CollegeInfo#11

Sant Journal
2 min readMay 7, 2020

--

SEOUL NATIONAL UNIVERSITY

1946 оны 10 сарын 15-нд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Seoul National University(SNU) нь Солонгос улсын хамгийн анхны үндэсний их сургууль хэмээн нэрлэгддэг. Гол сургалтын төв нь Seoul хотын Gwanak-gu дүүрэгт, нөгөө 2 үндсэн төвүүд нь Daehangno болон Pyeongchang бүсэд байршилтай энэхүү судалгааны их сургууль нь өдгөө 27000 гаруй сурагчдад дээд боловсрол олгодог билээ.

SEOUL NATIONAL UNIVERSITY MAIN CAMPUS

Дотор нь байрлах 15 бие даасан сургуулиудын 63 гаруй департмэнтуудад бакалаврын зэрэг олгодог бөгөөд сурагчид мэргэжлээ хослуулж эзэмших боломжтой байдаг. Seoul National University(SNU) нь дэлхийн 40 орны 700 гаруй төвүүдтэй сургалтын туршлага солилцдогоос гадна University of Pennsylvania буюу алдарт Ivy League-ийн их сургуультай хамтран албан ёсны сурагч солилцооны хөтөлбөр явуулдгаараа давуу талтай.

SEOUL NATIONAL UNIVERSITY COLLEGE OF ENGINEERING

Уг гайхалтай сургуулийн үндсэн номын сан нь Солонгос улсад хамгийн алдартай болоод том номын сангуудын тоонд бичигддэг. Үүнээс урган гарсан 9 салбар бүхий нийт 5,2 сая номын агууламжтай төвүүд нь Seoul National University(SNU)-ын сурагчдын хэрэгцээг бүрэн хангадаг.

SEOUL NATIONAL UNIVERSITY LIBRARY

Солонгос хүүхдүүдийн мөрөөдөл болсон энэхүү их сургууль нь улсдаа мэдээж тэргүүн байрыг эзэлдэг. Тэгвэл энэ сургуулийн нэгэн хэсэг болсон Монгол оюутан, “Sant Journal Interview” буланд маань ярилцлага өгсөн Ж.Дөлгөөн дурдахдаа, “Манай сургууль Солонгосынхоо хамгийн алдартай том сургууль болохоор тѳгссѳн хүүхдүүд нь маш том том байр суурийг нийгэмдээ эзлээд явдаг тул цаашдын бизнес зэрэгт нь асар их тустай байдаг” хэмээсэн.

Өргөдөл илгээхэд тавигдах шаардлагуудын тухай:

  • Seoul National Universiry(SNU) нь өргөдлөө өөрийн цахим хуудсаар дамжуулан хүлээж авдаг бөгөөд 2–3 долоо хоногийн хугацаатай байдаг
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK-н 3 болон түүнээс дээш зэрэгтэй байх. Хэрэв Солонгосын их сургуулиудын харъяа хэлний төвд суралцдаг бол 4-өөс дээш түвшинд байх шаардлагатай
  • TOEFL-н 80 болон IELTS-н 6-аас дээш оноо
  • SAT, ACT болон AP шалгалтуудын оноог өөрийн хүсэлтээр илгээж болно
  • Солонгосын том сургуулиуд мэдээж SAT, TOEFL-ийн оноонуудыг харна. Гэхдээ TOPIK-ийн оноо илүү чухал байдаг. Англи хэл нь дундаж, бусад дүн гэх мэт зүйлс нь сайн, тэгээд гол нь Солонгос хэлний чадвар нь ѳндѳр байх юм бол тэнцэх боломж өндөр болоод ирнэ
  • Personal Statement — Хувь хүнийг чинь тодорхойлсон эсээ
  • Recommendation Letter — Багшийн тодорхойлолт

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол — https://en.snu.ac.kr/

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet