CollegeInfo#13
Massachusetts Instutite of Technology(MIT) буюу АНУ-ын Massachusetts мужид байршилтай технелогийн их сургууль нь анх 1861 онд Boston хотод байгуулагдсан бөгөөд 1916 онд Camdridge хот руу нүүж байсан түүхтэй. “QS Ranking 2019” судалгаанд дэлхийн хамгийн шилдэг их сургууль хэмээн нэрлэгдсэн MIT нь өдгөө 11520 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Их сургуульд эхний жилдээ элсэн орж буй ихэнх оюутнуудад мэргэжил сонголт гэдэг нэгэн том даваа байдаг. Тэгвэл MIT-н сурагчид заавал нэг мэргэжлээ барьж авах шаардлагагүй бөгөөд эхний ээлжиндээ өөрийн сонирхолд нийцсэн 8 төрлийн хичээлийг авч үзээд, түүнээсээ шалтгаалж өөрт тохирсон мэргэжлээ олох боломжтой. Сонгосон байлаа ч гэсэн эргэлзээ төрвөл хүссэн үедээ мөн мэргэжлээ сольж болдог.
MIT дотор “School of Architecture and Planning”, “School of Engineering” гэх мэт 5 чиглэлийн бие даасан сургууль, тэднээс салаалан гарсан 30 гаруй департмэнтууд оршдог. Уг сургуулийн нийт оюутнуудын 50 орчим хувь нь ямар нэгэн байдлаар “Computer Science”-тай холбогддог учир дээр дурдсан 5 сургуулиас гадна “MIT Schwarzman College of Computing”-д ихэнх сурагчид хамааралтай байдаг.
Мэдээж дэлхийд дахинд 1-р байранд эрэмбэлэгдэх нэр хүндтэй энэхүү сургуулийн нэгэн хэсэг болно гэдэг Монгол гэлтгүй Америк хүүхдүүдийн өөрсдийнх хүсэл мөрөөдөл байдаг. Энэ талаар MIT-д гуравдах жилдээ суралцаж буй, Сант сургуулийн 2017 оны төгсөгч Л.Оюунтөгс дурдахдаа, “MIT бол асар их боломж. Ямар чиглэлээр юуг судлахыг хүснэ, бүх зүйл боломжтой байж л байдаг. Дээрээс нь асар том нэр хүндтэй болохоор хамгийн том том байгууллагуудад дадлагын ажил хийх, төгсөөд ажиллах гээд давуу тал их олонтой сургууль” хэмээсэн.
MIT-д өргөдлөө илгээхэд шаардагдах гол зүйлс:
- АНУ-ын бусад сургуулиудаас ялгаатай нь MIT “Commonapp”-аар биш өөрийн тусгай системээр дамжуулж өргөдлүүдээ хүлээн авдаг
- SAT болон ACT шалгалтуудын аль нэгнийх нь өндөр оноог эзэмшсэн байх
- TOEFL-н 90-ээс дээш оноотой байх (Шалгалтуудын “SuperScore”-г тооцдог)
- GPA 3.9-өөс дээш байх
- SAT Subject болон AP шалгалтуудын оноог өргөдлөө илгээж буй сурагчид сонголтоороо явуулж болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол : http://www.mit.edu/