CollegeInfo#14
БНХАУ-ын Dalian хотын Политехникийн их сургууль нь анх 1958 онд Shenyang хотод “Хөнгөн үйлдвэрийн институт” гэх нэрэн дор байгуулагдаж байсан бөгөөд 1970 онд одоогийн байр болох Dalian хот руу шилжиж, улмаар 2007 оноос их сургууль болон өөрчлөгджээ.
Энэхүү сургуульд өдгөө 16000 гаруй оюутнууд бакалаврын зэрэгт суралцдаг бөгөөд тэдний 2,5 хувийг олон улсын сурагчид бүрдүүлнэ. Политехникийн их сургууль гэдэг утгаараа мэдээж инженерийн чиглэлийн сургалтаа урдаа барьдаг, мөн түүнээс гадна бүх төрлийн шинжлэх ухаан, урлаг, уран зохиол болоод эдийн засгийн олон салаа сургалтуудтай.
Энэ талаар Dalian Polytechnic University-д суралцдаг, Сант сургуулийн 2017 оны төгсөгч Ц.Есүдэй, “Манай сургууль олон төрлийн мэргэжлийн цогц сургууль. Олон төрлийн мэргэжлийн хүүхдүүдтэй хамт суралцсанаар тал талын мэдлэг хуримтлуулж чаддаг. Түүнчлэн янз янзын хүмүүстэй харилцсанаар өөрийгөө маш өчүүхэн гэдгийг мэдэрсэн” хэмээн дурдсан.
Dalian Polytechnic University(DPU) нь “Graphic Arts” болон “Fashion Design” чиглэлээр суралцаж буй оюутнууддаа нэгэн давуу талыг олгодог нь дэлхийн шилдэг 100-д багтдаг Англи улсын “University of Southampton”-тай хамтарсан сурагч солилцооны программ юм. Энэ утгаараа DPU нь олон улсын их сургуультай хамтран сургалтын программ тогтоосон анхны болоод цөөхөн сургуулиудын нэгд тооцогддог.
Хамгийн сонирхолтой нь уг сургууль манай улсын Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай мөн хамтран ажилладаг бөгөөд “2+2” буюу 2 жил Монголд, үлдсэн 2 жилдээ Хятадад сураад төгсөх программыг хэрэгжүүлдэг. Үүний хамгийн том давуу тал нь сурагчид нийт 4 жилийн хугацаанд хоёр улсад суралцаад бакалаврын зэргийн 2 өөр чиглэлийн дипломтой төгсөх боломжтойд оршино.
Уг хөтөлбөрийг сонирхсон сурагчдынхаа өргөдлийг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль бэлдээд өгдөг. Хоёр сургуулийн хоорондын харилцаа байнгын идэвхтэй байдаг бөгөөд сурагчдыг анхны жилээс нь мэдээллийг нь бэлтгэж эхэлдэг. Харин Хятад руу явахад шаарддаг ганц зүйл нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалт буюу “HSK 4”-ын хангалттай оноонд л хүрэх хэрэгтэй. Мөн их Монголд сурсан 2 жилийн хичээлийн голч оноо 3.0-оос дээш байхыг шаарддаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг : http://en.dlpu.edu.cn/