Sant Journal
8 min readApr 12, 2020

Sant Journal Interview #3

Сайн байна уу. Энэ ѳдрийн мэндийг хүргье. Ярицлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач.

Намайг Лхагвасүрэнгийн Ану гэдэг. Одоогоор Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн “UC Berkeley” их сургуульд Хүрээлэн буй Орчны Эдийн засаг, Бодлого тѳлѳвлѳлт (Environmental Economics and Policy) гэдэг мэрэгжлээр нэг дүгээр курст суралцаж байгаа. Сант сургуулийг 2019 онд тѳгссѳн.

Одоо ингээд их сургуультай холбоотой асуултуудаас эхлье. Та Сантад суралцаж байхдаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?

Олимпиадын бэлтгэл гэвэл Биологийн хичээлд сонирхолтой учраас 11 дүгээр ангид Сант сургуульд элсэж ороод “Биологийн олимпиадын бэлтгэл”-д сууж эхэлсэн. Аа харин, сургуулиас гадуур гэвэл “Model United Nation” буюу НҮБ-ийн Загвар хуралд заримдаа оролцдог байсан.

Ер нь гадагшаа явж суралцахад их сургуулийн ѳргѳдѳл гэж маш том даваа байдаг шүү дээ. Та хэзээнээс их сургуулийн ѳргѳдлөө бэлтгэж эхэлсэн бэ?

Яг эрчимтэй бэлдэж эхэлсэн гэвэл 11 дүгээр ангиа тѳгссѳн зунаасаа бэлдэж эхэлсэн.

Их сургуулийн ѳргѳдѳлд SAT, TOEFL гэх мэт шалгалтууд хэрэгцээтэй болдог. Тийм учраас хүүхдүүд ихэнхдээ сургалтын тѳвүүдэд хамрагдаж бэлдэж эхлэдэг. Та ямар нэгэн сургалтын тѳвүүдэд хамрагдаж байв уу?

Best Univesity Opportunity Programm буюу BUOP -д хамрагдаж байсан.

Ямар тѳрлийн сургалтанд нь хамрагдаж байсан юм бол оо?

Би SAT math, SAT biology болон TOEFL -ийн шалгалтанд бэлдэх сургалтанд нь хамрагдсан.

Харин SAT reasoning -ийн шалгалтаа ѳѳрѳѳ бие даан бэлдсэн.

Сантад суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт гэвэл та юуг нэрлэх вэ?

Одоо байгаа их сургуульдаа тэнцсэн маань юм болов уу. Ѳѳр гэвэл биологийн дүүргийн олимпиадад медал авч байсан маань болж таарах байх.

Их сургуулийн ѳргѳдѳл бүрдүүлэнэ гэдэг бол маш том ажил бас стресс. Тэр хугацаанд ямар ямар бэрхшээл хүндрэлтэй тулгарч байсан бэ? Мѳн хэрхэн стресстэйгээ хэрхэн нүүр тулдаг байсан бэ?

Стресс бол нэлээн аймаар шүү. Би тэгээд 11 дүгээр ангийхаа зунаас буюу нэлээн хойно бэлдэж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр “Яана аа, би амжих болов уу?, Чадах болов уу?” гээд бас л их санаа зовсон. Тийм болохоор илүү сайн бэлдэж эхэлсэн. Стресстэйгээ “Deal” хийхдээ англи хэл дээр кино их үздэг байсан. Аль болох үр дүнтэй байх зорилгоор.

UC Berkeley-ийн ѳргѳдѳлийг 11 сарын 30 нд ѳгдѳг. Ер нь ѳргѳдлүүдээ явуулж дууссаныхаа дараа ямар мэдрэмж авч байсан бэ?

Тухайн үедээ UC Berkeley- д яг орно хэмээн тѳлѳвлѳѳгүй байсан. Тэр ѳдѳр манайх биеийн тамиртай байсан, тиймээс хичээлдээ суухгүйгээр ѳргѳдлөө явуулсан.Тухайн үедээ өргөдөл маань тийм ч их сэтгэлд хүрээгүй.Тэгээд ч ѳѳр сургуулиудын ѳргѳдѳл цаана нь байсан болохоор санаа амрах болоогүй байсан. Гэхдээ 1 сарын 1нд бүх сургууль руугаа явуулж дууссаныхаа дараа нэг амьсгаа авах шиг болсон. Ѳвлийн амралт ч таараад тэгээд долоо хоног бүх юмнаас хол амарсан. Ѳргѳдлийнхөө талаар бодохгүй байх л ёстой гоё байсан, учир нь хагас жил бодож санаа зовсон минь зүйл минь болохоор…

1 дүгээр сард бүх сургууль руугаа явуулж дууссан гэлээ. Та хэдэн их сургууль руу ѳргѳдлөө явуулж байсан бэ?

Сайн санахгүй байна. “UC” ийн гурван сургууль тэгээд “Commonapp” аар арав гаруй сургууль руу явуулсан. Нийлээд нэг арван дѳрѳв байх.

Их сургуулийн ѳргөдлийн хамгийн том хэсэг бол мэдээж Personal Statement. Та хэрхэн Personal Statement -ийнхаа санааг олсон бэ? Нууц биш бол ямар санаа гэдгээс хуваалцаач.

Personal Statement 250–650 үгтэй байдаг гэдгийг анх мэдчихээд ѳмнѳ ер нь эсээ бичдэггүй байсан болохоор ямар их үг вэ гэж бодож байсан. Тэгээд яг бичээд үзсэн чинь эсрэгээрээ маш бага санагдсан. Анхандаа олон санаанууд эргэлдээд тэгээд нэлээн сүртэй юм бичих гээд байсан. Харин сүүлдээ энгийн бѳгѳѳд утга учиртай өөрийгөө илэрхийлдэг болсон.

Эдисон анх гэрлийн чийдэнг бүтээхийн тулд мянган удаа бүтэлгүйтэж байсан гэдэг шиг та хэдэн удаа эсээгээ бичиж байсан бэ? Бусад хүмүүсийн жишээг хараад байхан нилээн олон бичдэг санагдсан.

Хэдэн удаа бичсэнээ бол санадаггүй ээ. Их л байсан юм. Түрүүн хэлсэн зѳндѳѳ олон санаа байсан гээд, тэр дундаасаа надад таалагдсан нэг санаагаа олж бичээд засаад явж байсан. Яг ѳргѳдѳл явуулахаасаа хоёр долоо хоногийн ѳмнѳ бичсэн бүхэн маань би биш, намайг илэрхийлэхгүй байх шиг санагдахаар нь цоо шинээр ѳѳрчилж бичээд явуулсан. Ѳмнѳ эсээ бичээд явж байхдаа цаг алдаагүй харин ч яг яаж бичих талаар илүү туршлагатай болсон гэж боддог.

За ѳргѳдлөө явуулчихлаа. Одоо харин хариу ирэх мѳч. Маш хүлээлттэй хэцүү мѳч. Яг сургуульд тэнцсэн гэдэг мэдээг аваад ямар мэдрэмж тѳрж байсан бэ?

3 дугаар сараас эхлээд Америкийн их сургуулиудын ѳргѳдѳлийн хариу ирдэг. Тэгээд орчих байхдаа гэсэн сургуулиуддаа тэнцсэндээ баярлаж байсан л даа. Гэхдээ яг орж чадахгүй байх гэж бодсон том том сургуулиудын хариу бүгдээрээ “Ivy Day” буюу гуравдугаар сарын сүүлээр нэг ѳдѳр гардаг. Тэр ѳдѳр айгаад сэтгэлээр унаад тэгээд эхнээс нь нээж үзсэн. Эхнийхийг нь нээгээд үзэхэд тэнцээгүй, “За за, ороогүй л байхдаа” гээд UC Berkeley хариуг нээж үзээгүй орхисон. Гэхдээ ямартай ч яаж тэнцээгүй байна гээд харах гээд орсон чинь тэнцсэн байсан. Бөөн баяр.

Яагаад их сургуульдаа тэнцсэн гэж боддог вэ?

Тэр бол их асуудалтай л даа. Би ѳѳрѳѳ ч сайн мэдэхгүй байна. Яг ѳѳрѳѳ их сургуулийн ѳргѳдѳл шүүж үзэж байгаагүй учраас. Надад нэг тийм онцгой муу эсвэл сайн юм бол байгаагүй. Тэгэхээр яг тэр гээд хэлэхэд тѳвѳгтэй юм байна.

Америкийн том нэртэй их сургуульд ороход мэдээж л ѳндѳр хүлээлттэй байдаг байх. Яг сургууль дээрээ очиход таны хүлээлтэнд хүрсэн үү? Тухайн үедээ ямар мэдрэмж төрсөн бэ?

Манай сургуулийн Campus бол гоё байсан шүү. Олон тѳрлийн сэтгэл хѳдлѳл давхцаад ,сэтгэл хѳѳрѳлтэй, гоё л байсан. Гэхдээ зарим зүйлс тѳсѳѳлснөөс ѳѳр байсан. Жишээ нь, “За миний англи хэл нилээн сайн даа” гээд бодоод очсон, унаган хэлтэй хүмүүс нь бүр шал ондоо, мѳн соёл орчны ялгаа гэх мэт.

Гадаад очоод сурахад ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?

Монголдоо сурч байсан бол сайхан юмуу даа гэж олон удаа бодож байсан. Би чинь гэрээ санана, ганцаараа ийм удаан хугацаагаар гэрээсээ хол байж үзээгүй. Хоёрт, хэчнээн англи хэл дээр ном уншаад кино үзээд, шалгалт ѳгч байсан ч гэсэн эх хэлээсээ ѳѳр хэл дээр хичээл үзнэ гэдэг маш “challenging” байдаг. Америкт ѳссѳн эсвэл унаган хэл нь англи хэлтэй хүүхдүүдээс хэд дахин илүү анхаарал хандуулж бэлдэх шаардлага гардаг. Эсээ бичихэд илүү анхаарлаа төвлөрүүлж, хичээх хэрэгтэй санагддаг.

Их сургууль дээрээ анх очоод зүрхэнд хоногшсон тэр нэг мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач.

“Freshmen Orientation” гээд анх удаагаа очиж байгаа оюутануудад сургуулиа танилцуулах хѳтѳлбѳр зохиогддог. Тэгээд лаг оюутны хотхоноор нь алхаад л, танилцаад явж байтал, урд явж байсан тайлбарлагч маань “Чиний дээгүүр нь алхаад өнгөрсөн зүйл чинь UC Berkeley-ийн тэмдэг. Наад тэмдэг дээрээ гишгэвэт тэр семестэрийн чинь GPA нь 2.0 оноо болдог…” гэхэд би чинь бүр “Ёооё” гээд, эвгүй мэдрэмж авч байгаа юм чинь. Сэтгэлд нэг юм орчих шиг, сонин болчихсон . Гэхдээ GPA бол 2.0 гараагүй л дээ.

Хүрээлэн буй орчны Эдийн засаг, бодлого тѳлѳвлѳлт гэдэг мэргэжил сонгосон гэж хэлсэн. Яагаад тухайн мэргэжлийг сонгох болсон бэ?

Би ахлах сургуульдаа биологийн хичээлд сонирхолтой байсан. Гэхдээ яг биологич болно гэхэд арай биш санагдаад, мэргэжлийнхээ талаар судалгаа хийж эхэлсэн. Хүрээлэн буй орчны мэргэжил ер нь их эрэлттэй. Учир нь бидний амьдардаг байгаль орчин, дээрээс нь эдийн засгийн мэдлэг үргэлж хэрэгцээтэй ба манай сургууль энэ мэргэжлийг нэгтгэсэн учраас таалагдаад сонгосон.

Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ зорилго гэвэл

Энэ улиралын хичээлээ сайн тѳгсѳѳд, сургуулиа л тѳгсѳх байна даа.

Тэгвэл таны холын зорилго, мѳрѳѳдѳл

Мастер, диплом хамгаалах тэр ч бас хол байна даа. Мэргэжлийн хичээлүүд орж эхлэхээр сонирхолтой болэ, томоохон төслүүд хэрэгжүүлэх мөрөөдөлтэй. Ѳмнѳ нь НҮБ- д ажиллах юм сан даа гэж мѳрѳѳддѳг байсан. Одоо ч хэвээрээ.

Тэгэхээр мэргэжлийнхээ хичээлийг авч эхлээгүй байгаа юм байна. Ямар хичээл авч байгаа вэ?

Бакалаврын зэрэгт суралцаж байгаа оюутнуудын заавал сонгох хичээл байдаг. Тэдгээрээс суралцаж байгаа.

Таны хувьд гадаад суралцахын давуу тал юу вэ?

Манай сургууль том сургуулийнхаа тоонд ордог.Тэгээд сурагчдад харьцангуй их ѳсѳх дэвжих боломж бололцоо ил байдаг. Жишээ нь, нэг таньдаг хүүхэд Google компанид дадлагын ажил хийсэн, ер нь л асар том боломжууд хичээвэл хүлээж байдаг. Дэлхийн ѳнцѳг булангаас ирсэн олон орны хүүхдүүд суралцдаг болохоор юмыг ер нь олон талаас харж сурах байх. Мѳн дэлхийн хэмжээнд эргэн тойрон ямар байдгийг харах боломж олддог гэж бодож байна.

Их сургуулийн ѳргѳдѳлд бэлдэх стресстэй хугацаанд хамгийн их дэмжлэг болж байсан хүмүүс хэн бэ?

Эцэг эхээс гадна мэдээж хэрэг багш, найз нѳхѳд минь байгаа. Надад хоёр эгч маань их тусалж дэмжиж байсан. Харин найзууд маань” За, би ѳнѳѳдѳр амарлаа” гэхээр “Юу яриад байгаа юм бэ?” дуудаад хамт бэлдэж байсан. Ер нь зѳндѳѳ хүмүүс байна даа.

Хэрэв ахлах ангидаа буюу 10-р ангидаа эргээд очсон бол хамгийн түрүүнд юу хийх вэ?

Би гэхдээ цагийг зѳв ѳнгөрүүлчихсэн гэж боддог шүү. Гэхдээ ѳргѳдлөө арай эртнээс бэлдэж эхлэх байсан байх. Бас мэдээж хэрэг хажуугаар нь хичээл хийнэ, хичээл чухал. Ер нь яг гоё тѳлѳвлѳгѳѳ гаргаж байгаад хийнэ гэж бодож байна.

Доод үеийнхээ дүү нэрт нэг алтан зѳвлѳмж хайрлаач.

Би ч бас ѳѳрѳѳ тийм мундаг хүн биш ээ. Гэхдээ хүн мѳрѳѳдѳлтэй байж болно. Харвардад орох ч юм уу.. Том мѳрѳѳдѳлтэй байх хэрэгтэй. Угаасаа чадна. Тэрэндээ чадна гэж бодоод яг юу хийх ёстойгоо тѳлѳвлѳѳд явах хэрэгтэй шүү. Чадна л гэж бодох хэрэгтэй, угаасаа бусад хүмүүс чадаад байгаа юм чинь л гэж зѳвлөмөөр байна даа.

Гоё унших ном санал болговол?

The Alchemist by Paulo Coelho. Энэ номны яг тэр “And, when you want something, all the universe conspires in helping you to achieve it.” гэдэг хэсэг нь их гоё санагддаг.

Таны хувьд Сант сургуульд сурах нь ямар давуу талтай вэ, Сантад сурснаар ямар ямар зүйлийг олж авсан бэ?

Сант сургууль мэдээж хэрэг академик хичээлүүдээрээ бусад сургуулиудаас хамаагүй сайн гэж би боддог. Аа харин, Сантад орсноор миний хувьд математик, англи хэл дээрээ сайжирсан. Бас суурь хичээлүүдийн хажуугаар нэг хичээл гүнзгийрүүлэн сурсандаа баярладаг. Анх Сантад ороод математик, англи хэлдээ дажгүй гэж бодож байсан ч эсрэгээрээ хичээлийг нь гүйцэхгүй байсан. Тэгээд нэг мэдсэн гайгүй л болчихсон байсан. Мѳн сууж сурсан гэж боддог. Яг хичээл дээрээ тѳвлѳрѳѳд сууж сурсан маань их сургуульд ороод ч тэр шалгалтанд бэлдэж байхад ч тэр хэрэг болсон. Бас сар болгон шалгалт авдаг байсны ачаар сандрахгүй шалгалт ѳгч сурсан гэж боддог юмаа.

Англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ?

Кино их үздэг байсан. Бүх үздэг киногоо англи хэл дээр болгосон. Сүүлдээ монгол хэл дээр юм үзэхээ больчихсон. Ер нь ѳѳрийнхѳѳ эргэн тойрны хийж байгаа зүйлээ англи хэл дээр болгох л тус болсон байх.

Америкийн их сургуулиуд хүүхдийн юуг харж тэнцүүлдэг юм шиг санагдсан бэ?

Америкийн их сургууль “Holistic admission” гэж хийдэг тэр нь зѳвхѳн тухайн хүүхдийн академик чадвар, тестийн дүн биш, бүх талаас нь харж шүүдэг. Хичээлээс гадуурх ажил хувь хүн талаас нь авч үздэг.

UC Berkeley- ийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэвэл.

Манай сургууль бол гоё сургууль. Хэхэ. Нобелийн шагнал авсан тѳгсѳгчдѳѳсѳѳ дэлхийд 3т ордог. Миний мэдэх хѳгжилтэй факт гэвэл манай сургуулийн “Meme page” их алдартай.

Таны их сургуулийн нэг ѳдѳр хэрхэн ѳнгѳрдѳг вэ? (Мэдээж корона гарахаас ѳмнѳ)

Би хичээлээ шахаад авчихдаг. Хичээлийн завсарлагааны гурван минутандаа амжуулаад, тэр том сургууль дундуур яарч гүйж байгаа бас номын санд даалгавараа хийгээд сууж байгаа маань тѳсѳѳлѳгдѳж байна. Ер нь бол ѳдѳр ѳдѳр ондоо байдаг болохоор тийм гэж хэлэхэд хэцүү.

Хамгийн сүүлийн асуулт, таны Сантад байх хугацаандаа учирч байсан хэзээ мартахгүй сэтгэлд хоногшсон дурсамжаасаа хуваалцаач

Багш нарт загнуулдаг байсан нь маш том дурсамж шиг санагдаж байна. Мэдээж тийм муу сѳрѳг утгаараа биш харин ч одоо бодоход гоё инээдтэй санагддаг. Хамгийн сүүлчийн хичээлийн ѳдѳр бас бодогдож байна, ер нь л анги хамт олноороо хийж байсан зүйлсүүд л дурсамж болж үлджээ.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet