College Info#17
АНУ-ын New York мужийн Hudson голын эргийн нэгэн хэсгийн цэргийн постыг West Point хэмээн нэрлэдэг бөгөөд 1802 онд АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч Thomas Jefferson-ы шийдвэрээр уг газар нутаг дээр өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй “United States Military Academy-West Point” хэмээх цэргийн их сургууль байгуулагдаж байсан түүхтэй. 1976 оныг хүртэл энэхүү сургуульд зөвхөн эрчүүдийг хүлээн авдаг байсан бөгөөд түүнээс хойш эмэгтэйчүүдэд нээлттэй болсон.
Нийт 13 дэпартментуудад хуваагдсан 36 major буюу үндсэн мэргэжил, 15 minor буюу дэд мэргэжлийн сонголттой бөгөөд энэ дундаас сонирхолтойг нь дурдвал “Цахим аюулгүй байдал”, “Cүлжээний шинжлэх ухаан”, “Цөмийн шинжлэх ухаан” болон “Сансрын шинжлэх ухаан” зэрэг хичээлүүд багтана. “United States Military Academy-West Point” нь анх үүсгэн байгуулагдахдаа цэргийн инженерийн сургууль хэмээх нэрэн дор явдаг байсан учир уг сургуулийн бүхий л оюутнууд заавал “Bachelor of Science”-тай тѳгсдгөөрөө онцлогтой.
“Sant Journal Interview” булангийн маань 17 дахь дугаарт ярилцлага өгсөн, “West Point” их сургуулийн 2017 оны төгсөгч Н.Мөнгөншагай сургуулиа сонгосон шалтгаанаа дурдсанаас хүргэвэл, “Бага байхдаа хорин хэд хоногийн багц аялалаар АНУ-ын томоохон их сургуулиудыг үзэж танилцахдаа хамгийн сүүлд “West Point”-д очтол бусад Ivy League-ийн сургуулиуд сонирхолтой санагдахаа больсон. Тэгээд “West Point”-ийн кампус, оюутнуудын ѳмссѳн дүрэмт хувцас гээд бүх зүйлс нь таалагдсан”. Энэ нь ч үнэн бөгөөд “West Point” нь байршлын хувьд ‘rural’ ангилалд багтдаг бөгөөд энэ нь хотын хөл хөдөлгөөнөөс тусгаардагдсан, нэг ёсондоо байгальтай ойр байрладаг гэсэн үг юм.
Энэхүү сургууль нь улс эх орондоо болон дэлхий нийтийн энх тайвны төлөө зүтгэх ирээдүйн боловсон хүчнийг бэлддэг. Тэр ч утгаараа суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр болон сургуулиас гаргах зардлыг АНУ-ын засгийн газар 100% гаргадгаараа онцлогтой.
Өргөдлөө илгээхэд тавигдах шалгуурууд:
- 17-оос 22 хооронд настай байх
- Хүнтэй гэрлээгүй байх
- Өргөдлөө илгээхээсээ өмнө West Point-н зуны программд хамрагдсан байхыг зөвлөдөг
- Medical Exam (DODMERB) шалгалтыг өгсөн байх
- SAT эсвэл ACT шалгалтыг Writing-тай хамт өгсөн байх
- Биеийн хүчний сорилуудыг давах чадвартай байхыг тус тус шаарддаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.westpoint.edu/