CollegeInfo#16(Glion)

Sant Journal
2 min readMay 18, 2020

--

Швейцар улсын Montreux бүс нутагт байршилтай Glion Institute of Higher Education(Glion) нь 1962 онд анхныхаа 15 сурагчидтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 1700 орчим оюутантай, “Hospitality management” буюу “Зочид буудлын менежмэнт” чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч эгнээний их сургууль юм.

SWITZERLAND

Үндсэн кампусаас гадна Швейцарын Bulle бүс нутаг болон Англи улсын London хотын “University of Roehampton”-д бие даасан кампусууд нь оршдог. Харин энэхүү сургуулийн оюутнууд нь сурч байх хугацаандаа дэлхийн аль ч хоёр улсад очоод хагас жилийн хугацаанд мэргэжлийнхээ дагуу дадлага хийн ажилладаг онцлогтой.

GLION INSTITUTE OF HIGHER EDUCATION LONDON CAMPUS

Нийт 3.5 жилийн туршид 5 семестэрт хуваагдан суралцдаг бөгөөд эхний жилдээ Hospitality салбарын үндсэн ойлголтуудыг судалж анхныхаа дадлагын ажлыг хийдэг. Харин дараагийн жилдээ түүнээсээ суралцаад, эхний туршлага дээрээ үндэслэн мэргэжлээ илүү гүнзгийрүүлэн судлаад Spain улсын Marbella болон Хятадын Шанхай хотуудад сурагч солилцооны хөтөлбөрөөр суралцах боломжтой. Ийнхүү сүүлийн жилдээ жинхэнэ ажлын байран дээр ажиллахдаа бэлтгэх үүднээс хоёр дахь дадлагын ажилдаа ордог.

Их сургуулийн орчин нөхцөл гэдэг бол зайлшгүй чухал зүйлсийн нэг. Швейцар улс нь амьдрахад хамгийн аюулгүй бөгөөд тайван хэмээн тодорхойлогддог. Энэ ч утгаараа эрүүл зөв амьдралын хэв маяг гүн шингэсэн байдаг. Мөн хүрээлэн буй орчин байгалийн хувьд үзэсгэлэнтэй үзэмжийг цогцлоосон “Glion Institute of Higher Education” нь уулан дээр байршилтайгаараа ихээхэн онцлог.

GLION REGION VIEW

Энэхүү сургуульд 2 дахь жилдээ суралцаж буй, Сант сургуулийн 2017 оны төгсөгч О.Ану-Од сургуулийнхаа давуу талыг дурдсанаас хүргэвэл, “Манай сургуулийн ойр орчны байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй. Мөн сурагчид маань олон төрлийн сонирхолтой хичээлүүд үзээд, тэр болгоноо сурч байх явцдаа практикд оруулаад судлах боломжтой болохоор их давуу талтай байдаг”

Өргөдөл илгээхэд шаардагдах зүйлс:

  • Хичээлийн 2 улиралтай бөгөөд 2 болон 10-р саруудад эхэлдэг
  • Өргөдлөө илгээж буй сурагчид 17 нас хүрсэн байх шаардлагатай
  • Эхний ээлжинд хувийн мэдээллүүдээ бөглөж явуулна
  • Түүний дараа өөрийн CV буюу академик болон extracurricular ажлуудынхаа тайланг илгээнэ
  • Өөрийгөө энэхүү сургуульд орох шалгааныг 300 үгэнд багтаасан эсээ
  • IELTS-н 5.5-с дээш болон TOEFL-н 70-аас дээш оноотой байх

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл : https://www.glion.edu/

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet