Sant Journal Interview #5
Сайн байна уу? Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?
Сайн байна уу. Намайг Ѳлзийдэлгэрийн Тѳгѳлдѳр гэдэг. Сант сургуульд бэлтгэл ангиасаа эхлэж сураад, 2018 онд тѳгссѳн. Одоогоор Канад улсын University of British Columbia-д 2 дахь жилдээ “Electrical engineering” чиглэлээр суралцаж байна.
Та ахлах ангид байх хугацаандаа хичээлээс гадуурх ямар ямар үйл ажиллагаанд хамрагддаг байсан бэ?
Тодорхой хугацаанд англи хэлний олимпиадын бэлтгэл болон мэтгэлцээний клубт явсан. Харин тѳгсѳх ангидаа нэг клуб байгуулах гэж үзээд бүтэлгүйтсэн нь жаахан харамсалтай. Сургуулиас гадуур бол олон тѳрлийн тѳслүүд дээр зуны амралтаараа ч юмуу ажиллаж, ѳѳрийгѳѳ сорихыг эрмэлздэг байсан. Одоо бодох нь ээ тэдгээр тѳслүүд маань их сургуульд тэнцэхэд их тус болсон.
“Application process” буюу их сургуулийн ѳргѳдлийн үйл ажиллагаа гэж маш том урт удаан даваа байдаг. Та хэзээнээс түүнд бэлдэж эхлэв?
Есдүгээр ангиас эхлээд бага багаар судлаад, шалгалтандаа бэлдээд эхэлсэн. Бүх анхаарал хүч чадлаа дайчилж эхэлсэн нь 11-р ангийн ѳвлийн амралтаас хойш юм байна.
Гэхдээ тухайн зундаа их ажлыг амжуулсан.
Есдүгээр ангиасаа шалгалтууддаа бэлдэж эхэлсэн гэлээ. Та ямар нэгэн сургалтын тѳвд хамрагдсан уу эсвэл хувиараа бэлдсэн үү?
Анх ес эсвэл наймдугаар ангийн зунаас “Universal” тѳвд явч эхэлсэн. Англи хэл сурна гэхээсээ илүүтэйгээр нэг зорилготой хүмүүстэй танилцаж орчин бүрдүүлэх зорилготой хоёр зуныг зарцуулсан. Түүний дараагаар Tomujin академийн зуны сургалтанд нэг хамрагдсан.
Ер нь бусад хүүхдүүдэд зѳвлѳхѳд, хэрвээ гадагшаа явья гэсэн бодол мѳрѳѳдѳлтэй бол туршлагатай ижил зорилготой хүмүүсээр ѳѳрийгѳѳ хүрээлүүлсэн нь дээр. Мөн Сант хэдий суурь сайн тавьж ѳгдѳг ч бусад чухал мэдээллээ олж авах хэрэгтэй.
Арван жилдээ суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт чинь таны хувьд юу вэ?
Үндэсний загварчилсан статистикийн тэмцээнд багаараа ороод түрүүлсэн нь надад нэлээн том амжилт юм шиг санагддаг. Их хѳлс хѳдѳлмѳр шингэсэн тэмцээн байсан болохоор.
“Application process”-ийн үеэр маш олон тѳрлийн асуудлуудтай тулгардаг. Тухайн үед та хэрхэн стресстэй нүүр тулж урагш алхсан бэ?
12 дугаар анги болохоор олон юм давхцаад, тал талаас дарамттай их хэцүү байдаг. Тийм нѳхцѳлд багш нартайгаа ярилцаад ойлголцчихвол хамаагүй дээр. Гэхдээ л бас стресстэй асуудлууд ар араасаа гарч ирсээр л байдаг. Миний хувьд хүмүүстэй хамтдаа бэлдээд, ижилхэн зовлонтой тэрийгээ хоорондоо хуваалцаад нэгнийгээ дэмжээд явсан нь их тус болсон гэж боддог. Мѳн хамгийн чухал нь хэнтэй хамт хийх нь их чухал. Ижил тѳстэй зорилготой, мөн зовлонтой хүн л байвал их тустай.
Бүтэн жил гаруй тасралтгүй бэлдэж санаа зовсны дараа ѳргѳдлөө явуулаад ямар мэдрэмж авсан бэ?
Хүмүүс ихэнхдээ ѳргѳдлѳѳ явуулчихвал сэтгэл амардаг гэж боддог. Миний хувьд бол би ѳргѳдлөө явуулчхаад хойноос нь санаа зовоод сайжруулах боломж байсан байна гээд харуусаж байсан. Тиймээс хийх боломжтой байгаа дээрээ гүрийж байгаад бүх юмаа бүрэн тѳгс хийхийг хичээх хэрэгтэйг ойлгосон.
Personal Statement бол мэдээж ѳргѳдлийн үйл явцийн томоохон хэсэг. Та юуны талаар бичсэн, ер нь яаж бичив?
Хүмүүс ярихдаа гудамжаар алхаж явж байгаад л гайхалтай санаа ороод ирчихсэн юм шиг ярьдаг. Тийм юм бол ерѳѳсѳѳ байхгүй. Эсрэгээрээ ѳѳр ѳѳр талаас нь их бичиж байж ѳѳртѳѳ тохирсон эсээтэй болдог. Би одоо бол ѳѳрийнхѳѳ эсээг санахгүй байна. Гэхдээ нэг ѳвлийн ѳглѳѳ ээжтэй хамт машинтай явж байгаад дээшээ хартал нэг тийм дэлхийн сүйрэл болцон юм шиг мэдрэмж тѳрѳѳд тэр талаар бичье гэсэн санаа бол орж ирсэн. Хэтэрхий гүнзгий хий хоосон бодолд живэхгүй, гэхдээ бас хальт бодоод ѳнгөрөхгүй, тунгаа тааруулж бичих хэрэгтэй.
Их сургуулийн ѳргѳдлийн хариу гартал нэлээдгүй хугацаа байгаа. Тэр хугацаанд та юунд цагаа зарцуулж түгшсэн сэтгэлээсээ салж байв?
Зѳвхѳн Америк, Канад гэлтгүй ѳѳр олон улс оронд суралцах боломж бололцоо дүүрэн байдаг. Тухайн хугацаанд ѳѳр ѳѳр боломжит тэтгэлгүүд рүү ѳргѳдлөө явуулж, хажуугаар нь юмыг яаж мэдхэв гээд ЭЕШ-д бэлдсэн.
Та өөрийгөө яагаад одоо сурч буй сургуульдаа тэнцсэн гэж боддог вэ?
Нийт арав гаруй сургууль руу ѳргѳдлөө явуулж байснаас нэг нь л Канад сургууль байсан. Тухайн сургууль маань COMMONAPP дээр байгаагүй болохоор аягүй нямбай, бүх анхаарлаа тѳвлѳрүүлээд ѳргѳдѳл дээр нь ажилласан тул тэнцсэн гэж боддог юм. Ер нь их сургууль руу ѳргѳдлѳѳ явуулахдаа сургуулиа сайн судалсан байх нь нэлээдгүй чухал. Учир нь чи тухайн сургуульд ѳѳрийгѳѳ харуулахын тулд тэр сургуульд ямар хүн таалагддаг эсэхийг мэдэж байх хэрэгтэй.
Их сургуульдаа тэнцсэн гэдэг хариугаа сонсоод ямар мэдрэмж авсан бэ?
Тэр их сонирхолтой юм болсон. Тухайн жил манай сургуулиас надад илгээх mail-ээ өөр хүнд андуурч явуулсан. Яг физикийн хичээл ороод, жижигхэн ангид Буянаа багштай сууж байхад их сургуульдаа тэнцсэнээ аль хэдийн мэдчихсэн хүүхдүүдэд зориулсан дараагийн алхмын тухай mail ирээд их гайхаад гэхдээ ер нь тэнцчихсэн юм байна даа гэж гадарлаад байж байтал дараа нь яг хариу нь ирээд нэг сэтгэл амарч байсан түүхтэй. Их хѳдѳлмѳр зарцуулсан зүйлийнхээ үр дүнг харах гоё л байдаг юм байнэ лээ.
Танай сургууль их гайхалтай байгальтай санагдсан.
Харин тийм ээ. Миний сургуулиа сонгосон томоохон шалтгаануудын нэг нь орчин байсан. Агаарын температур, гольфийн талбай гэх мэтчилэн миний сонирхол таашаалд нийцсэн орчинтой сургууль. Ер нь та нар сургуулиа сонгохдоо, нэгэнт ирэх дѳрвѳн жилийг зарцуулна гэж бодоод ѳѳртѳѳ таарсан орчинтой сургууль сонгох хэрэгтэй шүү.
Их сургуульдаа ороод аль хэдийн 2 жилийг ѳнгѳрүүлчихлээ. Хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач?
Олон улсын хүүхдүүдэд хотоо танилцуулах үйл ажилгаагаар их сургуулийн минь амьдрал эхэлсэн. Campus маань бүр ѳѳрѳѳ хот шиг хэмжээтэй, үнэхээр том. Нилээн ѳрсѳлдѳѳнтэй болохоор сайн найз гэхээсээ илүү араас чинь хутга дүрчихмээр аминчхан хүн ихтэй. Харин нѳгѳѳ талаараа том сургууль учраас боломж бололцоо маш их байдаг. Жишээлбэл, би ѳнгѳрсѳн зун судалгаан дээр ажиллах эрхийн бичиг аваад энэ жил Зайны(battery) судалгаан дээр ажиллаж байгаа.
Таны сошиал мэдиаг хараад байхад дуу бүжгийн төрөлд ороод байх шиг харагдсан. Тэр талаар дурдвал?
Би дуу хѳгжим, гольфийн спортод сонирхолтой. Тиймээс сургууль дээрээ ирээд ямар нэгэн дуутай холбоотой юм хийх хүсэл тѳрѳѳд “Acapella” клубтээ элсэн орсон. Тэр клуб нь эндхийн хамгийн нэртэй клуб. “Pitch perfect” гээд кино дээр гардаг тэмцээнд энэ жил клубээрээ оролцоод ирсэн. Хичнээн хичээл ном гээд явж байгаа ч ѳѳрийгѳѳ хѳгжѳѳх, таашаал авах юм байхгүй бол болохгүй шүү дээ.
Та ѳѳрийн мэргэжлээ яагаад сонгосон бэ?
Инженерийн мэргэжлийг хаашаа ч хѳрвѳх чадвартай болохоор нь сонгосон. Учир нь, хэрвээ чи бизнесээр бакалаврын зэргээ тѳгсѳѳд явлаа гэхэд бизнесээ л хийнэ инженер болохын тулд дахиад дѳрвѳн жил зарцуулна. Харин инженер хүн мэргэжлээрээ ч ажиллаж, дээрээс нь бизнес хийхэд ч асуудал гарахгүй гэж бодогдсон. Инженерийн суурь нь ѳѳрѳѳ логик сэтгэлгээ хөгжүүлдэг болохоор ѳѳр бусад талбарт хѳрвѳхѳд асуудал багатай гэдэг санаагаар.
Таны ойрын тѳлѳвлѳгѳѳ юу байна?
Яг одоогийн байдлаар тѳгсѳх арай болоогүй байгаа учраас холын том том зүйлсийг арай тѳлѳвлѳѳгүй л явж байна. Гэхдээ энд байгаа боломжоо аль болох ашиглана гэсэн бодол бий. АНУ-аас ялгаатай нь Канад-д тѳгсѳѳд ажиллах амьдрах боломж ихтэй мѳн сүүлийнхээ жилд бодит амьдрал дээр буюу практик дээр цалингаа аваад ажиллах боломжтой зэрэг гоё ялгаанууд байдаг. Ихэнх тохиолдолд тухайн ажилсан компанидаа тѳгсѳѳд ажиллах боломж их байдаг. Энд байгаа боломжоо ашиглаад монголдоо хѳрѳнгѳ оруулалт хийнэ ээ.
Таны хувьд гадаадад сурах нь ямар давуу талтай вэ?
Монголын их сургуулиудын ѳгч байгаа агуулга ер нь сайн санагддаг. Гэвч гадагшаа явж суралцахын давуу тал нь илүү олон боломжийн үүд хаалга нээгддэгт л байгаа байх. Миний хувьд давуу тал нь олон хүнтэй танилцаж холбоо тогтоох. Жишээлбэл, нэг бизнес эхлүүллээ гэж бодоход орон оронд найзууд, танилууд байгаа, тэд нараас зѳвлѳмж туслалцаа авах гэх мэт. Мэдлэгийг хаанаас ч эзэмшиж болно, гол нь хүрээлэн буй орчин, танил тал, хувь хүний ѳсѳлт гэх зүйлс их чухал санагддаг.
12 дугаар ангийн Тѳгөлдөр болон одоо байгаа Тѳгөлдөр хоёр хувь хүнийхээ хувьд хэрхэн ялгарах бол?
Амьдрах хэрэгтэй учраас тэр эрхэндээ бие даан ѳѳрѳѳ амьдарч сурсан. Хувь хүн талаасаа илүү задарсан, ѳѳртѳѳ итгэлтэй болсон. Шинэ юм туршиж үзэхээсээ айхаа больсон. Жишээ нь, ѳнгѳрсѳн жил нэгдүгээр семестэрдээ орж ирэхэд бол олон хүний ѳмнѳ гараад дуулахаас ихэд эмээдэг байсан. Одоо бол хамаагүй нээлттэй болсон.
Гадагшаа суралцахаар явахад гэр бүл найз нѳхѳд болон багш нарын хүлээлт (expectation) гэдэг зүйл их хэцүү. Тэр тал дээр та ямар бодолтой вэ?
Мэдээж хэцүү л дээ. Ямар ч юм хийсэн цаана нь тодорхой хэмжээний дарамт байдаг. Тэрийг энгийн байдаг л зүйл гэдгийг ухаараад цаашаагаа зорилгынхоо тѳлѳѳ хѳдѳлмѳрлѳх нь чухал.
Их сургуулийн эхний семестр их хэцүү гэж сонссон. Таны хувьд ямар байсан бэ?
Би ѳѳрийгѳѳ хүмүүс шиг гэрээ санаад сэтгэл санаагаар унана гэж бодсон ч огт тэгээгүй. Ѳѳрѳѳ бие даагаад амьдрана гэдэгтээ их ‘excited’ байсан болохоор тэгсэн байх. Хэцүү байна гэдэгтэй ѳмнѳ нь хүлээн зѳвшѳѳрчихсөн байсан болохоор тулгарсан асуудлуудаа тайван даваад гарсан.
Хичээл тал дээр их сургуулийн систем нь ахлах сургуулиас ондоо бүх юмаа л ѳѳрѳѳ зохицуулах хэрэгтэй байсан. Тэрийгээ ч тухайн үедээ мэдэхгүй. Хамгийн эхний даалгавар дээрээ оюуны хулгай талаар ойлголт байхгүй шууд ‘copy&paste’ хийгээд явчихсан чинь асуудалд орж байсан. Ер нь эхний нэг сарын хугацаанд маш олон зүйлсийг ойлгож ухаарна.
Хичээлийн агуулга нь эхэндээ мэддэг юм заагаад яваад байсан мөртлөө нэг мэдсэн баахан шинэ, мэдэхгүй юм болчихсон байсан. Тэгээд л тухайн цаг үедээ л юмаа хийгээд явахгүй бол маш хурдацтай явдаг гэдгийг нь гэнэт ухаарч байсан.
Таны хувьд Сант сургуульд суралцах нь бусад сургуулиас ямар давуу талтай вэ?
Сантад багаасаа сурсан болохоор миний хувьд хүүхдүүд ‘зѳв’ хүн болоод тѳгсдѳг юм шиг санагдаг. Ачаалал дааж сурсан. Дотор нь байхад бага зэрэг хэцүү санагдах ч гэсэн сургуулиа тѳгссѳний дараа аягүй их үнэ цэнэтэй цагийг ѳнгѳрѳѳж, хамгийн гол нь сайн хүмүүжил олж авсан гэдгээ ухаарсан даа.
Англи хэлээ яаж сайжруулсан бэ? Сантад нэг дүгээр ангиасаа сураад явахад хангалттай юу?
Би тавдугаар анги хүртэл англи хэлдээ сайн байсан. Угаасаа ч амархан. Харин дунд ангидаа нилээн муудаа тооцогдож эхэлсэн. Тухайн үед манай аав надад “Чамд хамгийн хэрэгтэй зүйл бол хэл” гэж үргэлж захидаг байсан. Би ч гэж би, “Өѳ, зүгээр намайг муу байгаа болохоор л ингэж хэлж байна даа” гэж бодсон. Гэхдээ аавын хэлсэн үг эцсийн эцэст үнэн л байсан юм.
Есдүгээр ангидаа тэгж ухаараад, “Universal” тѳв дээр найзуудаа дагаад ч юмуу явж эхэлсэн. Тэнд гол нь цагийг аягүй хѳгжилтэй ѳнгѳрѳѳдѳг байсан нь Aнгли хэл сурахад нэлээн нѳлѳѳлсѳн байх. Англи хэлний ярианы клубт нь орж яриагаа сайжруулсан. Миний хувьд бичиж, уншиж суухаасаа илүүтэйгээр ярьж англи хэлийг сурсан.
Одоо COVID 19 вирусын дэгдэлт гараад дэлхий даяараа зогсонги байдалд ороод байна. Та яг одоо ямаршуу нѳхцѳлд байна? Сургууль тань ямар хандлагатай байна?
Харамсалтай нь 3 сарын 14-нд олон сар бэлдсэн манай “Acapella” клубын тоглолт болох ёстой байсан ч товлосон цагаасаа хэдхэн цагийн ѳмнѳ цуцлагдчихсан. 3 сарын 16-ны нэг дэх ѳдрѳѳс эхлээд бүх хичээлүүд цахим хэлбэрт шилжсэн. Энд 150-аас олон хүний цугларааныг хорьчихсон. Гэхдээ тэгж хүмүүсийг гадагш гарахаас нь хорьж цагдаад, торгосон юм одоогоор байхгүй байна. Мөн хүмүүсийг ѳѳрсдѳѳ ‘Social Distancing’ хийхийг зѳвлөсөн.
Та байр түрээслэдэг үү? Эсвэл дотуур байрандаа амьдардаг уу?
Би эхний жилдээ дотуур байрандаа байсан. Тэгснээр найз нѳхѳдтэй болох тухайн газартаа дасан зохицоход их тус болдог. Хоёрдугаар жилээсээ дотуур байранд байхад хэцүү, нэг л хайрцганд орчихсон юм шиг санагдаад, бас ѳѳр бэрхшээлүүд байсан болохоор сургуультайгаа ойрхон байр түрээсэлсэн.
Доод үеийнхээ дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач?
Хийж чадахаар зүйл, атгаад авах боломж байгаа дээр нь ѳѳрийнхѳѳ бүх хүч хѳдѳлмѳр чадлаа гаргаад тухайн зүйлсээ хийгээрэй. Хэдхэн жилийн дараа тэр их хѳдѳлмѳр ѳѳрт чинь хэд дахин үнэ цэнэтэй болоод ирнэ шүү.
Сантад суралцаж байхдаа бүтээсэн хэзээ ч мартагдашгүй тэр нэгэн дурсамжаасаа хуваалцаач?
Манай ангид нэг хүүхэд богинохон, пүүзний оймс ѳмсѳѳд ирснийг захирал Буяаа багш хараад бүтэн хоёр цаг загнаж, лекц тавьж байсан нь санаанаас ер нь гардаггүй. Иймэрхүү зүйлс зѳндѳѳ л болдог байсан бөгөөд тэр үедээ их аймар санагддаг байсан ч эргээд бодоход их хѳгжилтэй шүү. Одоо бодох нь ээ багш нар маань аль болох бид нарыг зѳв хүн болгох гээд л хичээдэг байж.