CollegeInfo#18
Канад улсын Quebec мужын томоохон хотуудын нэг болох Montreal-д байршилтай “McGill University” нь анх 1821 онд байгуулагдсан судалгааны их сургууль юм. Дэлхийн 150 гаруй орноос ирсэн 40000 гаруй сурагчдаас бүрдсэн бөгөөд ихэнх нь Франц сурагчид байдаг.
“McGill University” нь өөрөөсөө салаалсан 50 гаруй судалгааны төвүүдийг эзэмшдэг, судалгааны ажлаараа Канад улсдаа эхний гуравт, дэлхийн хэмжээнд шилдэг 50 их сургуудиудын тоонд багтдаг. Энэхүү сургуулиас өдийг хүртэл нийт 250000 орчим сурагчид дээд боловсрол эзэмшин төгссөнөөс 12 Нобелийн шагналтан, 10 тэрбумтан, тэр ч байтугай Канадын гурван ч ерөнхий сайд төрөн гарсан байдаг.
Нийт 13 Faculty-д хуваагдсан 400 гаруй программуудыг сурагчиддаа санал болгодог бөгөөд ер нь өргөдлөө явуулсан сурагчид ямар мэргэжил сонгохыг хүснэ, бүгд л боломжтой байдгаараа онцлог. Сургуулийн цахим хуудсан дээр байхгүй байсан ч очсон хойноо сургуулийнхаа удирдлагуудтай ярилцаад өөрийн хүссэн сургалтын хөтөлбөрөө сонгож болдог.
40000 сурагчидтай учир ер нь нэлээн их хөл хөдөлгөөнтэй. Энэ талаар Сант сургуулийн 2017 оны төгсөгч, “McGill University”-н 3-р курсын оюутан А.Ариймаа дурдахдаа, “Ерөнхийдөө асар олон сурагчидтай болохоор дотроо өрсөлдөөн ихтэй. Тэр ч утгаараа өөрөө хичээж чадвал сургуулиасаа авах зүйл маш олон. Цагийн ажил олоход туслах, дотоодын болон гадаадын байгууллагуудад дадлага хийх боломж олгох гэх мэт сурагчид руугаа чиглэсэн олон хөтөлбөртэй” гэж дүгнэсэн.
“McGill University”-н өргөдлийн талаар :
- “COMMONAPP”-аар бус өөрийн тусгай системээр бүх өргөдлөө хүлээж авдаг
- АНУ-ын их сургуулиуд шиг “Personal Statement” шаарддаггүй
- Ахлах сургуулийн дүнгийн дундаж 3-аас дээш байх шаардлагатай
- Гэхдээ өргөдлөө илгээсэн сурагчдын GPA-г голчлон хардаг
- Сонгосон мэргэжлээсээ хамаарч шаардагдах TOEFL-н оноо 78-аас эхэлдэг
- Эсвэл IELTS-н 6-ээс дээш оноотой байх шаардлагатай
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.mcgill.ca/