид юм. Төгсөгчид нь жилд дунджаар 80000 долларийн цалин авдаг байна. Өргөдөл явуулахийн тулд тухайн хүн 17 — 23 настай, гэрлээгүй байх хэрэгтэй бөгөөд өргөдөл явуулах үйл явц нь бусад сургуулиудаас ялгаатай байдаг байна.

Тухайлбал, “Sant journal interview” булангийн маань 20 дахь дугаарт ярилцлага өгсөн, Сант сургуулийн 2018 оны төгсөгч, өдгөө USNA-т эхний жилдээ суралцаж буй С.Санаасайн өргөдөл явуулах талаар, “Миний одоо сурч буй сургууль маань зүгээр нэг оноогоо явуулаад тэнцчихдэг сургууль биш. Эхлээд биеийн тамирийн шалгалт авна, дараагаар америк офицерүүдтэй ярилцлаганд орж, улмаар онлайнаар өргөдлөө бөглөн явуулах эрхээ авдаг. 3 эссэ бичин явуулдаг…Navаl academy-д өргөдлөө явуулж буй хүүхдүүдэд хандаж хэлэхэд эссэн дээрээ хэт яруу биш, яг л genuine, шулуухан, товч тодорхой байгаарай гэмээр байна. Яагаад энгийн сургууль биш, цэргийн сургуульд орсон бэ гэдэг дээр их шулуун, өөрийнхөөрөө байх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet