Sant Journal
11 min readJul 27, 2021

Sant Journal Interview #26

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Ганбаатарын Сумъяабазар гэдэг. Сант сургуулийг 2018 онд төгссөн бөгөөд одоогоор College of Wooster сургуульд 3-р курстээ суралцах гэж байна. Миний хувьд Статистик болон Computer science гэсэн мэргэжлээр сурдагаас гадна Economics minor -оор сурдаг.

Энэхүү мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байсан бэ?

Ерөнхийдөө бол багаасаа математикийн олимпиадад оролцдог байсан. Тийм ч учраас математикийн суурь сайтай гэж хэлж болно. Сонгосон шалтгаан гэвэл, их сургуульд явахаас өмнө код бичих онлайн сургалтанд сууж, тодорхой ойлголттой болсон ба код болон математикийн мэдлэгээ хослуулан бизнесийн чиглэлээр суралцах нь их сонирхолтой санагдсан. Миний суралцаж буй мэргэжил нь ямар нэгэн датаг цуглуулж аваад боловсруулж, анализ хийн “data driven business decision” гаргадаг. Жишээ авахад, Амазон дээрээс юм худалдаж авахад тус датаг боловсруулаад, дараа нь намайг юу авах вэ гэдгийг таамаглаж улмаар тэр бүтээгдэхүүнээ надад санал болгодог бөгөөд тэр нь их гоё санагдсан.

Мэргэжлээ сонгоход эцэг эхийн нөлөө байсан уу эсвэл өөрөө л шийдвэр гаргаж сонгосон уу?

Аав ээжийн нөлөө мэргэжил сонголтон дээр байгаагүй. Хааяа “Чи хэтэрхий суудаг мэргэжил сонгосон юм биш үү, биенд чинь муу нөлөөтэй юм биш үү” гэдэг байсан ч яг сонгоход бол нөлөөлж байгаагүй.

Та Сантад суралцаж байсан хугацаандаа ямар нэгэн клуб дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг байсан уу?

Олимпиадын бэлтгэлд их хамрагддаг, тогтмол оролцдог байсан. Мөн сайн дурын ажилд их хамрагддаг байсан. Дээд ангийнхан маань АНУ-руу явж сурахын тулд сайн дурын ажил хийсэн байх ёстой гэж зөвлөсний дагуу нэг өдрийн эвэнт маягийн сайн дурын ажил их хийдэг байсан. Аан харин хичээлээс гадуурх гэвэл сагс, усан сэлэлт гэх мэт сэкцэнд явдаг байсан бөгөөд “public speaking” 2 сар явж байсан.

Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?

Азийн физикийн олимпиад болон олон улсын физикийн олимпиадад оролцож байсан. Азийн физикийн олимпиадад Монгол улсаас 8 хүүхэд төлөөлж явдаг. Харин Олон улсын физикийн олимпиадад монгол улсаас 5 хүүхэд шалгаруулж авч явдаг ба миний бие тус олимпиадад тусгай байр эзэлж байсан. Дотоодын олимпиадуудад мөн тогтмол оролцож амжилт гаргадаг байсан. Гэхдээ хамгийн том амжилт нь гэвэл тэр хоёр.

Та хэзээнээс хаашаа явж суралцахаа шийдэн, их сургуулиуд руу явуулах өргөдлөө бэлдэж эхэлсэн бэ?

Америк явна гэдгийг бол 7-р ангиасаа л шийдсэн байсан. Харин 10-р ангиасаа яг шалгалтанд бэлдэж эхэлсэн. Намайг 11-р ангид байхад Сантаас 2 хүүхэд Америк явж MIT-н 2 долоо хоногийн хөтөлбөрт суралцуулах болсны нэг нь болж явсан бөгөөд, намайг очиход Сантын төгсөлтийн MIT-г одоо төгсөж байгаа Цэрэнчимэг эгчтэй mentor харилцаа үүсгэж application process-д бэлдэж эхэлсэн дээ.

Та Англи хэлэндээ хэр суурьтай хүүхэд байсан бэ?

Би 4-р ангидаа Сант-д шилжиж ирсэн бөгөөд тэр үед Сантынхнаас хоцрогдол ихтэй байсан. Бараг 8,9 р анги хүртлээ хоцрогдол маань арилаагүй учраас хичээлээс гадуур хичээллэж мөн Америк явах шалгалтандаа бэлдэж байхдаа хоцрогдолоо арилгаж сайжирч байсан.

Хэлээ сурах тал дээр та ямар арга барил хэрэглэж хурдан сайжирсан бэ?

TOEFL -д бэлдэж байхад миний англи хэл маш сайжирсан. 9 10-р ангиасаа хойш TOEFL-д бэлдсэн. Хэл сурахад тогтмол цагт, яг суугаад хичээх хэрэгтэй. Хэлийг цаг гаргаж байж л сурдаг.

Америк их сургуулиуд болон коллежд элсэн ороход өгдөг шалгалтууд болон авч байсан онооны талаараа бидэнтэй хуваалцвал?

Миний хувьд SAT, TOEFL, SAT subject, AP Math өгч байсан. SAT дээр 1450, TOEFL дээр 100, SAT subject дээр 800, AP Math дээр 5 оноо тус тус авч байсан.

AP-н талаар дэлгэрэнгүй ярьвал?

AP гэдэг нь ахлах сургуульдаа хичээлүүдээ түрүүлээд үзчихвэл коллэжид ороод заавал давтан үзэхгүйгээр ахлах сургуульдаа авсан оноогоороо крэдитээ тооцуулж болдог нэмэлт сургалт юм.

Шалгалтууддаа хэрхэн бэлдсэн бэ?

Ихэнхдээ хувиараа бэлдсэн. 12-р анги хүртлээ хувиараа найзуудтайгаа номын санд сууж бэлддэг байсан. Tomujin academy-д явж SAT TOEFL оноогоо бэлдэж байсан. Яг өргөдлөө мөн Tomujin academy-ийн тусламжтайгаар явуулж байсан.

Wooster College-ийн давуу тал таны бодлоор юу вэ?

Манай сургууль нь liberal arts college юм. Зарим чөөхөн оюутантай ангиуд нь маш жижиг, 20-оос илүү хүүхдүүд байдаггүй бөгөөд professor-ууд бид нарийг бүгдийг нь нэр нэрээр нь мэддэг буюу их дотно харилцаатай байдаг. Цохож хэлэх том онцлог гэвэл U.S news-ийн их сургуулиудыг чансаагаар нь эрэмбэлдэг жагсаалтанд Wooster хоёрт ордог. Тэр catagory нь mentor professor жинхэнэ амьдрал дээр дадлага олгох онцлогтой.

Та application process-ийн талаар хараахан сайн мэдэхгүй байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?

Application process гэдэг нь товчхондоо 9–12-р анги хүртэлх хийсэн бүх юмнуудаа тоочдог зүйл. Тийм учраас 9-р ангид орох зун common app-руу ороод үзэх хэрэгтэй. Би ийм юм бөглөх ёстой юм байна гээд мэдэж авсныхаа дараа, 9-р ангиасаа эхлээд тэдгээрийгээ хийж эхлэх хэрэгтэй. Тийм учраас энэ application process-г заавал 9-р ангиасаа эхлэх ёстой. Эрт эхлэх тусмаа сайн гэсэн үг. Монгол хүүхдүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь америкд сурнадаа гэж бодож явсаар байгаад яг сургуулиа төгсөөд apply хийхгээд common app луугаа оронгуут “Өө ийм юм бөглөдөг юм байна шүү дээ, ийм ийм шагнал, хичээлээс гадуурх ажил хэрэгтэй юм байна шүү дээ” гэдэг ч юм уу, тэгээд тэрийгээ 12-р ангидаа хоцорч мэддэг нь сул тал болдог. 9,10-р ангид юу ч хийгээгүй юм шиг харагддаг. Эрт эхлэх, мөн эхлэхдээ зөв мэдээлэл авах нь хамгийн чухал.

Тэгвэл энэ талаар хаанаас мэдээлэл авах вэ?

Youtube дээр маш сайн зөвөлгөөнүүд байдаг. Харин Монголд бусадтай хамтарч бэлдээд хийнэ гэвэл маш олон resource байгаа. Тomujin, Nova X хоёр маш зөв чиглүүлж өгдөг гэж бодож байна.

Та apply хийж байх үедээ тулгарч байсан бэрхшээлээ яаж даван туулдаг байсан бэ?

Миний хувьд олон найзуудтайгаа хамт apply хийж байсан. Сантын найзууд ч байсан, Tomujin-д элсээд танилцаж байсан найзууд ч байсан. Хамт олоноороо зориод хийхэд маш амар байсан. Хэцүү үе байсан л даа гэхдээ бүршантраад “Америкд сурахаа больё” гэсэн үе бол байгаагүй.

Та тийнхүү бэлдэж байхдаа өдөр шөнөгүй суух үе байсан уу? Хэрвээ байсан бол тэр үед гэр бүлийнхэний тань дэмжлэг хэр байсан бэ?

Би өөрийгөө хичээл амралт хоёроо сайн зохицуулж чадсан гэж боддог. Шөнө унтахгүй эсээгээ бичиж байсан үеүүд ч байсан. Гэр бүлийн дэмжлэг гэвэл тэд намайг Тomujin-д байхад хоол хийж авчирдаг байсан. Ер нь л гэр бүлийн дэмжлэг маш их байсан даа.

Хэрвээ таньд тэнцээгүй гэсэн хариу ирсэн бол яах байсан бэ?

Би өргөдлөө явуулчихаад аялалаар явсан байсан. Надад ирсэн эхний хоёр хариу тэнцсэн гэсэн хариу байсан бөгөөд “Эхний хоёр сургуульдаа тэнцчихлээ, миний application гайгүй болчихсон юм шиг байна даа” гэж бодсон чинь араас нь ирсэн 10 хариу бараг бүгд rejection байсан. Тэгээд их хэцүү байдалд ороод “Дахиж gap year бараг авж таарах юм байна даа” гэж бодоод, тийм шийдвэрт хүрсэн байсан чинь хамгийн сүүлд College of Wooster-ээс тэнцсэн хариу ирсэн байсан. Хэрвээ тэнд тэнцээгүй байсан бол шууд gap year авах байсан.

Тэгвэл таны бодлоор Gap year авахын давуу болон сул тал нь юу вэ?

Маш их давуу талтай. Дөнгөж 10 жилээ төгсөхөөр хичээл хичээл гэсээр юугаа ч мэдэхгүй төгсөж байгаа. Ялангуяа манай Сант хичээлээр их шахдагийг ч хэлэх үү манайхан жинхэнэ амьдралтай бага холбоотой юм шиг санагддаг.

Сул тал гэх юм бол мэдээж буруу ашиглаад дэмий өнгөрөөвөл сул тал болж хувирна. Харин олон төрлийн ажил хийж үзээд шинэ хүмүүстэй танилцах, аялах ч юмуу тиймэрхүү үр бүтээлтэй байвал өөрийгөө илүү таньж мэднэ. Жишээ нь миний хувьд GAP year аваагүй байсан бол ямар ч л байсан нэг их сургуульд л орох ёстой гэдэг бодлоороо их сургуульд орсон бол би физикээр явж байх байсан байх. Яагаад гэвэл би neuroscience гэдгийг мэдэхгүй8 код бичиж сураагүй байсан тул шууд 10 жилд физик их үздэг байснаараа үргэлжлүүлээд физикээрээ л явж байх байсан байх. Ер нь gap year бол өөрийгөө таньж мэдэх цаг үe юм.

Та их сургуульдаа тэнцэхдээ ямар хүлээлттэй байсан бэ?

Campus нь миний хүлээлтээс бол өөр байгаагүй. Тийм том сургууль биш болохоор яг л бодож байсан шиг байсан .Хичээлийн хувьд өөр байсан зүйл бол хүн болгон чөлөөтэй асуух юмаа асууж байсан. Тэнэг асуулт байсан ч асууж байсан нь их өөр, илүү чөлөөтэй санагдсан. Хэн илүү ярьж байна, түүнд багш нь илүү дуртай байдаг юм билээ. Чөлөөтэй асуусан асуултанд багш нь хариулж, үргэлжлүүлээд ярилцаад явдаг нь их таалагдсан.

Та Сollege of Wooster-ийг яагаад сонгосон бэ? Ахиад 1 жил бэлдэж байгаад өөр сургуульд явах хүсэлтэй байсан уу, эсвэл анхнаасаа л энэ сургуульд ормоор байсан уу?

Би тэнцчихээд их эргэлзсэн. Тэгээд хүмүүстэй ярилцаж үзсэн, “Би тийм юм сурмаар байгаа юм аа” гэхэд “Чиний сурмаар байгаа чиглэлд бол хангалттай юм биш үү” гэсний дагуу элсэн суралцахаар шийдсэн. Ямар ч байсан одоо бол тус шийдвэртээ харамсахгүй байгаа.

Америкт очоод хэлний бэрхшээл тулгарч байв уу?

Англиар ярих л хэцүү, бусад тал дээр гайгүй байсан. Би очоод эхний сэмистрийн хичээл сонголтон дээрээ public speaking сонгож байсан нь тэр үедээ надад маш хэцүү байсан хэдий ч тэр сонголтын ачаар ярьж, илтгэх тал дээрээ илүү сайжирсан гэж боддог. Яагаад гэвэл надаас илүү ярьдаг хүүхдүүдтэй зэрэгцэхийн тулд би илүү их цагаар бэлдэх шаардлага гардаг байсан.

Эсээ бичих санаагаа хаанаас авдаг байсан бэ?

Миний эсээ ерөөсөө л нэг сэдвээр байсан юм. Сэдвээ солиогүй, тэрийгээ сайжруулаад л явдаг байсан. Тэр санаагаа хаанаас авсан бэ гэхээр би өмнө хэлсэнчлэн, MIT-д 2 долоо хоногийн инженерийн хөтөлбөрт оролцож байхад бид нэг төсөл хийсэн бөгөөд тэр үед өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж авсан. Тэнд 10-аад орны хүүхдүүд ирсэн байсан бөгөөд тэд нараас дутахгүйн тулд тусдаа бэлдэж их цагийг зарцуулдаг байсан. Бусад хүүхдүүд бол нэгнийгээ таньж мэдэхэд ч юмуу бусадтай харилцахад цагаа зарцуулж байхад, би хэдий хичээж байсан ч ганцаараа л хийгээд байсан болохоор их дутмаг байсан. Тэгээд би багаар ажиллах нь илүү юм гэдгийг ойлгож авсан бөгөөд тэр талаараа эсээндээ бичиж байсан.

Тэгвэл та MIT явсаны өмнө болон дараах өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?

Маш том ялгаа гарсан. Би америк сургуулийн кампус нь тийм гоё байдгийг мэдээгүй. Тэр нь надаа мотиваци болж өгсөн. Шантарсан үедээ MIT-гийнхаа кампусийг төсөөлөөд ч юмуу, эсвэл байрладагбайсан байруудынхаа багш оюутнуудын харилцааг төсөөлдөг байсан. Бас Цэрэнчимэг эгчтэй mentor-ийн харилцаа үүсгэж, тэрбээр намайг их урамшуулж, зөв замруу оруулсан.

Тэгвэл эсээн дээрээ хүүхдүүд өөрийнхөө талаар юу бичвэл зүгээр байдаг вэ?

Эсээ бол 650 үгэнд багтааж өөрийгөө илэрхийлж бичдэг бичвэр. Анхны эсээн дээрээ би өөрийнхөө тухай маш зүйл бичсэн байсан. Ихэнхи нь MIT тийм ийм байсан гэх мэт байдлаар бичсэн байсан бөгөөд сүүлд Томужинд ороод Томужингийн багш нар болон ангийн найзууд гэх мэт 10-аад хүн миний эсээн дээр ажилласан. Чи ганцаараа эссэ бичээд явуулж болохгүй. Олон хүнээр уншуулж, зөвлөмж авч байж явуулах нь зөв гэж хэлмээр байна.

Хэрвээ эсээнийхээ санааг олохгүй байвал яах вэ? Тэр тал дээр зөвлөвөл?

Хүн болгонд өөрийн гэсэн давуу чанар байдаг, тэр болгоныгоо сайн бодож судалж үзэж байгаад л бичсэн нь дээр байх. Ер нь эрт эхлээд олон хүмүүстэй ярилцаж байж л бичсэн нь дээр дээ.

Их сургуульдаа ирээд бүтээсэн гоё дурсамжаасаа хаваалцаач?

Би COVID19 ийн нөхцөл байдлийн улмаас сургуульдаа 1 жил гаруй л сураад ирсэн. Тэнд байхдаа амралтын өдрүүдээр “мафи” гэдэг тоглоом найзуудтайгаа тоглодог байсан. Мөн амралтаараа найзуудтайгаа их аяладаг байсан.

Та сургуулийнхаа ямар клубд хамрагддаг вэ?

Би сургуулийнхаа ширээний теннисний клубт байдаг. Бас манай сургуульд investment band гэж байдаг. Тэр нь хөрөнгө цуглуулаад тэр хөрөнгөө хөрөнгийн зах зээлд оруулж ашигтай хувьцаа худалдаж авах замаар хөрөнгөө өсгөдөг клуб. Намайг ороход тэр band-д 7 сая долларын хуримтлал байсан бол одоогоор 10 сая доллартай явж байгаа. Тэнд гишүүд нь аливаа хөрөнгө оруулах гэж буй компанийхаа талаар “buy speech” тавьдаг. Тэр компаниа хэдэн өдрөөр судална. Бусад клубын гишүүд нь “Энийг авах биш үү” гэх мэтчилэн хоорондоо мэтгэлздэг бөгөөд эдгээр нь надад их чухал туршлага болдог. Мөн тус клуб нь кампусдаа их нөлөө үзүүлж байгаа гэдгээр нь би их урамшдаг. Жишээ нь би 500,000 доллараар хувьцаа аваад тэр нь 1 сая доллар боллоо гэхэд, олсон 500 мянгын ашиг нь олон улсын хүүхдүүдийн сургалтын төлбөрт зарцуулагддаг. Их олон хүүхдүүдийн амьдралд тусалж байгаа гэдэг утгаараа бахархалтай байдаг. Тэгж нөлөө үзүүлж чадах юм байна гэдгээ мэддэг болохоор их цаг гаргаж, энэ клубийнхээ үйл ажилгаанд идэвхитэй оролцдог. Өөр бас би зураг авах сонирхолтой ч сургуульдаа очтол зургийн клуб байгаагүй. Тэгэхээр нь өөрөө нээе гээд бүх бичиг цаасны ажлуудаа хийгээд, гишүүдээ цуглуулаад явж байтал карантин болоод чадаагүй. Одоо буцаад явбал тэр клубээ нээж магадгүй.

Сургуулиа билэнд рекламдвал?

Манай сургууль бол их жижиг сургууль болохоор чи их олон дотно харилцаа үүсгэж чадна. Нээлттэй байх юм бол профессоруудтайгаа илүү ойрхон байх боломжтой. Том сургуульд бол тийм боломж ховор байдаг, заримдаа профессор нь чиний нэрийг мэдэх ч үгүй байх тохиолдол байдаг. Миний сургуулиа сонгосон шалтгаануудын нэг бол энэ байсан. Дээрээс нь судалгааны ажил хийхэд нь их дэмждэг.

Найз нөхдийн талаар?

Найз нөхдийн хүрээлэл маань их нэмэгдэж байгаа. Манай давхарт л гэхэд 40,50 хүүхэд байдаг, тэр бүгдтэй танилцна. Мөн би чөлөөт цагаараа сагс тоглодог болохоор сагс тоглодог хүүхдүүдтэй нэмж танилцах гэх мэтээр найз нөхдийн хүрээлэл нэмэгддэг.

Та Сант сургуулийн давуу болон сул талыг юу гэж боддог вэ?

Сант бол сайн багш нартай, ачаалал даах чадвар сайн суулгадаг сургууль. Миний хувьд сургуулийнхаа ачаар өөрөө биеэ дааж сурах чадварт сайн суралцсан. Сул тал гэвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаа бага санагддаг. Тэр талаа илүү хөгжүүлбэл сант хамгийн сайн сургууль.

Сант сургуулиас үлдсэн нандин дурсамж тань юу вэ?

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хомс байсан хэдий ч сагсны тэмцээн тогтмол болдог байсан. 10-р ангидаа хүрэл медаль авч, дараа нь 12-р ангидаа алт аваад ангиараа баяраа тэмдэглэж байсан нь их гоё дурсамж. Мөн ангиараа найрамдал явсан дурсамжууд маань гоё.

Та Америк явж сурмаар байгаа хэдий ч мэргэжлээ сонгож чадаагүй байгаа дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

Хамгийн эхлээд дуртай хичээлээ олж мэд. Тэрэн дээрээсээ үндэслээд мэргэжлүүд судалж, болвол түүнтэйгээ холбоотой онлайн курсууд аваад үзэх хэрэгтэй. Дараа нь зуны амралтаараа сайн дурын ажил хийгээд үз.

Application process-ийн хувьд гэвэл яг одоо common app -руу ороод юу юу асуудгийг нь харчих, дараа нь зөв хүнээсээ зөвөлгөө авах хэрэгтэй. Тэгээд мэдээж эртхэн шалгалтандаа бэлдэж эхлэх хэрэгтэй.

Хувиараа бэлдэж байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөвөл?

Ер нь бол юу ч байсан эрт эхлээрэй л гэж зөвлөмөөр байна. Өдөр болгон жижиг өөрчлөлтүүд гаргаад явбал жилийн дараа том өсөлт өөрчлөлттэй болсон байна шүү.

Интэршипийн талаар зөвөлгөө өгвөл?

1 өдрийн интэрншиптэй үйл ажиллагаанд битгий яваарай. Нийгэмдээ тустай ч юмуу өөрийн чин хүсэл сонирхолтой эвэнтэд л оролцох хэрэгтэй.

Коллэж, их сургууль 2-ийн ялгаа нь?

Хүмүүс коллэжийг community college-тэй их андуурдаг. Тэр нь уг нь 10 жилийнхээ хичээлийг нөхөж үздэг. Харин liberal art коллеж бол их сургуульд үздэг хичээлээ үзэхээс гадна илүү хувь хүний хөгжлийн чадваруудыг нь хөгжүүлдэг. Харин их сургууль бол маш том, олон сурагчтай, профэссор нь чамайг мэдэхгүй танихгүй гэх мэт тийм л ялгаатай.

Таны холын зорилго тань юу вэ?

Хамгийн түрүүнд санхүүгийн хараат бус болно. Би өөрийнхөө мэргэжлээр интэрншип хийх сонирхолтой байгаа. Мөн би Air Band гэдэг компанид дата scientist ээр ажиллах сонирхолтой байгаа. Бас цаашдаа өөрийн мэргэжлийнхээ технологийг монголд хөгжүүлнэ гэж бодож байгаа. Ер нь технологиор нийгмийн асуудлуудыг шийдэхийг хүсдэг.

Гадаадад сурахад ямар бэрхшээл их байдаг вэ?

Мэдээж эхэлж очоод гэрээ санах гэх мэт асуудлууд байна. Миний хувьд хамгийн бэрхшээлтэй юм нь time management байсан. Жишээ нь шалгалтандаа бэлдэхгүй явж байгаад цагийг нь тулгаж нойргүй хоносноос болоод их асуудал гардаг байсан.

Та тэр асуудлаа хэрхэн зөв шийдсэн бэ?

Календараар ажлаа төлөвлөнө, цагийн юмыг цагт нь хийнэ гэх мэтээр сайжирч л явна даа.

Тэгвэл Гадаадад сурахын давуу тал ?

За хүн болгоны мэддэгчлэн, Монголд сурвал чи Монгол хүүхдүүдтэй л харилцана, гадаадад бол олон үндэстний хүүхдүүдтэй танилцана, бас илүү бие ээ дааж сурна, өөр өөр хүмүүстэй харилцсанаараа өдөр болгон шинэ юм сурна гэх мэт олон давуу талтай.

Та 10-р ангидаа буцаж очвол юугаа өөрчлөх вэ?

Би хичээлээс гадуурх үйл ажиллагаанд илүү цаг зарцуулах байсан даа. Системтэй 3–6 сараар ажил хийж үзэх ч юмуу, том төсөл дээр ажиллаж мундаг хүмүүсийн удирдлагад ажиллах ч юмуу. Мөн өргөдлөө 10-р ангидаа бичиж эхлэх байсан.

Та дүү нартаа хандаад өөр ямар зөвлөгөө өгмөөр байна вэ ?

Хамгийн түрүүнд бодогдож байгаа зүйл гэвэл, дүндээ бүү санаа зовоорой. Тэрнээс илүү амьдралд хэрэгтэй зүйлүүддээ санаа зовох хэрэгтэй. Их сургуульд чиний дүн application-ий 3–4 хувьд л хамаатай байдаг. Мөн илүү их интэрншип хийж үзээрэй. Бас өөрийгөө хэзээ ч битгий голоорой гэж хэлмээр байна даа.

Жишээ нь би JCI гэдэг олон улсын байгууллагад 15 настай байхдаа apply даад тэнцэж байсан бөгөөд тэнд google sheet дээр ажилладаг байсан. Тэнд ажиллаж байхдаа google-iin бүх апп дээр ажиллаж сурсан, мөн том хүмүүстэй харилцаж сурсан юм.

Унших ном санал болгооч?

Яг миний мэргэжлээр сурахыг сонирхвол “Weapons of Мath Distraction” гэдэг номийг санал болгоно. Хэрвээ хөрөнгө оруулалтын талаар гэвэл “Intelligent Invester” гээд миний ширээний ном бий.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet