CollegeInfo#12
Ѳмнѳх их сургуулийн танилцуулах мэдээллээрээ бид New York-н их сургууль буюу NYU-ийн Абу Даби хот дахь салбарыг танилцуулж байсан бол энэ удаад БНХАУ-ын Шанхай дахь өөр нэгэн салбар сургуулийн тухай та бүхэндээ хүргэж байгаа билээ.
Эдийн засаг, технологийн хѳгжлѳѳрѳѳ дэлхийд томоохон ѳрсѳлдѳгч Хятад улсын хоёр дахь нийслэл болсон Шанхай хотноо байрлах энэхүү сургууль нь 2019 оны байдлаар нийт ѳргѳдѳл явуулсан олон улсын сурагчдын 7% буюу 966 сурагчдыг тэнцүүлэн авсан ѳрсѳлдѳѳн ихтэй их сургууль юм. Мөн 2019 оны тѳгсѳгчдийнх нь 91 гаруй хувь нь цааш амжилттайгаар ажилд орж, эсвэл мэргэжлээ дээшлүүлэх замдаа гарсан байна.
“NYU Shanghai”-ийн хамгийн том давуу тал нь гэвэл АНУ-ын алдарт New York University-ийн болоод Хятадын дипломыг давхар олгодогт оршино. Сурагчдаа элсэн ороход нь Хятад хэлний мэдлэгтэй байхыг заавал шаарддаггүй ч тэд тѳгсѳхдѳѳ заавал тодорхой хэмжээнд Хятад хэлийг эзэмшсэн байдаг аж. Мѳн дэлхий даяар байрлах 13 салбарууд нь оюутнуудад хоёр дахь хичээлийн жилээсээ эхлэн ѳѳрийн сонгосон улсдаа очиж, бүтэн улирлын туршид суралцаж боломжийг олгодгоороо давуу талтай.
“Liberal Arts” систем бүхий их сургууль байхын нэг давуу тал нь мэргэжлээ хоёрдугаар жилийнхээ хагас хүртэл тодорхой зарлах шаардлагагүй байдаг бѳгѳѳд ѳѳрийн сонирхолд түлхүү нийцсэн олон тѳрлийн хичээлүүдээс сонгон авч суралцах боломжтой. Түүнээс гадна цѳм хичээлүүд буюу “Core Curriculum” нь суурь мэдлэг олгож дэлхийн глобал иргэн, бие хүнийг бэлтгэдэг.
Монголын залуучуудын хувьд Хятад улс руу суралцахаар явах нь бэрхшээлтэй эсвэл тохиромжгүй байж болох ч Сант сургуулийн тѳгсѳгч Ч.Эрдэмбилэг-ийн сонгон суралцаж буй “NYU Shanghai” нь асар олон давуу талтай, суралцахад таатай орчин нөхцөл бүрдсэн, мѳн ирээдүйн үйл хэрэгт ихээхэн ач холбогдолтой сургууль билээ.
Энэхүү сургуульд элсэн ороход тавигдах шаардлагууд:
- NYU-ийн 3 сургууль өргөдлөө COMMONAPP-аар дамжуулан хүлээж авдаг
- Шалгалтын онооны хувьд “FLEXIBLE” системтэй учир дараах шалгалтуудын аль нэгнийх нь өндөр оноог эзэмшдэг байхад хангалттай. SAT(essay not requied), ACT(writing test not required), SAT Subject-н 3 өөр оноо, эсвэл AP-н мөн 3 өөр оноо
- TOEFL-н 100-аас дээш болон IELTS-н 7.5-аас дээш оноо
- Нэг эсвэл 2 Recommendation Letter — Багшийн тодорхойлолт
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол — https://shanghai.nyu.edu/