CollegeInfo#7

Sant Journal
3 min readApr 28, 2020

--

1956 онд Герман улсын Карлсуэ хотод байгуулагдсан Үндэсний Цөмийн Судалгааны Төв(National nuclear research center) болон 190 гаруй жилийн түүхтэй Карлсуэ хотын их сургууль(University of Karlsruhe) нь хоорондоо нэгдэж, одоогийн Karlsruhe Institute of Technology-г үүсгэн байгуулсан түүхтэй. Уг сургууль нь үйл ажиллагаагаа явуулаад 10 жилийн хугацааг өнгөрөөсөн бөгөөд үндсэн 2 төвөөс бүрдэх судалгааны их сургууль билээ.

Ерөнхийдөө техник тал руугаа ихэнх хичээлүүд нь чиглэдэг. Энэ ч утгаараа 2019 оны байдлаар инженерийн сургалтаараа Герман улсад 4-р байранд, дэлхий дахинд 74-р байранд жагссан. Инженер, бизнес, шинжлэх ухаан болоод урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг олгодог бөгөөд үүнээс салаалсан 43 төрлийн бие даасан программуудын сонголттой.

Karlsruhe School of Optics & Photonics — KIT

Мөн уг сургуулийн сурагчид төгссөнийхөө дараа ажлын байраар хангагдах хувиараа Герман улсад мөн дээгүүр бичигддэг. Энэ талаар “Sant Journal Interview” булангийн маань өмнөх дугаарт ярилцлага өгсөн Г.Баттүшиг дурдахдаа, “Яахын аргагүй хамгийн том давуу тал нь ажлын байр. Германд тѳгсѳѳд ажиллахад ялангуяа гадаад хүнд нѳхцѳл байдал нь хамаагүй хялбар. Эрүүл мэндийн даатгалаараа Германы хаана ч очоод хүссэн үйлчилгээгээ үнэгүй авдаг. Систем нь тав тухтай байдлаараа бусад оронтой харьцуулахад хамаагүй дээр” хэмээсэн байдаг.

KIT Energy Lab

Нэмж хэлэхэд, Karlsruhe Institute of Technology(KIT) нь байршлын хувьд SUBURBAN тал руугаа тооцогддог бөгөөд 300 гаруй мянган хүн амтай Карлсуэ хот амар тайван болоод аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлсэн.

Karlsruhe City

Герман улсын их дээд сургуулиуд дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирсэн сурагчиддаа олгодог хамгийн том давуу тал нь мэдээж үнэ төлбөргүй сургалтын тогтолцоо билээ. Энэ нь оюутнууд зөвхөн тэнд амьдрах зардлаа л өөрсдөөсөө гаргана гэсэн үг. Ингэснээр тэд санхүүгийн тал дээр ямар нэг санаа зовних зүйлгүй, сурлагадаа гол анхаарлаа хандуулах боломжоор бүрэн хангагдана.

За тэгвэл энэхүү сургууль руу хэрхэн өргөдлөө явуулах вэ?

Karlsruhe Institute of Technology(KIT) нь өвлийн элсэлтээрээ 7 сарын 15 хүртэл өргөдлөө хүлээн авдаг ба өргөдлийн систем нь үндсэн 3 үе шаттай.

Эхний шат — Сургуулийн цахим өргөдөл. (Үүнд мэдээж таны ерөнхий мэдээллүүд багтана)

Дараагийн шат — Цахим өргөдлөөс хамаарч сургуулиас шаардсан тусгай материалуудыг илгээнэ.

Сүүлийн шат — Хамгийн ихдээ 4 долоо хоногийн дараа өргөдлийн хариугаа хүлээн авна.

Өргөдөл илгээхэд шаардлагатай материалууд:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Дунд боловсролын үнэмлэх
  • Төгсөх шалгалтын дүн
  • B1(GER) түвшний Герман хэл

Жич: Бүх материалуудыг баталгаат орчуулгаар Герман эсвэл Англи хэл дээр хөрвүүлж нотариатаар баталгаажуулж хавсарган явуулах болно.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet