CollegeInfo#2
АНУ-ын California мужид байрлах Stanford их сургуулийг анх 1885 онд Leland Stanford болон түүний эхнэр Jane Stanford нар үүсгэн байгуулсан бөгөөд 1891 онд албан ёсоор үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Сургалтын системийн хувьд “Private research university” буюу судалгаан дээр суурилсан хувийн их сургууль гэх тодорхойлолттой. Энэ ч утгаараа судалгааны ололт амжилтаараа тэргүүлэгч эгнээнд зүй ёсоор багтдаг.
Дотроо бие даасан 7 чиглэлийн сургуулийг агуулдаг бөгөөд нийт 96 төрлийн Дэд мэргэжил(Major), Туслах мэргэжил(Minor) -ийн ангиудыг агуулсан байдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа техник технелогийн ай сав болсон Silicon Valley буюу Цахиурын хөндийтэй холбоотой байсаар ирсэн бөгөөд дадлагын болон төгссөн сурагчдад ажлын байр үргэлж нээлттэй. Elon Musk гэдэг нэрийг сонсоогүй хүн энэ цаг үед ховор биз. Tesla, SpaceX гэх гайхалтай төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадсан тэрбумтан тэрээр Stanford их сургуулийг төгссөн гэдгийг дуулгахад таатай байна. Сайн сургуулиас л сайн төгсөгч төрнө шүү дээ.
Student to Faculty ratio буюу сурагч ба багшийн харьцаа нь 5:1 бөгөөд энэ нь бусад их сургуулиудын хажууд мэдээж багад тооцогддог нь авууштай. Нэг багшид 5 оюутан ноогдоно гэхээр хичээлийн үйл явц хэр үр дүнтэй сонсогдож байна?
Stanford их сургууль нь хэрэгцээн дээр тулгуурласан(need based) тэтгэлгийн системтэй байдаг нь сурагчдад асар их боломжийг олгодог билээ. Тэнцсэн сурагчдын ар гэрийн санхүүгийн чадамжаас хамааран тэдэнд тодорхой хэмжээний тэтгэлэг олгохыг хичээдэг бөгөөд энэ нь тэдэнд нэгэн том бэрхшээлд санаа үл зовох нөхцлийг яахын аргагүй бүрдүүлж өгдөг.
Мэдээж та амьдралынхаа 4 жилийн хугацааг энд өнгөрөөх учир суралцах орчин хамгаас чухал байх нь гарцаагүй. Stanford-ийн хувьд ‘suburban’ буюу Их хотын бөглүү хөл хөдөлгөөнөөс зайдуу байрлалтай тул оюутнууд нам гүм, амар тайван болоод эсэн мэнд орчинд сурч боловсордог.
Академик сургалтаараа дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсдаг сургууль маань урлаг болон спортын төрлөөрөө ч мөн ялгаагүй тэргүүлдэг гээд боддоо. Урлагаар өөрийнхөө цаашдын замналыг хөөх зорилготой сурагчид “Arts Portfolio” хэмээх тусгай өргөдлийн хэлбэрийг ашиглан явуулдаг нь тэднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь нэгэн том алхмаар ойртуулж өгдөг. Харин спортын тухайд нэгэн баримтыг хүргэхэд, Stanford их сургуулийн сурагчид 2016 оны байдлаар Олимпийн наадмаас нийтдээ 270 медалийг хүртсэн. Үүнээс бид сурагчдаа бүх талаас нь төгс бэлддэг нэгэн сургуулийн жишээг харж болно.
Харин уг гайхалтай сургуульд өөрийн өргөдлийг илгээж буй сурагчдад хэр зэргийн өндөр шалгуур тавигддаг бол?
*Cурагчид маань өргөдлөө COMMONAPP болон COALITIONAPP гэх холбоосуудын аль нэгээр нь явуулах боломжтой бөгөөд аль алиныг нь хүлээн авдаг.
*SAT(эсээ шаардагдаагүй), ACT(Бичих чадварын шалгалт шаардагдаагүй) шалгалтуудын аль нэгийг өгсөн байхыг зайлшгүй шаарддаг. Харин нэмэлтээр SAT Subject Test -ийн оноог сурагчийн хүсэлтээр хүлээн авдаг.
*Ахлах сургуулийн тань дүнгийн дундаж буюу GPA -г 3.94 болон түүнээс дээш байхыг зөвлөдөг.
*Дан ганц шалгалтын онооноос илүү сурагчдаа олон талаас нь танин мэдэх, цаашлаад өөрийн сургуульд тохирох эсэхийг шийдвэрлэхэд чухал анхаарал хандуулдаг. Энэ ч утгаараа COMMONAPP дээрх Personal Statement Essay-ээс гадна нэмэлтээр 11 бие даасан тусгай асуултуудад хариулт өгөхийг шаарддагаараа онцлог.
Мэдээллийг бэлтгэхэд ашигласан эх сурвалжууд:
- stanford.edu
- https://facts.stanford.edu/wp-content/uploads/sites/20/2020/02/StanfordFactBook-2020.pdf
- gostanford.com
- prepscholar.com