CollegeInfo#3

Sant Journal
3 min readApr 16, 2020

--

University of California(UC) нь АНУ-ын California мужын улсын сургуулийн нэгдсэн ерөнхий cистем бөгөөд анх 1868 онд үүсгэн байгуулагдаж, одоогоор 150 гаруй жилийн агуу түүхийг агуулан оршдог. Уг нэрэн доор албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг 9 их сургуулийн хамгийн их нэр хүндтэй болоод хамгийн ахмад сургуулиар Berkeley хотод байрлах “UC Berkeley” зүй ёсоор нэрлэгдэнэ.

UC Berkeley in 1870s

Major(дэд мэргэжил) болон Minor(туслах мэргэжил)-ийн хувьд ‘high selective’ буюу асар өргөн сонголттой бөгөөд одоогийн байдлаар 173 төрлийн ондоо мэргэжлийн программаас тогтдог. Үүгээрээ бусад алдартай их сургуулиудаас онцгойрч, олон өвөрмөц чиглэлийн мэргэжилтнүүдийг төрүүлэн гаргасаар ирсэн.

2018 судалгаагаар UC Berkeley нь Химийн болон Хүрээлэн буй орчны судалгаан дээр суурилсан академик сургалтаараа тэргүүн байранд жагссан.

Түүгээр ч дутахгүй “Computer Programming” сургалтаараа алдарт MIT-аас дутахааргүй нэр хүндтэй бөгөөд сурагчдаа дэлхийн хэмжээний “Google”, “Facebook” зэрэг компаниудад дадлагын ажил хийх боломжоор бүрэн хангаж өгдөг. Дашрамд дуулгахад, өнгөрсөн дугаарт маань ярилцлага өгсөн UC Berkeley-н оюутан Л.Ану нь “Хүрээлэн буй Орчны Эдийн засаг, Бодлого тѳлѳвлѳлт (Environmental Economics and Policy)” гэх сонирхолтой мэрэгжлээр суралцаж байгаа билээ.

Harvard, UCLA болон Yale-ийн араас номын сангийнхаа агууламжаар 4-т бичигддэг бөгөөд 32 номын сандаа нийт 400 хэл дээр бичигдсэн 13 сая гаруй номнуудыг агуулдаг. Гэвч энэ агууламж жил ирэх тусам дээрх сургуулиудаасаа илүү хувиар өсдөг нь судалгаагаар тогтоогдсон. Үнэтэй мэдлэгийг хуримтлуулахын чинээгээр сурагчдад хангалт хэрэгтэй болно шүү дээ.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Олимпийн наадмаас нийт 207 медалийг хүртсэн нь бусад их сургуулиудтай харьцуулахад мөн 4-р байранд бичигддэг. Мөн UC Berkeley-ээс Физик, Хими, Эм, Эдийн засаг болон Уран зохиол, Энх тайвны чиглэлээр одоог хүртэл 107 Нобелийн шагналын эзэд төрөн гарсан байдаг

UC Berkeley нь хувийн бус улсын их сургууль.

Энэ ч утгаараа сургалтын төлбөр нь бусад сургуулиудтай харьцуулахад бага байдаг.

Бүр үүн дээрээ нэмээд, тэнцсэн сурагчдынхаа аль болох их хувьд нь тэтгэлэг олгохыг хичээдэг бөгөөд 2019 оны байдлаар АНУ-ын Засгийн газраас олгосон нийт тэтгэлгийн бүхэл бүтэн 30 хувийг UC Berkeley-н сурагчид хүртсэн байдаг.

Тэгвэл 5 дахь жилдээ дарааллан Улсын их сургуулийн эгнээг тэргүүлж буй UC Berkeley-д ямар шалгууруудыг давсан сурагчид тэнцэн ордог бол?

*Ихэнх америкийн их сургуулиудын өргөдөл COMMONAPP дээр бөглөгддөг бол UC-ийн удирдлага доор орших бүх сургуулиуд өөрсдийн өргөдлөө UCApplication гэх тусгай системээр хүлээн авдаг.

*Бүх сурагчид ACT with writing болон SAT with essay шалгалтуудын аль нэгнийх нь тодорхой оноог эзэмшдэг байх шаардлагатай.

*173 төрлийн тусгай хичээл нь Англи хэлний мэргэжлийн түвшинд явагдана. Иймээс олон улсаас өргөдлөө илгээж буй сурагчдад өөрсдийн хэлний чадварыг батлан харуулахын тулд iBT TOEFL(80+) , IELTS(6.5+) оноог эзэмшсэн байхыг зөвлөдөг

*Нийт элсэн суралцагчдын ахлах ангийнх нь дүнгийн дундаж(GPA) 3.4 байдаг. Тиймээс ихэнх эх сурвалжууд дүнгээ тэр болон түүнээс их байхыг зѳвлѳдѳг

Aшигласан эх сурвалжууд:

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet