Sant Journal
11 min readMay 4, 2020

Sant Journal Interview #12

Та ѳѳрийгѳѳ товчхон танилцуулаач

Намайг Ч.Эрдэмбилэг гэдэг. Би Сант сургуулийг 2016 онд тѳгссѳн, одоо Нью Йоркийн их сургуулийн Шанхай дахь салбарт Interactive Media and Business чиглэлээр суралцдаг бѳгѳѳд 2021 онд тѳгсѳнѳ.

Та одоо Нью Йорк хотод байгаа гэсэн. Аялалаар ирэв үү, сургуулийнхаа хѳтѳлбѳрѳѳр ирсэн үү?

NYU давуу тал нь салбар сургуулиудаараа семестэр дамжаад хичээл авах боломжтой байдаг. Тэр нь ч надад таалагдаж байсан болохоор NYU д суралцахаар шийдсэн. Асуултанд хариулахад энэ семестэр Нью Йорк хотын тѳв салбарт нь хичээлд сууж байгаа.

In New York

Таны мэргэжлээ сонгох болсон шалтгаан юу вэ?

Interactive Media and Business гэдэг мэргэжил маань цаг болон бизнес хоёрыг хольсон. Ерѳнхийдѳѳ Entrepeneurship гэж яригддаг нийгэмд буй асуудлыг олж хараад түүнийгээ анализ хийж шинэлгээр технологийн салбарт тулгуурлан шийдвэрлэх аргыг боловсруулдаг гэж хэлж болно. Технологи ашиглан маш олон асуудал шийдэл олж болдог. Гол нь яаж шийдэх вэ гэдэг нь надад маш сонирхолтой санагддаг тул тухайн мэргэжилийг сонгон суралцаж байгаа.

Ахлах сургуульдаа хичээлээс гадуурх ямар ажил хийдэг байсан бэ? (extracurricular activities)

Анх Сантад 9 дүгээр ангидаа орж ирээд англи хэлний олимпиадад явж эхэлсэн. Мѳн мэтгэлцээний клубд явдаг байсан. Сургуулиас гадуур Туялзуур сэлэмний спортоор хичээллэдэг байсан. Түүнчлэн 2 жил тутамд зохион байгуулагддаг Moot court competition-д өрсөлддөг байсан.

Moot Court prep

Ахлах сургуульдаа гаргаж байсан хамгийн том амжилтаа хуваалцаач?

Тухайн үед бусад хувийн сургуулиуд хоорондоо мэтгэлцээнийг маш ѳрсѳлдѳѳнтэй зохион байгуулж оролцдог байсан. Тэгээд хэдэн хүүхдүүд нийлж яриад энэ мэтгэлцээнд бэлддэг клуб үүсгэе гэдэг санааг гаргаад, захиралтайгаа яриад, хѳѳцѳлдсѳѳр байгаад анх Сантад мэтгэлцээний клубыг байгуулсан. Тэр нь миний хувьд маш том амжилт шиг санагддаг.

Debate club

Хүүхдүүдийн ихэнх нь би зүгээр хичээл хийгээд ѳнгѳрѳѳчихлѳѳ юм зохион байгуулж амжсангүй гээд завсар жил авна гэж ярьдаг. Та тэр тал дээр ямархуу зѳвлѳгѳѳ ѳгѳж чадах вэ?

Хэрэв ѳѳртѳѳ итгэлгүй байгаа бол завсар жил авсан нь дээр. Гэхдээ итгэлгүй байгаа шалтгаанаасаа үндэслээд юу хийх эсэхээ тодорхойлон үр бүтээлтэй байна гэж бодож завсар жил авах хэрэгтэй. Харин эсрэгээрээ ѳѳрийгѳѳ зориглоод нэг ажлыг барьж аваад дуусгаж чадахгүй гэж бодож байгаа бол завсар жил аваад дэмий. Ерѳнхийдѳѳ завсар жилийн хугацаанд арван жилдээ хийж амжуулаагүй, зориглоогүй юмаа хийж үзэх ёстой. Тэгээд ѳѳрийн гэсэн шалтгаантай хувийн тѳсѳл дээр ажиллаад үзэхийг зѳвлѳе.

Та хэзээнээс их сургуулийн ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?

Би бусдыгаа бодвол нэлээн оройтож арванхоёрдугаар ангидаа ордог жилийнхээ 11 сараас бэлдэж эхэлсэн. Их сургуулийн судалгаа, эсээ, ѳѳрийгѳѳ яаж илэрхийлэх гэх мэтчилэн маш чухал зүйлсээ тухайн үед бодож эхлээгүй явж байсан. Тэгээд ѳргѳдлѳѳ явуулсан. Зарим европын сургуулиудад хуулиар явах ѳргѳдѳлд тэнцсэн байсан ч ѳѳрѳѳ сайн бодож үзээд завсар жил авсан. Ѳѳрийгѳѳ яг олсныхоо дараа, ѳѳрийгѳѳ тодорхой хѳгжүүлснийхэээ дараа, тэдгээрийгээ яаж илэрхийлэхээ мэдсэнийхээ дараа ѳргѳдлөө явуулж үзье гэдэг бодлоор. Тэгээд яалт ч үгүй ѳргѳдѳл дээр хэн гэдгээ, хэн болмоор байгаа талаар мэдсэнийхээ дараа ѳѳрчлѳлтүүд гарсан.

Тэгвэл шалгалтуудаа хэзээ ѳгсѳн юм бол?

Арванхоёрдугаар ангидаа орхоос ѳмнѳ өгчихсөн байсан. TOEFL-д бэлдэхдээ Universal сургалтын тѳвд нэг сар явж үзсэн. Харин SAT д сургуулиасаа нэг сар чѳлѳѳ авж байгаад бэлдсэн. Тухайн үед тэгж бэлдэхэд нэлээн асуудлууд үүссэн ч гэхдээ эцэст нь гарсан үр дүндээ хангалуун байсан.

Та сургуулиа яагаад сонгосон бэ?

Хятад улс сүүлийн хэдэн жилийн дотор маш хурдацтайгаар хѳгжиж дэлхийд том байр суурь эзэлж байгаа. Тэрийг ѳѳрѳѳ очиж амьдарч үзээд харахад үнэхээр л мундаг хѳгжиж байгааг нь ойлгосон. Би ѳѳрѳѳ монгол хүний хувьд улсаа хѳгжүүлнэ гэж мэдээж боддог.

Тэгээд арван хоёрдугаар ангидаа хятад улсын хэлийг нь сураад, соёлыг нь ойлгоод, найз нѳхѳдтэй болчих юм бол ирээдүйд нэлээн ашигтай гэж бодсон. Тэр ч утгаараа завсар жилийнхээ хугацаанд Шанхайд очиж амьдарсан.

Гэхдээ тухайн үед бас барууны боловсролын тэр ѳргѳн хүрээнд олон талаас нь авч үздэг нь их таалагддаг. Яг хүссэн хоёр нэгтгэсэн сургууль мѳн тѳгсѳгчид нь маш мундаг мундаг ажилд ороод явж байгаа тул NYU Shanghai-г сонгож ѳргѳдлѳѳ явуулсан.

Бас манай сургууль сурагчдын тооны хувьд нэлээн жижиг, тѳгсѳх анги л гэхэд бараг 350 гаруй хүүхэдтэй байх жишээтэй. Тийм болохоор бүгд нэгнийгээ дотно мэдэхгүй ч ямартай ч хоорондоо танил тэр нь надад маш чухал санагддаг.

Хятад хэлээ сургуульдаа очоод сурсан уу?

Завсар жилийнхээ хугацаанд хятад хэлний сургалтанд суусан. Дараа нь сургуульдаа орчхоод гурван семестэр хятад хэл үзээд цааш илүү мэргэжил дээрээ тѳвлѳрсѳн. Бүх хичээл нь англи хэл дээр ордог ч мэдээж хүнтэй харьцах хэмжээний хэлтэй болсон. Тѳгсѳѳд зав гарвал цааш гүнзгийрүүлж хятад хэлийг судлах сонирхол байгаа.

Ѳргѳдлийн хугацаанд стресстэйгээ хэрхэн нүүр тулдаг байв?

Надад тэгж их стрессдээд, тэрийгээ аргалах гэх мэт асуудал гарч байгаагүй. Ямар нэгэн асуудал гарвал тухайн үед нь л шууд шууд шийдээд явдаг байсан болохоор тэгэж их стрессдээгүй.

Завсар жил авсныхаа дараа сургуульдаа тэнцээд ямар мэдрэмж тѳрсѳн бэ?

Анх 12-р ангид байхдаа ѳргѳдлѳѳ явуулаад NYU Shanghai тэнцэж чадаагүй. Тэгээд завсар жил аваад ѳргѳдлѳѳ явуулаад тэнцсэн. Гол нь яг дѳрвѳн сард хариу нь ирээд аймаар их санаа зоволт, догдлолтой унтаж чадахгүй үүрээр зургаан цагт тэнцсэн гэдгээ уншаад итгэж чадахгүй байсан. Хамгийн сонин нь тэнцсэн гэдэг мэдээгээ авахаас хоёр хоногийн ѳмнѳ тэтгэлэгийн талаар мэйл ирсэнд гайхаад сууж байсан хариугаа хараад андуураагүй л юм байна гэж бодсон доо. Бүтэн жилийн турш нэг зорилго тавиад, түүнийхээ араас яваад, үр дүнгээ харна гэдэг үнэхээр тийм амттай мэдрэмж байсан гэх юм уу.

NYU Shanghai ямар vibe тай хүүхдүүдийг шилж авдаг санагдсан бэ?

Миний бодлоор нэг тийм ѳѳр өөр хүүхдүүд авдаг. Юу гэж хэлмээр ч юм бэ дээ. Миний анзаарснаар бол хүүхэд болгон ѳѳрийн гэсэн ертѳнц, үзэл бодолтой, нэг нэгнээсээ ѳѳр мѳртлѳѳ нэгдэж нийлж чаддаг гэмээр. Жижигхэн сургууль болохоор ч тэр юм уу дээд доод ангийнхан нь хоорондоо сайхан харьцаатай. Тэгээд шинээр орж ирж буй хүүхдүүдийг хараад байхад ѳѳр ч гэсэн тэр цѳѳхѳн хэдэн хүүхдүүдээс нийлээд явах хүүхэд олох аягүй ѳндѳр боломжтой. Угаасаа л олно. Нэг тийм ондоо ондоо хүмүүс хоорондоо дасан зохицоод хамтдаа байдаг сонирхолтой сургууль.

Би одоо Нью Йорк дахь кампус дээр нь ирчихсэн нэг семестэр сууж үзэхэд ч бас нилээн ѳѳр vibe-тай. Тэгээд бусад NYU-гийн кампуст сурдаг хүүхдүүд ч бас манай Шанхай дахь сургуулийг нэг л ѳѳр гээд байдаг ч хэн ч яг тийм ѳѳр гээд хэлж чаддаггүй.

At NYU Shanghai

Их сургуульдаа очиходоо ямар хүлээлттэй байв? Очоод хэрхэн ѳѳрчлѳгдѳв?

Ѳмнѳ завсар жилээрээ Шанхайд байхдаа сургууль дээрээ очиж үзээд, зурагаа авхуулсан болохоор яг ямархуу байхыг нь мэдсэн. Хүлээлтийн хувьд тэнцсэнийхээ дараа яг нэгдүгээр курсийнх нь хүүхдүүдтэй нь уулзаад, надтай нэг ангид орох хүүхдүүдтэй танилцаад үзчихсэн болохоор амар байсан.

Их сургуульдаа ороод бүтээсэн хамгийн гоё дурсамжааса хуваалцаач?

Найзуудаараа хамт Хятадын Хуан Шэн буюу Yellow Mountains-д аялах үнэхээр дурсамжтай байсан. Аялах хугацаанд соёлын хувьд маш өөр санагдсан. Шанхай шиг томоохон олон улсын хотуудад дасахад амархан. Харин Хятадын соёл болон түххийг агуулсан газарт нь очиж үзээд биширсэн.

Гадаад руу их сургуульд бэлдэнэ, завсар жил авна гэх мэт асуудлууд дээр гэр бүлтэйгээ ойлголцоход хүндрэлтэй байдаг. Таны хувьд ямар байсан бэ?

Би яг гэр бүлийнхэнтэйгээ суугаад Монгол улс нь Орос Хятадын дунд байдаг учраас харилцаа холбоонд онцгой анхаарал хандуулж, орос хэл тодорхой хэмжээд мэднэ, англи хэлтэй тэгэхээр хятад хэл сурчихвал ирээдүйд алзахгүй ээ гээд ярилцаж үзсэн. Яахын аргагүй би ѳѳрѳѳ тѳлѳвлөгѳѳтэй байсан учраас эцэг эх маань ойлгосон байх. Хэрвээ чи ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа бол тухайн шийдвэрийн чинь цаадах учир шалтгаан, логик сайтай байх, тэгснийхээ дараа эцэг эх, гэр бүлдээ ойлгуулах юм бол үгүй гэж хэлэхгүй л байх гэж би боддог.

NYU Shanghai-г бид нарыг ѳргѳдлөө явуулаад тэнцмээр санагдтал рекламдаач?

Манай сургуулийн шинэ хүүхэд элсүүлдэг хувь нь маш бага тэр ч утгаараа хэрэв NYU Shanghai тѳгсвѳл зоолттой ажилд орно эсвэл цааш мэргэжлээ дээшлүүлнэ. Тэрийг яаж мэдэж байгаа бэ гэхлээр жил болгоныг тѳгсѳгчдийн судалгаа хараад байхад 98 хувь нь тѳгсѳѳд шууд ажилтай эсвэл дээд зэргээ хѳѳсѳн, мѳн тэдгээр ажилд орсон хүмүүсийн жилийн дундаж цалин жилийн 100,000 доллар давдаг гэж сонссон. Яалт ч үгүй тэдгээр тѳгсѳгчдийн ихэнх хувь нь банк, технологи, консултинг, аккоунтинг гэх мэтчилэн том том салбар луу орсон байдаг юм байна лээ. Үнэхээр кинон дээр гардаг шиг америк их сургуулийн мэдрэмж, туршлагатай болохыг хүсвэл манай сургууль бол чиний сонголт биш, харин багш ажилтан, бусад сурагчидтайгаа ойрхон харилцаатай байхыг хүсвэл манай сургууль ѳргѳдлѳѳ явуулаарай.

Мѳн нэмээд хэлэхэд манай сургууль маш их амралттай. Хятадын амралтууд болон Америкийн их сургуулийн амралт хоёр нийлэхээр тэгж таардаг.

Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ юу байна?

Нэлээн эртнээс хувьцааны талаар гүнзгий мэдлэгтэй болоод, тэрийгээ амьдралдаа ашиглаж сурах байна даа.

Одоогийн нийгэмд 30 хүрхээсээ ѳмнѳ тэтгэвэрт гарсан гэх мэт яриа яваад байдаг. Тэр талаар нь уншаад үзэхээр, орлогын урсгал нь зѳвхѳн ажлаас бус олон ѳѳр тѳрлийн урсгалаас мѳнгѳ олдог юм байна лээ. Тэгэхээр одоо би 21 настай, гуч хүртэл есѳн жил байна, тэр хугацаанд хѳрѳнгѳ оруулалт хийж сураад, тодорхой хэмжээд санхүүгийн аюулгүй байдал, эрх чѳлѳѳнд хүрнэ гэсэн бодол, зорилготой байна.

Инстаграм дээр “Зун юу хийдэг вэ?” гэсэн асуулт зѳндѳѳ гарч ирсэн. Тэр талаар та яриач.

Их сургуульдаа ороод хоёр зуны турш дадлага ажил хийж байсан. Ер нь зун миний бодлоор юу ч хийхгүй ѳнгѳрѳѳхөөр шаналгаатай мэдрэгддэг. Мэдээж хѳгжилтэй зугаатай ѳнгѳрѳѳх ч гэсэн бага зэрэг ч болов ѳѳрийгѳѳ нэг юманд хѳгжүүлэхгүй бол цагийг дэмий үрсэн мэт санагддаг. Амраад ирсний дараа сургуулийн маань найзууд илүү их зүйл сураад, зорилготой болсон байдаг учраас тэрнээс урам зориг авч заавал нэг юм хийхгүй л бол болдоггүй. Гэхдээ ер нь дадлага ажил гэлтгүй нэг юм эхлээд тэрийг дуустал нь хийгээд тухайн зүйлээсээ туршлага мэдлэг авч байвал зүгээр. Сонирхол чинь юу байна тэрийгээ л дагасан дээр.

Гадаадад сурахын давуу бол сул тал таны хувьд юу вэ?

Сүүлд нэг хичээл дээр нэг судалгааг уншсан чинь гадаадад сурдаг, оюутнууд ѳѳр их сургууль руу ч юм уу гадаад явж сурч үзээгүй хүүхдээс илүү бүтээлч сэтгэлгээтэй байдаг гэж харсан. Тэр нь миний хувьд үнэн санагдсан л даа. Учир нь хэрвээ би Шанхайд дѳрвѳн жил сураад Нью Йоркод нэг семестэр ирээгүй байсан бол арай л ѳѳр байх байсан болов уу даа.

Гадаадад сурснаараа олон тѳрлийн хүмүүстэй харилцаад сонсож үзээд, ойлголцоод тэрийгээ ѳѳртѳѳ тусгах боломж олддог.

Сѳрѳг тал нь гэвэл хааяа жоохон ганцаардана. Шанхайд нэг асуудал нь улирлын депрэсс гэж байдаг. Манайхаар хавар жоохон ааш зан сонин болдог шиг нэг тийм сэтгэл санааны хувьд хэцүү, гунигтай.. Тэр үеэр бүр л хэцүү болдог.

Хэрвээ та ахлах ангидаа буюу аравдугаар ангидаа буцаад очсон бол юу хийх байсан бэ?

Аравдугаар ангид Олон улсын загвар шүүх хуралд оролцож байсан. Магадгүй мэтгэлцээний клубээ арай эрт эхлүүлэх байсан байх. Миний хувьд арван жилийн дурсамж минь үнэ цэнэтэй. Мѳн бусаддаа, доод үеийнхэндээ бага ч гэсэн хувь нэмэрээ оруулсан гэж боддог. Тийм болохоор тэрийгээ эрт эхлээд арай ѳргөжүүлэх байсан байх.

Доод үеийнхээ бид нарт нэг алтан сургамжаа хайрлаач.

Арван жилд байх хугацаагаа зуун хувь ашиглах хэрэгтэй. Арван жил миний хувьд маш гоё цаг, завтай, арван жилийн хичээлүүд одоо эргээд бодоход тийм хэцүү ч биш хичээгээд хийчихвэл амархан. Бүх хичээл дээр сайн сураад, олон талын мэдлэгтэй болвол сайн шүү. Учир нь их сургуульд ороод чиний сонгох мэргэжилд чинь хэрэг болно.

Надад тулгарсан асуудал нь болохоор “Ѳѳ за, бизнес санхүүгээр явъя, хичнээн сонирхолгүй байсан ч миний бодлоор ѳндѳр цалинтай гоё мэргэжил” гээд ѳѳрийгѳѳ хүчлээд байсан. Тэгээд олон тѳрлийн хичээлүүд авч үзээд, дуртай юмаа хийгээд явсан чинь илт дүн, идэвх сайжирдаг. Алтан зѳвлѳмж гээд хэлэхэд цаг зѳв зохицуулаад, шинэ юм сураад, найзуутайгаа гарах юм гаралгүй л яахав гэхдээ заавал ѳѳрийн гэсэн хоббитой сонирхолтой болох хэрэгтэй шүү.

Та гоё унших ном санал болгооч.

Хоёр ном санаанд орж байна. Нэг нь Elon Musk :Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future. Ер нь хэнд пуужингаар бизнес хийнэ гэдэг санаа орж ирдэг байна? гэх асуултад хариулна. Нѳгѳѳ нь Confessions of an economic hitman by John Perkins гээд ном бага байхаас гэрийн номын санд байдаг байсан тэрийг санал болгоё. Энэ ном гадаадын корпрациуд хѳгжиж буй оронд очоод ямар нѳлѳѳ үзүүлдэг тухай болон америкийн нѳлѳѳг бичсэн байгаа. Монголд ер нь дандаа л импортын бараа их, тэр нь ямар нѳлѳѳг нийгэм эдийн засагт үзүүлж буй талаар ойлгомжтойгоор тайлбарладаг.

Та англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ?

Би бага насаа ээжийгээ дагаж их гадаад улсуудаар явдаг байсан. Англид ээжтэйгээ долоо найман жил амьдарсан. Тэгээд ээж тэндээ мастер докторын зэргээ хамгаалчихаад гадаадаар ажлынхаа чиглэлээр явсан. Гадаад орноор явж явж байгаад тавдугаар ангидаа монголд ирээд, есдүгээр ангидаа Сантад суралцаж эхлэсэн. Зѳвлѳгѳѳ ѳгье гэвэл, хүмүүстэй л их ярь. Англи хэлийг номын дагуу сураагүй ч гэсэн орос хэлийг тэгэж сурсан. Би Узбекстанд байхдаа байрныхаа гадаа орос узбек хүүхдүүтэй тоглоно, тэнд чинь англи хэлтэй хүүхэд байхгүй тэгээд л яалт ч үгүй тоглохын тулд Орос хэл сурсан. Би яг санадаг юм аа, тухайн үедээ гэрийхэнтэйгээ гадаа гарчихсан, хүмүүстэй яаж танилцахаа мэдэхгүй гэрийнхэн оросоор ярьдаг болохоор намайг тэнд байсан хүүхдүүдтэй танилцуулж ѳгѳѳд тэгээд хоёр жилийн турш хичээлээсээ ирээд шууд гадаа тоглодог байсан. Тэгээд хэл ч тэр, дуудлага ч тэр сайжирсан. Хэл сурахад зѳвлѳх юм бол сайн ярь, буруу дуудлагатай байж болно тэрэнд санаа зовох хэрэггүй, бэлдээд үргэлжлүүлээд байх юм бол сайжирч л таарна.

Их сургууль дээр Корона гаас ѳмнѳ амьдрал хэрхэн ѳнгѳрдѳг байсан бэ?

Корона гаас ѳмнѳ гэвэл Шанхай дахь салбар дээрээ байх байсан. Ѳглѳѳ босоод сургуулийнхаа автобусанд суугаад хичээлдээ явна. Хятадад байхад амар юм нь утаснаасаа хамаг ажлаа зохицуулчихдаг. Хоол захиалахаас эхлээд л ихэнх ажлыг амжуулдаг. Тэгээд ер нь сургууль дээрээ ихэнх цагаа ѳнгѳрѳѳнѳ. Мѳн одоо сургуульд орж буй хүүхдүүдэд зѳвлѳхѳд багш нартайгаа дотно байгаарай, яахав том сургуульд хэцүү ч гэсэн багш нартайгаа ойр байхын давуу тал нь чамд асуудал гарахад туслана, хичээлээс гадуур тэр мундаг хүмүүсийн ажил мэргэжлийн талаар зѳвлѳгѳѳ ѳгөх гэх мэтчилэн.

Таньд ѳѳрийн гэсэн сурах нууц арга барил байгаа юу?

Би ѳѳрийгѳѳ анзаараад байхад дарамттай орчинд илүү үр бүтээлтэй ажилладаг харагдсан. Надад хэрэв цаг ѳгчих юм бол сүүлийн мѳч болтол нь хүлээнэ. Тэрийгээ давахын тулд би богинохон богинохон мѳчлѳгѳѳр жижиг жижиг ажилд тухайн ажлаа хуваагаад хийх арга барилыг туршиж үзэж байгаа. Жишээлбэл, бүх юмаа унтрааж байгаад “хорин минутанд энэ хэсгийг бичнэ” гээд хорь хорь минутаар явсаар байгаад бүтэн эсээтэй болчихдог.

Таны хувьд Сантын давуу болон сул талууд юу вэ?

Миний хувьд Сант хамгийн хайртай сургууль ч гэсэн муулж байгаа ч юм биш… (Инээв)

Давуу талаас нь эхлэвэл, хүмүүсээс сонсож байснаар цѳѳхѳн хэдэн хүүхдээ л аваад сайн бэлддэг, бусдыг нь хаячихдаг гээд. Гэхдээ яг үнэндээ тийм биш. Хэрвээ тухайн хүүхэд хичээж зүтгээд зорилготой гэдгээ харуулах юм бол манай багш нар олимпиадын бэлтгэлдээ авна. Угаасаа бүх хүүхэддээ онцгой анхаарал хандуулдаг. Тэгээд даалгавараа сайн хийгээд, ѳѳрийгѳѳ хѳгжүүлье гэх юм бол багш нар чинь маш уриалагхан дэмждэг. Манай Сантын багш нар сэтгэлтэй учраас багш нар, удирдлага нартайгаа ярилцаж байх хэрэгтэй.

Бас нэг давуу тал нь бид нарыг мэтгэлцээнийг нээж байхад анхны хичээлээс гадуур үйл ажиллагаа байсан болохоор маш их хариуцлагатай нүүр тулсан. Тиймээс ямар нэгэн клуб байгуулах гэж байгаа бол маш сайн тѳлѳвлѳгѳѳтэй очоод, тэгээд амжилт үзүүлбэл манай сургууль зѳвшѳѳрч л таарна.

Сул тал гэвэл ѳѳрсдийгѳѳ нээж олох боломж ѳгѳх клубүүд нээсэн бол тэрийг нь жоохон дэмжээд ѳгчихвѳл хамаагүй дээр байх гэж боддог. Гэхдээ миний үед л тийм байсан, одоо сайн мэдэхгүй байна ѳѳ.

Сантад сурснаараа ямар зүйл ѳѳртѳѳ тусгаж авав?

Манай сургуулийн тѳгсѳгчдийн холбоо хүчтэй санагддаг. Сургуулийнхаа хувьд амархан биш , тѳгстлөө явж чадсан хүмүүс нь хоорондоо нэг холбоо, ойлголцол сайтай байдаг.

Манай сүүлчийн асуулт, Ахлах сургуульдаа бүтээсэн зүрхэн хоногшсон нандин дурсамжаасаа хуваалцаач.

Мэтгэлцээний клубын President нь байсан ч ерѳѳсѳѳ Best Speaker Awards авддаггүй байсан. Яагаад ч юм дутмаг гэхдээ бусдад заах арга барил дажгүй гэж боддог. Доод ангийхан ч юмуу клубын хүүхдүүд awards аваад л, би цаана нь алга ташаад л үнэн сэтгэлээсээ баярладаг ч гэсэн би ѳѳрѳѳ President байж яагаад Best speaker award авахгүй байгаа юм бол оо гээд нэг удаа хичээж орсон. Тэгээд манай баг ялаад би Best Speaker Awards авсан. Хэчнээн бусдад заагаад, тэдгээр хүүхдүүд сайжирч байгаа нь харагдсан ч, ѳѳрѳѳ заах хэмжээний хүн мѳн үү гэдэгт эргэлзээд ѳѳртѳѳ итгэх итгэл багатай байсан. Тэгээд Best Speaker Awards авсныхаа дараа сэтгэл уужраад, хүмүүст заах урам, өөртөө итгэх итгэл ихсээд ирсэн дээ.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet