Sant Journal Interview #2
Сайн байна уу. Энэ ѳдрийн мэндийг хүргье. Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач.
Сайн байна уу. Намайг Баттулгын Номунзул гэдэг. Би Станфордын их сургуулийн 1дүгээр курсийн оюутан. Сант сургуулийг 2019 онд тѳгссѳн. Мэргэжлээ сонгоогүй байгаа. Одоогоор сонгох явцдаа олон тѳрлийн хичээл авч үзээд явж байгаа.
Та Сантад суралцаж байхдаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?
Би 9 дүгээр ангиасаа хойш Сантын англи хэл дээрх мэтгэлцээний клубт явж эхэлсэн. Мөн 8 дугаар ангиасаа хойш монголын крикетийн холбоотой хамтарч ажилдаг байсан. Хамтарч ажиллана гэдгээрээ зохион байгуулах ажилд нь тусалж оролцдог байсан. Одоог хүртэл үргэлжлүүлж байгаа. Бас Model United Nation буюу НҮБ-ийн загвар хуралд нэлээд оролцсон. Тэгээд Гаагт болсон International Moot Court Competition 2018 мэтгэлцээний багаараа оролцож байсан. Олимпиадын бэлтгэлийн хувьд англи хэл, нэг хэсэг химийн, хальт биологид суудаг байсан. GERHUB-ийн нэг тѳсѳлд оролцож байсан юм байна.
Би ѳѳрѳѳ яг хичээлээс гадуурх ажлаа хангалттай гэж үздэггүй байсан. Яг ѳѳрѳѳ удирдаж, зохион байгуулсан юм байгаагүй. Гэхдээ яахав чадах хэрээрээ л юманд оролцоод явсан гэж хэлж чадна.
Америкийн их сургуулиудийн ѳргѳдлөө явуулах үйл ажиллагаа гэдэг ѳѳрѳѳ нэлээн том даваа. Тиймээс та ер нь хэзээнээс ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?
Анх 9 дүгээр ангидаа ийм үйл явц байдаг гэдгийг BUOP (Best University Opportunity Program) -аас мэдэж авсан. Ер нь 9р ангидаа мундаг их сургуульд орох талаар мѳрѳѳддѳг байсан. Тэрийгээ яг 12р ангийн сүүлээр ѳѳртѳѳ бичсэн захиа нээж уншаад мэдэрсэн. Захидал дээр нь Станфордын их сургуульд орсон уу гээд асуучихсан байсан. Ингэж бичсэн гэдэг талаараа бүр таг мартчихсан байсан. Харин яг бэлдэж эхэлсэн гэвэл 11р ангид ороод юм байна. Анх 5 сард SAT ийн шалгалтыг ѳгсѳн маань ѳргѳдлийн үйл явцад зориулсан хамгийн анхны тест байсан. Тэрнээс хойш бүх шалгалтаа ѳгѳѳд, бусад хэрэгцээтэй юмаа бүрдүүлж эхэлсэн.
SAT ийн талаар дурдлаа л даа. Их сургуулийн ѳргѳдѳл тодорхой тестүүд хэрэг болдог. Ихэнх хүүхдүүд сургалтын тѳвѳѳр явж шалгалтандаа бэлдэх хандлага их байдаг. Та ер нь яаж бэлдэж байсан бэ?
Миний хувьд би сургалтын тѳвѳѳр яваагүй. Түрүүн дурдсан BUOP-оос анхны мэдээллээ аваад мѳн Зориг сангийн MYSP 2017 хѳтѳлбѳрт оролцож байсан. Бусдаар бол ѳѳрѳѳ л ганцаарчилж бэлдсэн. Хувиараа бүх юмаа судлаад, бэлдээд ѳгсѳн. Гэхдээ яаж бэлдэх нь хувь хүнээсээ хамаарна.Сургалтын тѳвд хамрагдах нэрээр бэлдэх нь тийм ч үр бүтээлтэй санагддаггүй. Аль нь илүү ѳѳрт хүртээмжтэй, үр бүтээлтэй байгаа нь л дээр байх.
Ахлах сургуульд байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт гэвэл та юуг нэрлэх вэ?
Яг хувь хүний амжилт гэдэг талаас нь авч үзвэл Улсын англи хэлний олимпиадад 9 болон 12 ангидаа түрүүлж байсан. Гэхдээ миний хувьд хамгийн том санагдсан нь бол мэтгэлцээний багаараа Сантын хамгийн анхны ялалтыг “UB Debate League”-ээс зохион байгуулдаг тэмцээнээс авчирч байсан явдал байх.
Одоо их гоё сэдэв гарч ирэх гэж байна. Стресс. Ѳргѳдлийн үйл явцыг дагаад маш олон стресс дарамтууд ирдэг шүү дээ. Та яаж үүссэн бэрхшээл, стресстэй нүүр тулдаг байв?
Хүндрэл гэх юм бол бусад сургуультай харьцуулвал манай сургууль гадагшаа сургуульд орох гээд ѳргѳдлөө бэлдэж буй хүүхдүүдэд туслалцаа ѳгдѳггүй. Бусад хүүхдүүдийг хараад байхад ѳргѳдѳл дээрээ сургуультай холбоотой зүйлс дээрээ стрессдээд байдаггүй санагддаг. Мѳн нэг талаараа надад хувиараа бэлдэх нь дээр байсан ч гэсэн мэдэхгүй юм гараад ирэхэд нэг тийм хэцүү мэдрэмж авдаг байсан. Дээрээс би нэлээн буруу тѳлѳвлөгөөнөөсөө болоод 9 ѳѳс 12 сар хүртэл маш их стресстэй олон юм давхцаж, бэрхшээлтэй байсан. Эдгээр асуудлуудтай хэрхэн нүүр тулдаг байсан бэ гэвэл би ѳѳртѳѳ амрах цаг гаргаж ѳгдѳг байсан гэж бодож байна. Амралтын ѳдрүүдээр гадаа гараад ч юмуу, агаарт гардаг ч юм уу , дуртай киногоо үзэх гэх мэтчилэн. Байнга энийг хийгээд тэрийг хийнэ гээд ѳѳртѳѳ бодох цаг ѳгѳхгүй байхаар урам зориг ч мохоод эсээний ч гоё санаанууд гардаггүй.
Эсээ буюу Personal Statement ийн талаар дурдлаа. Personal Statement гэдэг зүйл бол ѳргѳдѳлийн томоохон жинтэй хэсэг. Та хэрхэн эсээнийхээ санааг олов. Нууц биш бол ямар санаа гэдгээс хуваалцаач.
11 дүгээр ангиа тѳгсѳѳд 12 дугаар ангид орох гэж байсан тэр зун би ѳѳрийнхѳѳ амьдрал, үзэж харж туулсан бүхнийхээ талаар эргэцүүлэн ѳнгѳрѳѳсѳн. Хэчнээн шалгалтандаа дундуур нь бэлдэж байсан ч яг ѳѳрийгѳѳ таньж мэдэхдээ илүү цагийг зарцуулсан. Юу надад чухал вэ, би ѳѳрийгѳѳ хэн гэж боддог вэ, тэрийгээ яаж илэрхийлэх вэ гэдэг талаар нэлээн их бодсон. Тэгээд ѳѳртѳѳ чухал гэж бодож байсан санаануудаа жагсаагаад мѳн надад хамгийн их нѳлѳѳ болсон үйл явдлуудаа жагсааж байгаад аль нь альтайгаа таарч байгааг ажигласан. Ер нь бол жагсааж байгаад эхнээс нь тѳгсгѳл хүртэл болохгүйгээс болох хүртэл бичиж үзээд ѳѳрт хамгийн таалагдсан тохирсоныг нь ѳргѳдѳлдѳѳ явуулсан.
Тэр санааныхаа талаар гэвэл. Миний бага байхдаа Австралид байсан үе одоо Монголд байгаа үеийн шилжилт нѳлѳѳ гэх мэт зүйлийн талаар бичсэн. Би багадаа ном унших дуртай хүүхэд байсан. Тэгээд Австралид орон дотроо Macdonalds-ийн Happy Meal-ээс гарч ирсэн гэрлийг тусгаад ном уншиж байгаагаар эхлэлээ тавьсан. Монголд ирээд тулгарсан саад бартаагаа дуртай номынхоо гол дүрээр харьцуулан илэрхийлээд. Тѳгсгѳлд нь яг эхлэлтэйгээ холбоотой дүрслэлээр тѳгсгѳн бичсэн.
1 сарын 1-нд ихэнх сургуулиудын ѳргѳдлийн сүүлийн хугацаа байдаг. Та ѳргѳдлөө явуулж дуусаад ямар мэдрэмж авч байсан бэ?
Ѳргѳдѳл явуулах хүртэл нэг тийм цээжин дээр том чулуу дарчихсан юм шиг. Тэгээд явуулсны дараа их сэтгэл амраад гоё мэдрэмж авч байсан. Миний хувьд бусад хүүхдүүд шиг явуулсан зүйлийнхээ хойноос нь сандарч дахин дахин ѳргѳдлөө шалгаагүй болох юм болдоогоороо болно биз гээд тайван байсан. Гэхдээ өргөдлөө явуулаад бас санхүүгийн мэдээллээ явуулах хэрэгтэй гэж бодоод бас жоохон стрессдсэн. Яахав тэрийг ѳмнѳ явуулж болох байсан ч ѳргѳдлийнхөө дараа нь явуулна гэж бодоод зѳвхѳн ѳргѳдѳл дээрээ анхаарсан.
Нийт ер нь хэдэн сургууль руу ѳргѳдлөө явуулсан бэ?
Зургаан сургууль. Бусад хүүхдүүдтэй харьцуулвал цѳѳхѳн хэдий ч яг ѳѳрт тохирсон болон тэтгэлэг сайтай сургууль руугаа явуулна гэж бодоод шүүгээд зургаан сургуультай л үлдсэн.
Сургуулиудын хариу ирээд ямар мэдрэмж авсан бэ?
Аймаар их сандралтай байсан. Хамгийн анхны хариу wait list буюу хүлээлгийн жагсаалтад орчихсон байсан. Тэгээд бусад сургуулиудаас татгалзсан хариу ирээд сэтгэлээр уначихсан байж байгаад, за яахав шалгаад л үзье гээд Станфордын хариуг шалгатал тэнцсэн байсан. Тэнцсэн гэдэгтээ итгэхгүй хэсэг байж байгаад ээжээ гэж орилоод л бѳѳн юм болж байсан.
Америкийн их сургуулиуд vibe нийлдэг хүүхдүүдээ авдаг гэж яригддаг. Тэгвэл та ѳѳрийгѳѳ яагаад Станфордод тэнцсэн гэж боддог вэ?
Би Станфордыг ѳѳрийнхөө дуртай юмандаа сайн , гоц ухаантай ч юм уу , онцгой, тийм нѳлѳѳтэй хүмүүсийг шилж авдаг санагдсан. Яг эргэн тойрны найзууд таньдаг хүмүүсээ хараад байхаар тэгж л санагддаг. Миний тэнцсэн шалтгаан гээд харвал би сүүлд ѳргѳдлийн маань яаж үнэлсэн талаар харсан тэгээд тухайн улсаасаа дажгүй ѳргѳдлүүдийн нэг гэсэн дүгнэлт гаргасан байсан. Ѳмнѳ хэлсэн шиг хичээлээс гадуурх ажил дутмаг ч гэдгийг ч бас бичсэн байсан. Намайг яг аварсан зүйл гэвэл supplement essay буюу туслах эсээнүүд байсан. Би яг тэр үед л туслах эсээнд цаг гаргаж хийх ёстойг ухаарсан. Миний хувьд Станфордын тэр эсээ дээр их тѳвлѳрч суусан учир нь гэвэл надад их сонирхолтой таалагдаж байсан.
За тэнцчихлээ.Бидний хувьд америкийн их сургуулиудийн талаар олон хүлээлт бодлууд байдаг. Анх очоод яг ямар мэдрэмжийг авч байсан бэ?
Би Станфордыг мундаг, номын хүмүүсээр дүүрэн , жоохон пээдгэр, нэлээн ѳрсѳлдѳѳнтэй гэж боддог байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ ѳѳрийнхѳѳрѳѳ эелдэг, найрсаг, нээлттэй, тусалж дэмждэг хүүхдүүд байсан. Тэдгээр хүүхдүүд харилцааны чадвар ѳндѳртэй санагдсан. Анх ирчихээд л маш олон хүнтэй танилцаад, ихэнхийнх нь нэрийг ч танихгүй тѳѳрѳлдѳѳд л ,тѳсѳѳлж байснаас хамаагүй гоё байсан.
Орчны хувьд ихэнх хүүхдүүд нь Америк байдаг ба яг олон улсын сурагчид гэхээр тухайн жилд бараг хамгийн ихдээ л 130 гаруй байсан. Харилцаа нийгмийн хувьд нэг тийм хѳндий санагдсан. Хүмүүс америк гэхээр л кино дээр гардаг шиг гоё гэж боддог. Би ѳѳрѳѳ ч тийм байсан. Тэгээд анх удаа ирээд хотоор нь явж үзэхэд бол юун Улаанбаатар хотын хог , хэд дахин нугалчихсан заваан муухай байсан.
Гадаадад сурахад ямар бэрхшээлүүд таны хувьд тулгарсан бэ?
Ер нь бол бэрхшээлтэй. Визээс авахуулаад л цагийн зѳрүү, соёл, нийгэмшил гээд зѳндѳѳ бэрхшээлүүд бий. Орчны хувьд ихэнх хүүхдүүд нь Америк байдаг ба яг олон улсын сурагчид гэхээр тухайн жилд бараг хамгийн ихдээ л 130 гаруй байсан. Харилцаа нийгмийн хувьд нэг тийм хѳндий санагдсан. Хүмүүс америк гэхээр л кино дээр гардаг шиг гоё гэж боддог. Би ѳѳрѳѳ ч тийм байсан. Тэгээд анх удаа ирээд хотоор нь явж үзэхэд бол юун Улаанбаатар хотын хог , хэд дахин нугалчихсан заваан муухай байсан. Хот нь томрох тусмаа асуудал нь дагаад томордог юм шиг мэдрэмж тѳрсѳн. Зарим газар монголоос гоё байдаг ч гэсэн яг бодит байдал дээр үнэхээр ѳѳр байсан.
Их сургуульдаа ороод жил болж байна. Очоод бүтээсэн таны хамгийн гоё зүрхэнд хоногшсон дурсамж юу вэ?
Би ирээд эхний хэдэн сардаа дотны найз хамт олонтой болсондоо их талархдаг. Одоог болтол тийм хамт олонтой болоогүй хүмүүс зѳндѳѳ байдаг. Хамгийн гоё дурсамж гэвэл сар гаруй хугацааны ѳмнѳ бүгдээрээ корона вирусээс болоод угаасаа гэр гэртээ харих юм байна гэдгээ мэдээд нэг юм хийхээр болсон. Тэгээд сүүлийн удаа хамт цугларч байгаад манай нэг заалны дээр нууцаар гарсан. Дээшээ гарах доошоо буух процесс аймаар байсан ч сарны гэрэл доор хамтдаа дуулж хуурч суух үнэхээр гоё байсан.
Хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ зорилго.
Ямартай ч энэ жилээ хэдий онлайнаар орж байгаа ч гэсэн сайн тѳгсѳх л хамгийн ойрын зорилго байна. Мѳн бас зун монголдоо хийхээр тѳлѳвлѳсѳн зарим гоё ажлууд байгаа.
Холын зорилго мѳрѳѳдлөөсөө хуваалцаач
Энд ирэхээс ѳмнѳ хэтэрхий тийм тѳсѳѳлѳлдѳѳ амьдардаг байсан. Жишээ нь, дэлхийн дулаарал зогсооно гэдэг ч юм уу. Харин яг одоо мѳрѳѳдѳж зорьж байгаа зүйл бол байгаль орчинтой холбоотой нэг зүйл бүтээх. Юу ч биш байсан зүйлийг ямар нэгэн юм болгох гэсэн санаатай л байна даа.
Гадаад сурахын бэрхшээлийн талаар хоёулаа ярьсан. Тэгвэл гадаад сурахын давуу тал юу байдаг юм бол?
Эрх чѳлѳѳ, түүнийгээ дагаад хариуцлага. Нэг тийм том хүн болох процесс шиг.Банк дээр эсвэл визний асуудал гарлаа гэхэд хүнтэй яаж зѳв харьцаж асуудлаа шийдвэрлэх гэх мэт. Ажил хийгээд олсон мѳнгѳө юунд зарцуулах гэх мэтчилэн бие дааж сурдаг.
Их сургуулийн энэ их стресс дарамттай үйл явцад эцэг эхээс гадна хэн таньд хамгийн их тус дэмжлэг болж байсан бэ?
Багш нар. Ялангуяа Баясаа багш маань эхнээс нь авахуулаад дэмждэг байсан. Найзууд болохоор бас маш их тусалж дэмждэг байсан. Татгалзсан хариунууд ирээд сэтгэлээр уначихсан байхад чи маргааш Станфордод тэнцсэн гэдэг хариу авна за гэх мэт сэтгэлийн дэм их ѳгдѳг найзууд маань байсан.
Хэрэв та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Тухайн үед боддог байсан санаануудаа хэрэгжүүлэх байсан. Клуб шинээр байгуулаад, айж ичихгүйгээр ѳѳрѳѳсѳѳ ѳѳрчлѳлтийг авчрах байсан байх. Яг тийм хийж бүтээсэн юмтай байх зорилготойгоор.
Доод ангийнхаа дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач гэвэл юу гэж хэлэх вэ?
Хичээл олимпиадын бэлтгэл зэрэг хэчнээн чухал ч гэсэн чиний үнэ цэнэ, чамайг хэн бэ гэдгийг харуулах зүйл бол биш. Ѳѳрийгѳѳ сорьж, юм бүтээхийг зорьсон чинь чамайг илтгэдэг. Бэлэн юман дээр бус оролдлого гаргасан зүйлс чухал. Олимпиад бэлтгэл хичээл дээр багш нар юмыг чинь заагаад ѳгнѳ. Тэр бол чамайг бусдаас ялгаруулах зүйл биш. Харин чи гэртээ очоод юу хийж юу мѳрѳѳдѳж яаж сэтгэж яаж ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байгаа нь чухал. Тэрийгээ бас эсээндээ зѳв тусгаж ѳгѳх хэрэгтэй. Хичээл шалгалт тест бол чухал, гэхдээ чамаас илүү оноотой хүмүүс зѳндѳѳ байгаа тэд нараас яаж ялгарах вэ гэдэг хамгийн чухал асуулт.
Гоё унших ном санал болгож зѳвлѳвѳл.
“Алхимич”(Alchemist by Paulo Coelho)
Эсээгээ бичиж байх хугацаадаа уншиж байсан ном. Ерѳнхий байж болох ч нүд нээж ѳгсѳн мэт санагддаг. Бас “A short history of nearly everything” гээд гоё ном бий. Мѳн зохиолч Ѳлзийтѳгсийн номнууд юм бодогдуулж байсан.
Таны хувьд Сант сургуульд сурах ямар давуу талтай вэ? Та ѳѳртѳѳ ямар ямар зүйлсийг сурч авсан гэж боддог вэ?
Ер нь Сант сургууль хүнийг тэвчээртэй, хийх ёстой юмаа хийдэг болтол нүддэг. Жишээлбэл энд ирээд математик хэцүү байсан ч хийгээд дуусгадаг чанар суусан.
Англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ? Ер нь англи хэл сурсан түүхээсээ хуваалцаач
Би яг анх 6 настайдаа Австралид ирээд ямар ч англи үг мэдэхгүй, хичээлд суугаад юу ч ойлгоогүй, толгой дохиж сууж бүтэн ѳдѳр ѳнгѳрѳѳж байсан. Орчинд нь байсан болохоор надад их давуу тал болж сурахад хялбар байсан. Яг яаж сурч эхлэв ээ гэвэл Австралид байхад бид нарт долоо хоног болгон унших ном ѳгдѳг байсан. Мэдээж ѳѳрсдийнх нь түвшинд нь тааруулсан. Ном унших дуртай байсан болохоор ер нь их тус болсон гэж боддог.
Ѳѳрийнхѳѳ суралцаж буй сургуульд бид нар ѳргѳдѳлѳѳ явуулаад тэнцмээр санагдтал рекламдаач
Угаасаа дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. Шилдэг байхаас ч ѳѳр аргагүй. Эргэн тойронд чинь байгаа бүх сургуулийн ажилтан чиний тѳлѳѳ ажилдаг. Тэдгээр нь бүгд гоё найрсаг сэтгэлээрээ туслахыг хүсдэг тийм эерэг орчин. Тэгээд сургууль ѳѳрѳѳ маш үзэсгэлэнтэй бас урт удаан нандин түүх соёлтой. Нэг тийм Италийн хуучин тосгонд байгаа юм шиг мэдрэмжийг тѳрүүлдэг. Ѳѳрийн сонирхсон, ѳѳрийгѳѳ олох гэх мэт бүхий л боломжийг бүрдүүлж ѳгдѳг. Тэгээд сая корона вирусаас болоод нэлээдгүй асуудал Америкийн их сургуулиудыг тойрсон. Гэхдээ миний харснаар бол Станфорд хамгийн байж болох бүхий л арга хэмжээг сурагчдынхаа тѳлѳѳ гаргасан. Аль болох л сурагчдынхаа нөхцөл байдлыг бодсон. Харвард гэх мэтийн сургууль бол шууд л гар гээд бараг хѳѳгѳѳд гаргаж байхад манай сургууль хамаг чадахаараа л туслахыг хичээж байсан нь маш гоё санагдсан.
Бас маш олон гоё сонирхолтой ѳѳрсдийн ёс заншилтай. Жишээлбэл манайд нэг том сүм байдаг. Тэнд бүтэн сартай шѳнѳ бѳѳнѳѳрѳѳ тэндээ цуглараад их сонин сонин юм хийдэг гэх мэт. Олон сонирхолтой юмнууд бий.
Энэ бол манай хамгийн сүүлчийн асуулт. Сантад суралцаж байх хугацаанд бүтээсэн тэр нэг зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач
Одоо бол яг арван жилийн сурагч байх сүүлчийн долоо хоног л толгойнд бууж байна. Яг сүүлчийн долоо хоног болоод л багш нартайгаа илэн далангүй яриад л. Сүүлийн ѳдѳр бүгдээрээ тойрч суугаад ярилцаад, Сансараа багш хүүхэд болгонд алимны дүрстэй цаас ѳгѳѳд тэр нь дээр нь багшийн ѳѳрийнх нь зохиосон шүлэгтэй мѳн дээрээс хүүхэд болгонд тус тусд нь зориулсан гоё үгнүүд бичсэн байсан. Одоо болтол тэр алим нь надтай хамт байдаг. Бас гадаа усаар байлдаад жижүүртээ хѳѳгдѳх гэх мэт тэр ѳдрийн, тэр долоо хоногийн дурсамж хамгийн том сэтгэлд үлдсэн нь байна даа.