Double major & Dual degree
Америк гэлтгүй Хятад, Япон гэх улсуудын их дээд сургуулиудад оюутнууддаа хоёр зэрэг хамгаалах боломжийг олгох нь олширсоор байна. Гэвч ‘Double major’ болон ‘Dual degree’ их сургуульд сонгон суралцах чиглэлүүдтэй хамааралтай ойлголтууд, хэдий ч суралцах цаг хугацаа, их сургуулийн кредитийн тоо, хэдэн дипломтой төгсөх зэргээрээ бага зэрэг ялгаатай байдаг. Тэгвэл яг юугаараа бие биеэсээ ялгардаг юм бол?
Double major vs Dual degree
Давхар үндсэн мэргэшлийн хичээл авч, нэг дипломтой төгсөх буюу double major хийх нь их сургуульд суралцаж байхдаа өөр өөр төрлийн салбарыг нэг дор судалдгаараа хосолсон дипломтой төгсөхтэй (dual degree) төстэй хэдий ч суралцах цаг хугацаа, их сургуулийн кредитийн тоо, хэдэн дипломтой төгсөх зэргээрээ бага зэрэг ялгаатай байдаг.
Double major
Хэдэн дипломтой төгсөх вэ?
Нэг диплом.
Хэдэн жил суралцах вэ?
Бакалаврын түвшинд суралцдагтай адил ихэвчлэн 4 жил суралцдаг ба тухайн мэргэшлийн хичээл, их сургуулиас шалтгаалж суралцах хугацаа хэлбэлзэнэ.
Давуу тал
Их сургуульд байх цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, дуртай хичээлүүдээ нэгэн зэрэг гүнзгийрүүлж судлах боломжтой.
Сул тал
Сургалтын зардал харьцангуй өндөр бөгөөд их сургуульд илүү их цаг зарцуулж, ачаалал ихтэй байна.
Жишээ
- Улс төрийн шинжлэх ухаан ба эдийн засаг
- Маркетинг ба мэдээллийн технологи
- Эдийн засаг ба инженерчлэл
Dual degree
Хэдэн дипломтой төгсөх вэ?
Хоёр диплом.
Хэдэн жил суралцах вэ?
Хоёр өөр чиглэлийг тусад нь судалж байгаа тул дор хаяж 5 жил суралцах агаад их сургууль, мэргэшлийн хичээлээс шалтгаалж өөр өөр байна.
Давуу тал
Хичээлийн агуулгын давхцал багатайгаар сонирхсон салбарын хичээлүүдээ нэгэн зэрэг судалж, хоёр тусдаа дипломтой төгсөх боломжтой.
Сул тал
Сургалтын зардал харьцангуй өндөр бөгөөд их сургуульд илүү их цаг зарцуулж, ачаалал ихтэй байна.
Жишээ
- Биологи ба химийн бакалаврын зэрэг
- Хуулийн бакалаврын зэрэг ба математикийн магистрын зэрэг