CollegeInfo#10

Sant Journal
3 min readMay 5, 2020

--

PRATT INSTITUTION

АНУ-ын зүүн эрэгт байрлах New York мужид 1887 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа урлагийн хэмээх нэр тодотголтой “PRATT Institute” их сургуульд өдгөө дэлхийн 78 орны 4800 гаруй оюутнууд суралцдаг билээ. Одоогоор Brooklyn, New York, Utica хотуудад орших гурван үндсэн төвөөрөө дамжуулж сургалтаа явуулдаг.

PRATT INSTITUTE MAIN CAMPUS

Дан ганц урлагаас гадна инженер болон архитектор чиглэлийн сургалтаараа мөн нилээн алдартай гэж хэлж болно. Энэ ч утгаараа “Үйлдвэрийн дизайн”,“Интерьэр дизайн”-аас эхлээд нийтдээ 25 бакалаврын зэргийн программ, 25 туслах мэргэжил(minor)-ээс тогтдог. Түүнээс гадна Милан, Лондон болоод Токио тэргүүтэй томоохон улсууд руу чиглэсэн 20 гаруй сурагч солилцооны үндсэн программ ч бий.

PRATT INSTITUTE SCULPTURE PARK

PRATT Institute-д суралцдаг оюутнууд нь бусад сургуулиудтай харьцуулахад харьцангуй цөөхөнд тооцогддог бөгөөд нийт ангиудын 90% нь 20-оос ихгүй сурагчдаас бүрдэнэ. Энэ талаар Sant Journal Interview булангийн маань 10-р дугаарт ярилцлага өгсөн Э.Золзаяа дурдахдаа, “Жижигхэн сургууль тул бүгд нэг нэгэнтэйгээ ойрхон холбоотой байдаг, зѳрѳѳд ѳнгѳрѳхдѳѳ ч байнга мэндэлдэг. Ерөнхийдөө яг л нэг гэр бүл шиг байдаг ” хэмээн ярьж байсан.

PrattMWP College of Art and Design

Ямар ч сургуульд суралцахад орчин гэдэг зүйл томоохон байр суурийг эзэлдэг. Тэгвэл уг сургуулийн ихэнх сурагчид сургуулийнхаа орчин нөхцлөөс болж сонгосон байдаг. Энэ нь ч аргагүй байх. Учир нь College Magazine-ээс 2018 онд гаргасан судалгаагаар PRATT Institute нь хамгийн үзэсгэлэнтэй кампустай их сургуулиудын эхний 10 дотор жагссан билээ. Бараг л ой модон дунд байрладаг болохоор тийм байж болох юм.

Тэгвэл 56,6% Acceptance rate-тэй энэхүү сургуульд хэрхэн өргөдлөө илгээдэг юм бол?

*Ихэнх АНУ-ын их сургуулиуд өргөдлөө COMMONAPP-аар хүлээж авдаг бол PRATT Institute руу APPLYWEB гэх системийг ашигладаг.

*Олон улсын сурагчид англи хэлний түвшин тогтоох шалгалт буюу IELST, TOEFL-ийн аль нэгийг, мөн SAT Reasoning шалгалтыг өгсөн байх шаардлагатай байдаг. TOEFL-ийн босго оноо 79, IELTS-ийнх 6.5 байдаг бол SAT-ийн оноо тань 1200 давсан байх хэрэгтэй.

*Ахлах ангиудын дүнгийн дундаж буюу GPA 3.77-оос дээш.

*Эхний жилдээ PORTFOLIO явуулахдаа олон талын чиглэл буюу медиумаар зурсан, урласан, бүтээсэн бүтээлүүдээ бүгдийг нь хамруулж явуулах хэрэгтэй. Тэгснээрээ ѳргѳдлийг тань шалгаж буй хүнд энэ хүүхэд олон талын сонирхолтой, эсвэл манай сургуульд нийцэх юм байна гэсэн сэтгэгдэл тѳрүүлнэ. Харин анхнаасаа яг өөрийн чиглэлээ сонгоод явах гэж байгаа бол тухайн чиглэлээрээ хийсэн ѳѳрт хамгийн гүн гүнзгий утгатай, таалагддаг бүтээлээ л урдаа гаргаж илгээх хэрэгтэй.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet