Sant Journal Interview#11
Сайн байна уу? Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Жамсрангийн Дѳлгѳѳн гэдэг. Би одоогоор Сѳүлийн Их сургуулийн Бизнесийн департмэнтийн 2-р курст суралцаж байгаа, Сант сургуулийг 2017 онд тѳгссѳн.
Солонгосын их сургуулиудийн ѳргѳдѳл ямар онцлогтой вэ?
Ер нь бол сургууль сургуулиасаа шалтгаалаад нэлээн ялгаатай байдаг л даа. Миний анхны зорилго Сѳүлийн Их Сургууль байсан болохоор бусад сургуулиудын талаар хараахан сайн мэдэхгүй байна. Миний хувийн туршлагаас бол нэлээн их цаг шаарддаг эртнээс юу юу хэрэгтэй болохоо судлаад бэлдэх нь зѳв учир нь интернетээр явуулсан мэдээллээ дахин баталгаажуулж шуудангаар илгээж, Солонгостоо очоод бас шалгуулна гэх мэтчилэн. Манай сургууль бусад сургуулиадаасаа ялгаатай нь ѳргѳдѳл авах хугацаа нь хоёрхон долоо хоног тул маш бага хугацаанд олон зүйлсийг амжуулах хэрэг гарсан.
Ямар зүйлс шаардагдах нь тухайн хоёр долоо хоногтоо л мэдэгдэнэ гэсэн үг үү?
Үгүй. Интернэт дээр юу юу шаардагдах нь бичигдсэн байдаг. Гэхдээ Солонгосын их сургуулийн хичээлийн жил нь гурав болон есдүгээр сард эхэлдэг болохоор бид нарын хичээлийн дүн ч юмуу, бэлтгэх баталгаажуулах хугацаа зѳрѳѳд байдаг тул эртнээс нарийн тѳлѳвлѳгѳѳтэй явах хэрэгтэй юм байна лээ.
Тухайн ѳргѳдѳлд ер нь хаанаас бэлдэж эхлэх үү? Ямар шалгалтуудын оноо хэрэг болох бол?
Солонгосын том сургуулиуд мэдээж SAT, TOEFL-ийн оноонуудыг харна. Гэхдээ TOPIK-ийн оноо буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо илүү чухал байдаг. Англи хэл нь дундаж, бусад дүн гэх мэт зүйлс нь сайн, тэгээд гол нь Солонгос хэлний чадвар нь ѳндѳр байх юм бол тэнцэх ѳндѳр боломжтой. Би ѳѳрѳѳ сургууль руугаа Солонгосын засгийн газрын тэтгэлэг аваад сонгож ороогүй харин ѳѳрѳѳ хувиараа сургууль руугаа ѳргѳдлийг нь бѳглѳѳд тэнцэж байсан. Тиймээс би засгийн газрын тэтгэлгийн талаар сайн мэдэхгүй юм байна.
Түрүү жилийн дѳрѳвдүгээр сарын үеэр надад манай сургуулийн хүүхдүүд тэнцүүлж авдаг хүмүүстэй уулзах боломж олдсон. Над руу мэйл бичээд, бид нар Монгол хүүхдүүдийн талаар судалгаа хиймээр байна гэхээр нь очиж уулзахад надаас гадна хоёр Монгол хүүхэд байсан. Бид нараас “Монгол хүүхдүүдээс аль талыг нь харах вэ?”, “Ямар ахлах сургуулиуд нь сайн сургалттай байдаг?” зэрэг асуултууд авсан. Хамгийн сонирхолтой нь манай сургуулийг тэд нар маш сайн мэддэг гээч. Би зүгээр очоод Сант сургуулийг тѳгссѳн гэсэн чинь танай сургууль ийм хичээлүүддээ сайн сургууль биз дээ гээд л ярьж байсан. Миний сэтгэлийг зовоосон зүйл нь болохоор тэр хүмүүс Монгол хүүхдүүдийн дүн хэтэрхий сайн байна гэж хэлсэн тэр ч утгаараа бид нарыг дуудаж асуулт авсан юм байна лээ. Ямартай ч бид нар Монголд олимпиад уралдаан болдог, тэр талыг нь харвал тухайн хүүхдийнхээ потенциалыг харж болно гэж хэлсэн.
Та засгийн газрын тэтгэлэг аваагүй гэсэн. Ямар ямар ѳѳр боломжууд байдаг юм бол?
Аан за. Би сургуулийнхаа тэтгэлгийг авсан байгаа. Энэ семестэрээс эхлээд сургуулийн тѳлбѳрийн бүрэн тэтгэлэг авсан. Засгийн газрын тэтгэлэг нэлээн сайн мѳнгѳ ѳгдѳг ч заавал тэр гэлтгүй судлаад үзвэл олон боломжууд байдаг. Наад захын сургуулийнхаа тэтгэлгээс авхуулаад зарим компани, эсвэл сангийн тэтгэлгүүд олгогддог.
Та ер нь яагаад Солонгосыг сонгох болсон бэ?
Мэдээж хэрэг зарим хувийн шалтгаанууд байгаа. Би ‘K-POP’-д нээх дуртайдаа биш, гэхдээ миний хувьд Солонгос улсын соёл, аж амьдрал болоод их сургуулийн амьдрал нь ч таалагддаг болохоор Солонгосын шилдэг их сургуульд л орно гэж шийдвэрээ гаргасан.
Солонгосын амьдралын юу нь таалагдсан юм бол, давуу тал нь?
Ази хүмүүсийн соёл, аж ахуй, хүмүүсийнх нь байгаа байдал барууныхныг бодвол илүү соёлтой, ухаантай ч юм шиг санагддаг. Мѳн амьдрахад маш аюулгүй, амар тайван, хэрэгцээг нь хангаад ѳгчихсѳн орчинтой болохоор сурахад миний хувьд тохиромжтой байдаг. Тэгээд яалт ч үгүй соёл нь Монголтой тѳстэй байдаг нь дасахад амар болгодог. Хамгийн чухал нь мэдээж дэлхийд ѳѳр хаана ч байхгүй үнэхээр амттай хоолтой. Мѳн эндээс Азийн бусад улсууд руу аялах боломж маш бага тѳсвѳѳр олддог юм байна лээ. Манай сургууль Солонгосынхоо хамгийн алдартай том сургууль болохоор тѳгссѳн хүүхдүүд нь маш том том байр суурь нийгэмдээ эзлээд явдаг тул цаашдын бизнес зэрэгт нь тустай гэх мэт давуу талууд байдаг даа.
Та Солонгос хэл яаж сурсан талаасаа хуваалцаач.
Би сая хэлэхдээ Сѳүлийн их сургуулийг зорьсон гэсэн ч арван жилд байхад хүн болгон л Америк гээд байхаар Америк л явах хэрэгтэй юм байна гэж бодоод Солонгос хэл үзэж эхлээгүй. Уг нь дотроо маш их Солонгос явах хүсэлтэй байсан ч яг шийдвэрээ тухайн үедээ гаргаж чадаагүй. Тэгээд тѳгссѳнийхѳѳ дараа бэлдэж эхэлсэн, тэрэндээ ч ихэд харамсдаг. Ер нь ганц Америк, Европ гэлтгүй Азиар дүүрэн боломжууд байдаг шүү, ѳѳртѳѳ нийцсэн, ѳѳрѳѳ л зѳв гэж бодож буй улс руугаа зориорой.
Тѳгсөөд тухайн жилийнхээ намар Солонгост ирээд, нэг жил хэлний бэлтгэлд суусан. Тѳгсчихсѳн, найзууд маань ихэнх нь мундаг мундаг сургуульд ороод явж байдаг гээд ѳѳрийгѳѳ чангалаад бүр хамаг чадлаараа хичээгээд, оноогоо аваад, материалуудаа тултал нь бэлдээд 2018 оны зун ѳргѳдлѳѳ явуулж байсан. Тэр жилийнхээ намар нь хариугаа хүлээж аваад, 2019 оны гурван сард сургуульдаа орсон доо.
Ахлах сургуульдаа суралцаж байхдаа гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?
Би уг нь наад асуултанд чинь өөрийн хариултаа яг бодчихсон байсан чинь Баттүшиг ах хэлчихсэн байна лээ. Мэдээж хэрэг химийн олимпиадад ороод медаль авч байсан ч гэсэн надад үнэндээ Сант сургуульд сурсан нь л хамгийн том амжилт шиг санагддаг юм. Хаана ч очсон Сантыг тѳгссѳн гэхээр бахархал төрдөг. Нэгдүгээр ангиасаа Сантад сурсан болохоор ч тэр үү амьдралын минь томоохон хэсэг болсон гэхэд болно.
Хэлнээс гадна Солонгосын их сургуулиудын сурагчдаас хардаг зүйл нь юу юм бол?
Ер нь Монгол сурагчдад дүн сайтай, эсээгээ сайн биччих юм бол болчихдог юм биш байна лээ. Солонгосчууд ч бас нийгмийн идэвх, амжилт гэх мэт зүйлсийг хардаг. Манай сургууль гэхэд л ‘Recommendation letter’-үүдийг сайн харж үздэг. Миний бодлоор жишээлбэл, одоо яг Сѳүлийн их сургуульд сурч буй оюутны тѳгссѳн ахлах сургуульд сурдаг хүүхэд ѳргѳдѳл илгээвэл хамаагүй боломжтой санагдсан. Учир нь тэнцүүлж буй хүмүүс нь ахлах сургуулийнх нь талаар мэдлэгтэй, ядаж л дүнгийн үнэ цэнийг нь мэддэг байхаар итгэх итгэлтэй болдог гэх юм уу. Тэгээд бас манай сургуулиас энэ жил хоёр хүүхэд тэнцээд сурч байгаа юм байна лээ, яг уулзаж танилцаж амжаагүй л байгаа. Тэр ч утгаараа манай Сантынханд том давуу талтай юм шиг санагдаж байгаа.
Солонгост суралцаж байхад ямар ямар бэрхшээлүүдтэй тулгарав?
Мэдээж хэрэг ганцаараа бие дааж амьдарна гэдэг хэцүү. Хэцүү үедээ гэрийнхнийгээ санана. Хичээл ч мѳн нэлээн стресстэй учир нь манай сургуульд орж ирж буй Солонгос хүүхдүүд нь тэр алдартай шалгалтаа ѳгѳѳд, ер нь бол Солонгосын шилдгүүдтэй ѳрсѳлдѳнѳ гэдэг зорилготой учир ихээхэн ѳрсѳлдѳѳтэй. Шалгалтын үеэр бол бүр л хэцүү болдог доо.
Уг нь бол ѳрсѳлдѳх хэрэг байхгүй, хувьдаа л юмаа сайн хийж байвал дүнгээ аваад явч болно. Даанч ихэнх Солонгос сургуулиуд сурагчдаа жагсаагаад, эхний тэдэн хувь нь л A авдаг нь нэлээн ѳрсѳлдѳѳнтэй болгодог. Мѳн Ази хүүхдүүд гэхээр л тийм байдаг юм уу мэдэхгүй эсвэл Солонгос болохоор ч юм уу, “Айхтар хэцүү байна, хичээлээ хийж чадахгүй байна” гэж гомдоллосон мөртлөө хичээлээ яс хийгээд л явж байдаг.
Санхүүгийн хувьд танай сургууль ямар вэ?
Манай сургууль улсын сургууль тул тѳлбѳр нь харьцангуй бага. Нэг семестэр нь Монгол мѳнгѳѳр зургаагаас долоон сая болдог. Энэ нь хэчнээн их мѳнгѳ ч гэсэн бусад барууны эсвэл Солонгосын хувийн сургуулиудтай харьцуулахад хамаагүй боломжийн үнэд тооцогдоно.
Завсар жил аван байж их сургуульдаа бэлдэнэ гэдэг их хэцүү. Харин тэр бүхний дараа сургуульдаа тэнцсэн гэдэг хариугаа аваад ямар мэдрэмж тѳрсѳн бэ?
Эхлээд угаасаа итгэж ѳгдѳггүй юм байна лээ. Нэг сайт руу ороод ганц бичиг гараад ирэхээр ч угаасаа итгэхэд бэрх, ялангуяа хариу маань Солонгос хэл дээр мэддэг үгнүүдээр бичигдсэн байсан ч тэнцсэн гэдэг үгээ зѳндѳѳ олон удаа толь бичгээс шалгаж үзсэн. Гол нь ѳѳрѳѳ баярлахаас илүү ээж аав минь тэнцсэн гэдгийг маань мэдээд надаар бахархах байх даа гэсэн мэдрэмжиндээ илүү аз жаргалтай болдог юм байна лээ.
Сургуулийнхаа эхний ѳдѳр очоод ямар мэдрэмж авсан бэ?
Солонгосын их сургуулийн амьдрал миний тѳсѳѳлж байснаас шал ѳѳр, хамаагүй сонирхолтой байсан.
Их сургууль дээрээ бүтээж байсан нандин дурсамжаасаа хуваалцаач?
Солонгост сургуулиуд хавар болон намар фестивал зохион байгуулдаг. Том том сургуулиуд нь мундаг дуучид, хамтлагууд авчирдаг. Манайх том сургууль ч гэсэн улсын сургууль гээд тѳсѳв багатай болохоор том алдартай хамтлаг дуучдыг авчирч чаддагүй. Тэгсэн намайг ордог хавар харин “Winner” гэдэг хамтлаг ирж байсан нь нэлээн дурсамжтай байсан.
Ойрын тѳлѳвлѳгѳѳнѳѳсөө хуваалцаач?
Сургуулиа сайн тѳгсѳх. Гэхдээ тэрнээс илүү ойрын гэвэл сургуулийнхаа талаар влог хийдэг юм уу гэсэн бодолтой байгаа. Ѳѳр Монгол хүүхдүүдийг харсан л даа, сургуулиа танилцуулаад л. Харин манай сургуулийг танилцуулсныг бол олоогүй. Надад влог хийх сонирхол байдаггүй ч гэсэн ганц юм уу хоёр удаа сургуулиа танилцуулсан бичлэг хийнэ ээ.
Таны амьдралыг харах ѳнцѳг их сургуульд ороод хэрхэн ѳѳрчлѳгдсѳн бэ? Арван жилийн сурагч Дѳлгѳѳн, одоо байгаа Дѳлгѳѳн хоёр хэр ѳѳр вэ?
Би өөрийгөө нэлээн ѳѳрчлѳгдсѳн гэж бодож байна. Хувь хүн талаасаа илүү нээлттэй болсон байх. Ахлах сургуулиа тѳгсѳѳд л өөрийгөө том болсон мэтээр боддог байсан, одоо тухайн үеэ бодохоор яасан жоохон байсан юм дээ гэж боддог. Манай Сант сургуулийн дутагдалтай тал нь хүүхдүүдэд ѳѳрийгѳѳ нээх боломж бага ѳгдѳг болохоор бусад хүүхдүүдийг хараад “Өѳ яасан гоё нээлттэй юм бэ” гэж боддог байсан ч одоо их сургууль, ялангуяа гадаадад сурах боломж олдсоноороо би ѳѳрийгѳѳ илүү нээж чадсан.
Бусад хүүхдүүд Seoul National University-д өргөдлөө илгээх шалтгааныг та нэрлээч?
Солонгост хэрэв Сѳүлийн их сургуульд сурдаг гэх юм бол хүмүүс бүр шүтдэг. “Хүүе ямар мундаг, ухаантай юм бэ” гээд хѳгшин залуугүй л биширч магтдаг. Тэгээд манай сургууль сурагчиддаа хүрэм ѳгдѳг, тэрүүгээрээ ч бусад сургуультай ѳрсѳлдѳж, ѳѳрсдѳѳрөө бахархацгаадаг гээч. Гадуур хүрмээ ѳмсѳж явахаасаа бүр ичмээр(сайн талаасаа), бараг би зѳвхѳн сургууль дээрээ л ѳмсдѳг. Тэгэхээр тэр нэр хүндээ ч дагаад маш гоё гоё боломжууд их байдаг.
Монголд харин АНУ-д тѳгссѳн бол ухаантай, мундаг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Солонгос муу, хар ажил хийсэн хүмүүс л байдаг гэсэн бодлууд ч байдаг. Тэр тал дээр таны бодол?
Харин тэр талаар санаа зовдог. Америк, Европт л тѳгссѳн бол мундаг байдаг гэсэн бодолтой хүмүүс их. Солонгост яахав хүмүүс ажиллах гэж ирдэг нь үнэн л дээ гэхдээ одоо харин ѳмнѳхѳѳ бодвол хүмүүс боловсролынх нь талаар мэддэг болоод, үнэлдэг болж байгаа. Гэхдээ л хүмүүсийн харах ѳнцѳг нь зүгээр л АНУ-ын энгийн нэг коллежид сурах нь Солонгосын топ сургуульд сурахаас хэцүү, үнэлгээ дээгүүр гэсэн хандлагатай байдаг, тэр нь удахгүй ѳѳрчлѳгдѳх байх даа.
Хэрэв танд ахлах ангидаа буюу аравдугаар ангидаа буцаад очих боломж олдвол бол юуг хийх байсан бэ?
Хүмүүс юунд ч санаа зовохгүй, хүссэнээ хийнэ гээд хариулсан байсан л даа. Би бол тэгж хэлэхгүй. Учир нь би тѳгсѳѳд Солонгос хэл сурах гэж бүтэн нэг жилийг алдсандаа ихээхэн харамсаж явдаг. Одоо сургуульдаа тэнцээд явж байгаа ч гэсэн ер нь л анхнаасаа Солонгос хэлээ үзээд явсан бол хамаагүй дээр байх байсан болов уу л гэж боддог. Тиймээс үнэхээр хаана сурмаар байгаагаа яг таг шийдээд, тэрэнтэйгээ холбоотой зүйлсээ бага багаар хийж эхэлсэн нь дээр шүү.
Өөрийн зүгээс ‘уншаарай’ гэсэн гоё ном зохиол санал болговол?
“Outliers” by Malcolm Gladwell гээд ном байгаа. Манай найз санал болгоод уншиж байсан. Үнэхээр сонирхолтой, маш олон баримт жишээгээр санаагаа сонирхолтой байдлаар хүргэдэг зохиол. Амьдралын жижигхээн зүйлүүд бүтэн амьдралыг чинь шийдэх талаар ѳгүүлдэг, яалт ч үгүй заавал нэг удаа уншчих хэрэгтэй.
Дүү нартаа буюу бид нарт нэгэн алтан сургамжийг хайрлаач?
“Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг үг байдаг. Би хэрэв хол явж биеэ даан сургуульд сурахын хажуугаар өөрийгөө олон талаар сорьж үзээгүй байсан бол тэс ондоо хүн болох байсан байх. Олон төрлийн өөр хэл соёлтнуудын дунд ороод яалт ч үгүй өөрийнхөө хувь хүний хөгжил, амжилт руу илүү тэмүүлж эхэлсэн. Яг л жижиг цөөрөм дэх том загас байж байгаад хөлгүй далайд гарч өөрийгөө хэн ч биш байгаагаа харахын адилаар улам ихийг хийж бүтээх ёстойгоо ойлгож билээ. Гадаадад сурснаараа ѳѳрийгѳѳ хувь хүн талаас нь хѳгжүүлэх хүсэл илүү тѳрж, өөрийгөө улам хурцлахад хэрэгтэй орчин болж өгдөг. Иймд цаашдаа гадаадад их дээд сургуульд элсэхээр мөрөөдөж бас оролдож байгаа сурагчдад битгий бууж өгөөрэй, бас өөрсдийгөө хөгжүүлэхээ хэзээ ч битгий зогсоорой гэж захимаар байна.
Мѳн заавал Америк Европ гэлтгүй Ази тивд ч бас чамд илүү тохирсон, илүү ч боломжтой их сургуулиуд олон байдаг гэдгийг санаж яваарай.
Сантад сурснаараа та ямар зан чанарыг ѳѳртѳѳ тусгаж авсан бэ?
Хэцүү даваануудыг чадахаараа даваад сурчихсан юм шиг санагддаг. Айхтар хэцүү зүйл тохиолдоход нүүр тулаад, ѳѳрийгѳѳ аятайхан аваад гарчих юм шиг. Манай Ганаа багш маань “Сантын хүүхдүүд ер нь маш сайн сууж сурдаг” гэж хэлдэг байсан. Ер нь юмыг тогтоод, суугаад хийж л зорьсон юмаа дуусгадаг байх.
Хамгийн сүүлчийн асуулт, Ахлах сургуульдаа бүтээж байсан хамгийн гоё нандин дурсамжаасаа хуваалцаач?
Энийг хэлэхэд муухай сонсогдож магадгүй ч яалт ч үгүй эргээд бодоход багш нартаа загнуулж байсан маань байнга санаанд ордог. Манай сургууль угаасаа бусад сургуулиудыг бодвол чанга. Гэхдээ миний хувьд ямар нэгэн дурсамжаасаа юу авч үлдсэнээрээ үнэ цэнийг нь тодорхойлдог. Уйлах үе, сэтгэлээр унах үе, бас зөндөө загнуулах үе ч гарна. Гэхдээ би тэдгээр загнуулсан мѳчүүдийнхээ ачаар л одоо ямар нэг асуудалтай нүүр тулж чаддаг болсон доо.