CollegeInfo#4

Sant Journal
3 min readApr 21, 2020

--

University of California(UC) нь АНУ-ын California мужийн улсын сургуулийн нэгдсэн ерөнхий cистем бөгөөд анх 1868 онд үүсгэн байгуулагдаж, одоогоор 150 гаруй жилийн түүхийг агуулан оршдог. Уг нэрэн доор албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг нийт 9 их сургуулийн нэг бол 1919 онд Los Angeles хотод байгуулагдсан University of California Los Angeles буюу UCLA юм. 2019 оны судалгаагаар АНУ-ын Улсын их сургуулиуд дундаас чансаагаараа UC Berkeley-н дараа 2-р байранд жагссан уг сургуультай танилцья.

14 Нобелийн шагналтан төрөн гарсан UCLA-д суралцахад тулгарах нэгэн том асуудал нь өөрийн мэргэжлээ сонгох явдал гэгддэг. Учир нь тэд бүхэл бүтэн 3800 ангиудад хуваагдсан 130 дэд мэргэжил(Major), 90 туслах мэргэжил(Minor)-ийн сонголтыг өгдөг. Энэ бүх хичээлүүд 109 сургалтын төвүүдэд хуваагдан дэлхийн 40 хэл дээр явагдана гэж бодохоор толгой эргэм олон сонсогдож байгаа биз? Өөрт таарсан зөв мэргэжлээ л сонгох боломж оюутан бүрт нээлттэй байх ёстой шүү дээ. Харин энэ дундаас дараах мэргэжлүүд хамгийн их алдартай байдаг- biology, business economics, political science, phychology, psychobiology, economics.

Уг сургууль нийт 261 Олимпийн медалийг эзэмшдэг нь бусад их сургуулиудтай харьцуулахад 3-р байранд эрэмбэлэгддэг. Мөн дэлхийн түвшний 120 мэргэжлийн тамирчин UCLA-н төгсөгчид юм. Дан ганц академик гэлтгүй бүхий л чиглэлээр сайн сургалттай байж л шилдгүүдийн эгнээнд жагсана шүү дээ.

Байршлын хувьд ‘urban’ бүс нутагт тооцогддог бөгөөд 4 сая гаруй хүн амтай, дэлхийн эдийн засгийн 15 дахь тулгуур болсон Los Angeles хотод оршдог. Энэ ч утгаараа UCLA-н оюутан сурагчид нэр алдартай томоохон компаниудад дадлагын ажил хийх боломж бололцоогоор үргэлж дүүрэн байдаг.

Сурагчдийн хувьд хамгийн чухал нэгэн зүйл бол суралцах нөхцөл билээ. UCLA нь дотроо 1000 гаруй бие даасан клубуудыг агуулдаг бөгөөд нийгмийн үйл ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцдогоороо АНУ даяар алдартай. Нийт 12 сая гаруй номыг багтаасан өндөр зэрэглэлийн(top-class) номын сантай хэмээн дүгнэгддэг бол 2020 оны байдлаар АНУ-ын хамгийн шилдэг хоолтой их сургуулийн болзлыг хангасан байдаг.

Тэгвэл UCLA гэх гайхалтай нэрэн дор ямар шалгууруудыг хангасан олон улсын сурагчид суралцдаг юм бол?

  • Өргөдлөө илгээж буй бүхий л сурагчид SAT болон ACT шалгалтуудын аль нэгийг өгсөн байх шаардлагатай. ACT-н бичих чадварын шалгалтыг заавал өгөх ёстой бол SAT-г заавал эсээтэй хамт өгөх ёстой байдаг.
  • Харин Инженерийн сургуульд орох төлөвлөгөөтэй сурагчид SAT Subject Test: Math level 2 болон (Biology, Chemistry, Physics)-н аль нэгийг өгсөн байх шаардлагатай.
  • Олон улсаас өргөдлөө илгээж буй сурагчид TOEFL-ийн 100 болон IELTS-ийн 7-оос дээш оноог эзэмшсэн байх ёстой.
  • UCLA нь ямар ч шалгалтуудын superscore-г хүлээн авдаггүйг анхаараарай.
  • Заавал хэмээн шаарддаггүй ч дүнгийн дундаж буюу GPA 3.9-өөс дээш байхыг, SAT 1400+ болон ACT 31+ оноог илүүд үздэг.

Ашигласан эх сурвалжууд:

~ucla.edu

~niche.com

~US News & Report

~prepscholar.com

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet