CollegeInfo#1
Дэлхийн эдийн засаг хѳгжлийн тѳв болсон Нью Йорк хотноо байрлах NYU нь ѳѳрийн салбар их сургуулийг Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газартай хамтран Абу Даби хотод 2008 онд байгуулж, сургалтын системээ олон улсад танилцуулах зорилтоо эхлүүлсэн байдаг.
Хэдий Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар тухайн сургуулийг хѳрѳнгѳжүүлдэг ч бүх хичээлийн хѳтѳлбѳр болон зохион байгуулалтыг NYU буюу төв сургууль маань хариуцан ажилладаг. Харин “NYU Abu Dhabi” онцлог тал нь тухайн улсынхаа онцлогийг багтаасан Араб болон Хятад, Франц хэл зэрэг олон өөр тѳрлийн хичээлийн сонголтууд мѳн нэмэгдэж ордог.
100% судалгаан дээр суурилсан бөгөөд “liberal arts” буюу байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан болоод урлагийг хослуулсан цогц сургалтын системтэй. Энэ ч утгаараа оюутан сурагчдаа бүх талаас нь хөгжүүлэхэд онцгой анхаардаг.
Нийт 24 үндсэн мэргэжил, 32 туслах мэргэжлээс бүрдсэн ‘high selective’ буюу маш өргөн сонголт бүхий чиглэлээс сонгон суралцах боломжтой бѳгѳѳд бүх хичээл нь англи хэлний мэргэжлийн түвшинд явагддаг аж. Мэдээж бусад топ их дээд сургуулиудын адил өөрийн үндсэн мэргэжлээр албан газруудад дадлагын ажил хийх боломжоор сурагчдаа хангахыг хичээдэг.
Хэрхэн энэхүү сургуульд өөрийн өргѳдлийг илгээх талаар мэдээллийг хүргэх нь зүйтэй биз ээ.
“COMMONAPP” хэмээх америкийн ихэнх их сургуулиуд руу ѳргѳдлѳѳ явуулдаг нэгдсэн системийг ашигладаг бөгөөд NYU Abu Dhabi сургуулиас тавьдаг шалгууруудтай танилцая.
Шаардах шалгалтуудын онооны хувьд уг сургууль маань өргөдлөө илгээж буй сурагчдад ихээхэн давуу талыг олгодгоороо бусад сургуулиас онцгойрч чаддаг. Сурагч та доорх шалгалтуудын аль нэгийнх нь өндөр оноог эзэмшдэг байхад л хангалттай.
-SAT (Эсээ шаардагдаагүй)
-ACT (Бичих чадварын шалгалт шаардагдаагүй)
-SAT Subject Test (3 өөр төрлийн)
-AP Test(3 өөр төрлийн).
Мэдээж Монголчууд бидний хувьд Англи хэл төрөлх хэл маань биш учир “NYU Abu Dhabi” нь олон улсын сурагчиддаа Англи хэлний түвшин тогтоох шалгалт (Englsih Proficiency Test) -ыг өгөхийг зөвлөдөг бөгөөд үүнд нь манайд түлхүү авагддаг TOEFLiBT болон IELTS шалгалтууд багтдаг. Уг шалгалтуудын өндөр оноо таны хэлний түвшинг энэхүү сургуульд үр дүнтэй суралцах нэгэн том болзлоо аль хэдийн хангасан байгааг тань батлан харуулах болно.
NYU Abu Dhabi сургуулийг сонгох 5 шалтгаан.
- Аливаа сургуульд суралцахад хамгийн чухал нөлөөлөх зүйл бол орчин. 2014 онд шинээр ашиглалтад орсон NYUAD сургуулийн байр нь Абу Даби хотын Садияат арал дээр байрших бөгөөд уг газар нь байгалийн олон үзэсгэлэнт төрхийг агуулсан байдаг
2. Монголчууд бидний хувьд шинэ улс орон, ондоо соёл иргэншил гэдэг хамгийн их сонирхол татдаг. Энэ ч утгаараа Монгол оюутан Араб улсад дэлхийн ѳнцѳг булангаас ирсэн хүүхдүүдтэй хамт “Америк” сургуульд 4 жил суралцана гэдэг ямар сонсогдож байна?
3. Student to teacher ratio буюу багш сурагчийн харьцаа нь 8:1. Энэ нь нэг багшид 8 сурагч ноогдоно гэсэн үг бөгөөд багш нартайгаа илүү ойр харилцаатай суралцах боломжийг олгоно
4.‘Liberal arts’ сургалтын системийн ачаар та өөртөө бүх төрлийн мэдлэг чадваруудыг мэргэжлийн түвшинд хуримтлуулан авна. Өөрийгөө олон талаас нь нээж үзэж байж өөрт төгс тохирсон мэргэжлээ олох нь үр дүнтэй шүү дээ
5.Өргөдлөө илгээж буй сурагчдаас олон төрлийн шалгалтуудын өндөр оноог онцгойлон шаарддаггүй тул бусад зүйлс дээрээ анхаарч ажиллан өөрийгөө бүрэн илэрхийлэх цаг хугацааг олгодог