Sant Journal Interview #9
Сайн байна уу? Танд энэ ѳдрийн мэндийг хүргэе. Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?
Намайг Нямтогтохын Баярмаа гэдэг. Би 2018 онд Сант сургуулийг тѳгсѳѳд, завсар жил аваад одоо Pomana college-д суралцдаг. Мэргэжлээ бүрэн сонгоогүй байгаа ч математик, сэтгэл судлал, хэл судлал, түүх талаа дагнаад явах бодолтой байгаа. Яалт ч үгүй ‘liberal arts college’ болохоор олон тѳрлийн зүйлс суралцаж байна даа.
Ахлах ангид байхдаа хичээлээс гадуурх ажил хэр их хийсэн бэ? (Extracurricular activities)
Би багаасаа буюу дѳрѳвдүгээр ангиасаа хойш англи хэлний олимпиадын бэлтгэлд хамрагдсан. Есдүгээр ангиасаа сургуулийнхаа мэтгэлцээний клубд элсэн орсон. Уг мэтгэлцээний клубд хамрагдсанаар олон боломжууд бий болсны нэг нь арван хоёрдугаар ангидаа Недарланд улсад зохион байгуулагдсан Олон Улсын Загвар Шүүх Хуралд(International Moot Court) оролцсон маань. Мѳн Улсын Статистикийн тэмцээнд тѳгсѳх жилийнхээ хоёрдугаар улиралд оролцсон. Түүнээс гадна би хар зургийн дугуйланд явдаг байсан даа.
Тэгвэл таны тухайн үед гаргаж байсан хамгийн том амжилт юу вэ?
Хамгийн том гэвэл арван жилийнхаа турш хийсэн хоёр том хичээлээс гадуурх үйл ажилгаатай холбоотой байх. Тѳгсѳх жил сургуулиудын хооронд болдог том мэтгэлцээний тэмцээнд манай Сантын хоёр баг нэг, хоёрдугаар байранд жагсаад хоорондоо мэтгэлцэх болоод түүнд манай баг ялсан нь есдүгээр ангиасаа хичээж ирсэн хичээл зүтгэлийн минь үр дүн байсан тул яахын аргагүй сэтгэлд үлдсэн. Мѳн түрүүнд дурдсан Улсын Математик, Статистик Загварчиллын тэмцээнд багаараа улсын ѳнцѳг булан бүрээс ирсэн маш мундаг хүүхдүүдтэй ѳрсѳлдѳж, Статистикийн хорооны албан ёсны хүмүүсийн ѳмнѳ Хуванцар Хог Хаягдлын үйлдвэр барих тухай ѳѳрсдийн олон хоног нойргүй бэлдсэн мэдээлэл, статистик болон тоон баримтаа танилцуулаад түрүүлж байсан нь тухайн үедээ үнэхээр бахархууштай санагдаж билээ.
Одоо тэгвэл их сургуулийн ѳргѳдлийн үйл явцынхаа талаар танилцуулаач?
11 дүгээр ангийн эхний улиралд TOEFL ѳгѳѳд ѳѳрт хангалттай оноогоо авсан, SAT-н шалгалтаа 12-р ангийн эхний улиралд ѳгсѳн ч оноо нь тухайн үед тааламжтай байгаагүй болохоор завсар жил авах хугацаандаа дахин өгсөн. Хувьдаа би шалгалтаас бусад яг их сургуулийн ѳргѳдлийн хэсгээ хойно бэлдэж эхэлсэн маань алдаа болсон. Personal Statement-ээ бол ѳргѳдѳл явуулахаас зургаагаас долоон сарын урьд бичиж эхлээд явуулж байсан.
Шалгалтууддаа хэрхэн бэлдсэн бэ?
Одоо ямар зарчимтайг нь сайн мэдэхгүй ч намайг арван жилд байхад сургалтын тѳв гэж их шуурдаг байсан. Анх Universal тѳв дээр найзуудыгаа дагаж яваад TOEFL-ийн ангид нь нэг сар суусан. Завсар жил авахдаа Tomujin академийн GAP программд хамрагдсан. Ер нь шалгалт ѳгѳхдѳѳ ганцаараа бол бараг бэлдээгүй, ихэнхдээ гадны тусламжтайгаар бэлдсэн.
Бүтэн жил шахуу ѳргѳдѳл хэмээн стресддэг шүү дээ. Тэр тал дээр таны хувьд ямар байсан бэ?
‘Stress management’ гэдэг зүйл дээр би нэлээн тааруу тул бусад хүмүүстэй ярилцаж, тусламж авч ѳѳрийгѳѳ тайвшруулдаг байсан. GAP программд яг ѳѳртэйгөө ижил зорилготой 14 хүүхэдтэй ѳдѳр болгон хамтдаа зовлонгоо хуваалцсан болохоор их стрессдэх нь бага, нэг нэгнийгээ дэмжээд явчихдаг байсан.
Одоо Personal Statement гэдэг сэдэв рүү ярилцлагаа шилжүүлье.
Энэ сургууль маань намайг тэнцүүлсэн шалтгаан нь хоёр эсээ дээр илүү голлосон гэж бодож байна. Нэгт, мэдээж хувь хүн хэн бэ гэдгээ харуулдаг Personal statement. Хоёрт, тухайн сургуулиас шаарддаг нэмэлт эсээ буюу Supplement essay.
Personal statement-ээ анх зун бичсэн. Анхны санаагаа ер ѳѳрчлѳѳгүй, засалтууд л хийсэн. Санаагаа олохдоо нэг ѳдѳр сууж байгаад ѳѳрийгѳѳ илэрхийлэх ёстой ч гэнэ, ѳѳрийгѳѳ бас харуулах ёстой ч гэнэ, ѳѳрийгѳѳ худалдах буюу сурталчлаад намайг аваач гэж харуулна ч гэнэ гээд зѳндѳѳ олон зѳвлѳгѳѳ мэдээлэл орж ирээд байхаар нь “Заза больё больё” гээд дуртай сэдэвээрээ бичихээр шийдээд Буузны талаар бичсэн. Би буузанд дүргүй, заваан ѳѳхтэй, хүнд хоол гэж эсээгээ эхэлсэн. Анхны минь санаа “Яагаад монгол хүн болгоны таашаалд нийцсэн зүйлд монгол хүн би дургүй байх нь зүгээр вэ?” байсан. Гэвч бичих явцдаа гэрийхэнтэйгээ суугаад идэх гоё шүү дээ, эсвэл энэ чинь олон мянган жилийн түүхтэй шүү ч гэж бодогдоод эсээний минь санаа ѳѳрчлѳгдсѳн. Хэчнээн гаднаа надад муухай ч гэсэн дотор нь агуулагдаж байгаа үнэ цэнэ нь надад чухал тул яг үнэндээ би буузанд дургүй биш юм байна гэдэгтэй адил ганц буузанд тийм үнэ цэнэ байхад надад ч бас ийм үнэ цэнэ бий шүү гэсэн санаа болж хувирсан. Олон сарын турш бичээд би хувь хүн талаасаа хувьсахын хэрээр бичиж байгаа эсээ минь ч бас ѳѳрчлѳгдсѳн. Гэхдээ яагаад ч юм би хоолны талаар бичих дуртай. Миний хувьд хамгийн амархан сэдэв байх л даа.
Supplement essay-ний хувьд “Яагаад энэ мэргэжлээ сонгов?” гэсэн асуулт байсан. Харин тухайн үед би мэргэжлээ сонгоогүй болохоор яагаад би юу ч мэдэхгүй байгаа талаараа бичсэн. Энэ удаад мѳн л хоолны тухай эсээ бичсэн. Жоохон байхдаа хана руу чанасан гоймонг нэг нэгээр нь салгаж шидээд наалдах юм бол болчихсон гэдгийг мэддэг болсон. Гоймон чанаж байхдаа баахан гоймон хана руу шидээд наалдуулсаар байгаад зураг шиг юм болгочихсон. Буцаагаад хананаас нь салга iад авсан чинь наалдсан мѳр нь үлдчихсэн байсан тухайгаа бичээд тэрийгээ ѳѳрт тохиолдсон зүйлстэйгээ холбоод миний оролдсон бүх юмс түрүүний гоймон шиг мѳр үлдээгээд явсан тул нэг гоймонг нь сонгоод хоол хийж идэж чадахгүй бүгдийг нь амсмаар байна гэдэг санаагаа бичээд явуулж байсан.
Би эсээ бичихдээ айхтар лаг суугаад сэдэв нь тэр , санаа нь тэр гээд бичдэггүй харин бичиж эхлээд тэрийгээ сүүлд нь бүгдийг нь холбодог.
Их сургуулийн ѳргѳдлүүдээ явуулж дуусаад ямар мэдрэмж авсан бэ?
Арван хоёр жилийн турш үүрсэн ачаагаа нуруунаасаа аваад шидчихсэн юм шиг санагдсан. Бүр ямар сайндаа дотроо одоо л нэг тайван унтаж болох нь дээ гэж бодсон. Тэгээд даанч хариу ирнэ гэдгээ бодоод буцаад шѳнѳ унтаж чадахаа больсон доо.
Тэгвэл Pomana College-оос тэнцсэн гэдэг хариуг аваад ямар мэдрэмж танд тѳрсѳн бэ?
Ѳглѳѳ орондоо сууж байгаад цахим шуудан ирэхээр нь ороод харсан. Pomana миний хамгийн их хүсэж байсан сургууль бас тэнцсэн эсэхээ мэдэхгүй болохоор аав ээжид хэлээгүй нээгээд унштал тэнцсэн гэдэг хариуг уншаад итгэж ѳгѳхгүй дотроо зүүдлэж байвал яанаа гэж бодоод нүүр халуу дүүгээд ээж орж ирэхэд нь тэнцсэнээ хэлээд баярлацгаагаад ѳнгѳрч байсан.
Сургуулиуд өөртөө нэг тѳрлийн vibe-тай хүүхдүүд элсүүлж авдаг гэж ярьдаг. Таныг Pomana College авах болсон шалтгаан таны хувьд?
Ер нь л Liberal Arts College болохоороо аягүй таньж мэдэх хүсэлтэй хүүхдүүдийг тэнцүүлдэг юм шиг санагдсан. Мундаг хүүхдүүд бол зѳндѳѳ олон байгаа гэвч манай сургуулийн ѳгч чадах боломж бололцоог ашиглаад амжилттай болж чадах хүүхдүүдийг хайдаг байх. Би ѳѳрийгѳѳ тийм гэж хэлэхгүй, харин энд байгаа хүүхдүүдийг хараад байхад хийсэн бүтээсэн юм нь цаасан дээр буулгахад бусдад тусалдаг, нээлттэй сэтгэлгээтэй, эелдэг гэж харагдаж болохоор сурагчдыг тэнцүүлдэг гэдэг бодол тѳрсѳн.
Бүтэн жил хѳдѳлмѳрлѳѳд, тав зургаан сар хүлээсний эцэст сургууль руугаа явж байгаа. Танд ямар ямар хүлээлт, мэдрэмжүүд тухайн үед төрсөн бэ?
Сургуульдаа очих цаг ойртох тусам очмооргүй, явмааргүй санагдаж эхэлсэн. Арван найман насыг үзэхдээ би ерѳѳсѳѳ гэрээсээ холдож нээх үзээгүй, сургуулиасаа ч шилжиж байгаагүй тул нэг л найзуудтайгаа байсан тэгээд явна гэхээр бүх л амьдралынхаа турш барьж байсан барилгаа нураагаад дахин шинээр барих хэрэгтэй юм шиг санагдаад их айж хорогдож эхэлсэн. Явахынхаа ѳмнѳх долоо хоног бѳѳн л уйлаан болсон доо.
Тэгээд тэрнээс гадна тэндээ очоод яах бол, хичээлийг нь гүйцэхгүй бол яана гээд санаа зовох юмс бол дуусдаггүй. Яг очсоныхоо дараа тэр бодлууд харин бүгд замхарсан. Манай сургууль над шиг айж эмээсэн хүүхдүүд олон байгаа гэдгийг мэддэг тул байж болох бүх асуудлуудыг нь шийдэх талаас нь хардаг. Тэгээд бүх талаас туслаж дэмжээд маш таатай байсан.
Одоо их сургуульдаа очоод нэг жилийг үзчихлээ. Таны бүтээсэн хамгийн гоё дурсамж юу вэ?
Намайг анх орж ирэхэд манай сургууль цаанаасаа ‘Sponsor group’ гээд нэг давхарт байгаа хүүхдүүдийг хамтад нь нэг бүлэг болгоод хуваадаг. Тэдгээр хүүхдүүдтэй хамт бараг албаар найзууд болж байгаам. Гэхдээ би их азтай хоорондоо таарж тохирдог хүүхдүүдтэй хуваарилагдаад ѳдѳр болгон ѳѳр ѳѳр маш сонирхолтой юмс хийдэг байсан, хөл хорионоос ѳмнѳ. Аль нэгийг нь сонгох хэцүү юм байна. Гэвч одоо бодоход хамгийн сэтгэлд хоногшсон зүйл нь Коронагийн мэдээ гараад бүгд гэртээ харина гэдгээ мэдээд сүүлийн яг байгаа хугацаанд дандаа хамт дурсамжтай байя гээд түрүүлээд явчихсан байсан хоёр хүүхдийн ѳрѳѳнд бүгдээрээ гудас авчраад юм яриж, дуу сонсож ѳнгѳрѳѳсѳн нь л юм байна даа. Ер нь коллежийн хамгийн гоё дурсамжууд найзуудтайгаа хамт бүтээлцсэн дурсамжууд л байдаг.
Бид нар ѳргѳдлѳѳ явуулмаар санагдтал өөрийн сургуулиа рекламдаач?
Pomana college-ийн ганц урдаа бариад гайхуулах юм нь энэ сургуульд сурч буй сурагчид. Тэд ямар бардамналгүйгээр бусдад тусалж , нэгнийгээ дэмжиж, нѳлѳѳлж чаддаг. Мѳн манай сургууль жижигхэн болохоор тэр мундаг мундаг багш нартай маш дотно найз шиг харилцаа үүсгэж болдог. Зүгээр явж байхад л бүгдээрээ хамт хоолонд орох болдог ч юм уу. Нэг багш нь бүр ангийнхнаа оройн хоолонд уриад эхнэртэйгээ хамт халуун хоолоор дайлаад, ууланд гарж байсан гэх мэтчилэн үнэхээр хоорондоо ойрхон халуун дулаан харилцаа үүсгэж болдог газар шүү. Дээрээс нь нэг юм хэлэхэд манай сургууль таван сургуулийн бүрэлдэхүүн тиймээс нэг нэгнийхээ дутагдлыг нѳхѳѳд явдаг. Тэр нь чи Pomana дээр заагддагүй юмыг суръя гээд нѳгѳѳ тав дотор байх юм бол очоод л сууж болдог гэдэг ч юм уу.
Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ, зорилго юу байна?
Би арван жилдээ ѳѳрийгѳѳ урлаг соёл спорт талаараа хѳгжүүлж чадаагүй. Тиймээс шинэ хэл сурангаа шинэ хѳгжмийн зэмсэг тоглож сурмаар байгаа. Одоогоор Испани хэлний анги аваад хийл сурч эхэлсэн. Монголдоо очихоороо гитар болон Орос хэл сурмаар байгаа. Академик талаа энд хангалттай хѳгжүүлж болох болохоор түүнийхээ хажуугаар урлаг уран сайхны талаасаа ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх хүсэл зорилготой байна даа.
Таньд ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?
Хамгийн том бэрхшээл нь цаг зохицуулалт. Эндхийн хүүхдүүд зав гарвал хичээлээ л хийдэг, ѳдѳртѳѳ юмаа амжуулаад орой нь чѳлѳѳт цагаа ѳнгѳрүүлдэг бол би гэж хүн эсрэгээрээ байсан нь нэлээн хүнд байсан. Эхний семестэр би ѳѳрѳѳ ядаж байхад нь сургуульд нэлээн хэцүүд тооцогддог хичээлүүд авчихсан чинь тэрэндээ ѳѳрѳѳ стрессдээд мѳн засвар жил авчихсан бүтэн жил хичээл хийгээгүй тухайн үедээ үнэхээр л хэцүү санагдсан. Цагаа зохицуулж чадахгүй байсандаа хашраад хоёрдугаар семестэрээс туршлагатай эхэлсэн чинь харин корона гараад ирлээ.
Тэгвэл давуу тал нь юу байв?
Миний хувьд монголд сураагүй шалтгаан нь мэргэжлээ сонгоогүй байгаа дээрээ нэг мэргэжил сонгоод арван жилдээ бараг хамт сурч байсан хүүхдүүдтэйгээ дѳрвѳн жилийн турш суралцана гэдэг уйтгартай ч юм шиг санагдаж байсан.Хэрэв би ѳѳрѳѳ нэг юмандаа дуртай байсан бол зүгээр л байх. Монголын хичээлүүд бол үнэхээр сайн гэж боддог ч нэг тийм баригдмал байдал нь таалагдаагүй.
Америк-д сурахын давуу тал нь шинэ хүмүүстэй, шинэ соёлтой танилцах боломжийг олгодог. Америкийн их сургуулидын хичээлийн систем нь ч тэр баригдмал байдлаас холдохыг хичээдэг. Шинэ юм оролдож үзэх боломжууд л давуу тал нь юм даа.
Хэрэв та ахлах ангидаа буюу аравдугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Би ѳмнѳ дурдсан байх. Шинэ юм сурна, ялангуяа урлаг спортын тѳрлийн. Одоо бодоход бага байхад ээж энд тийм тѳгѳлдѳр хуурын дугуйлан байна гэхэд нь би ѳѳрѳѳ зүгээр дургүй гэж хэлээд ѳнгѳрѳѳчихдөг байсан. Эцэг эхээс дарамт шахалтгүй байхын нэг гоё тал нь стрессгүй байх ч гэсэн нѳгѳѳ талаас жоохон зүг чиг алдагддаг юм шиг. Миний хувьд надад жоохон л сонирхол тѳрүүлэхгүй бол юу ч байсан хийхээ больчихдог. Тэрнээсээ болоод хѳгжим ч юм уу жүжиг ч юмуу сураагүй. Ер нь л жоохон академик талаасаа холдох гэж үзэх байсан байх.
Та доод ангийнхаа дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач?
Ахлах ангид байхад ѳѳрийгѳѳ бусадтай өөрийгөө харьцуулаад, бүгдээрээ ийм юм хийгээд байна гээд дагаж намираад явдаг гэвч яг үнэндээ гадаадад сурах тийм шаардлагатай ч биш. “Бусад нь Америк яваад байна, би явах ёстой” гээд хуйлардаг. Битгий тэгээрэй. Дэлхийн хамгийн шилдэг гэгдэх сургуульд орсон ч түүндээ сонирхолгүй байх боломжтой. Учир нь гадаадад огт танихгүй хүмүүстэй тохирохгүй байна гэдгээ мэддэг мѳртлөө ээж аавыгаа баясуулах гээд ч юм уу эсвэл бусад хүмүүст гоё харагдах гээд явчих магадлалтай. Тэр бол үнэхээр хэрэгцээгүй гэж боддог. Тиймээс үнэхээр л дуртай зүйлээ дагаад, ирээдүйгээ бодохын хажуугаар ѳѳрийгѳѳ сонсоод, тэгснийхэээ дараа шийдвэр гаргаарай л гэж зѳвлѳмѳѳр байна.
Гоё ном санал болговол?
“Narrative of the Life of Frederick Douglass, an American Slave” гэдэг ном байгаа. Энэ ном нь Fredrick Douglass гээд боолын ѳѳрийнхѳѳ амьдралын талаар бичсэн намтар байдаг. Ѳѳртѳѳ бичиг үсэг заагаад, эзнээсээ зугтаад, Америкийн боолчлолыг зогсооход том нѳлѳѳ үзүүлсэн хүн. Номноос хүн хүндээ ямар муухай хандаж болдог гэдгийг хэдий ѳѳрѳѳ бичсэн намтар хэдий ч гуравдагч хүний нүднээс бичсэнээрээ мѳн гайхалтай болж чадсан гэж би боддог. Арьс ѳнгѳний үзэл, айдас, талцлын талаар гайхалтай ѳгүүлсэн ном. Энэ номыг бүгдээрээ олж уншаарай.
Англи хэлний олимпиадад дѳрѳвдүгээр ангиасаа явсан гэсэн. Та ер нь англи хэлээ яаж сайжруулсан бэ?
Би ѳѳрийгѳѳ тийм англи хэл яаж сурах талаар зѳвлѳгѳѳ ѳгѳхѳѳр хүн биш гэж бодож байна. Аав ээж намайг зурагтны урд үлдээчихдэг байсан болохоор англи хэл дээр хүүхэлдэйн кино үзсээр байгаад англи хэл сурсан. Би яг санадаг юм аа, юу ч ойлгохгүй үзэж байж байгаад нэг ѳдѳр SpongeBob ингэж хэлээд байх шиг байна даа гээд ойлгож байсан. Тэр дээр нь ѳлгѳж аваад манай багш нар аягүй гоё тусалсан. Есдүгээр ангиас ѳмнѳ хэчнээн англи дээр бичиж ойлгодог байсан ч мэтгэлцээнд ороод албан шаардлагаар ярьж сурсан.
Та ямар нэг ѳѳрийн гэсэн нууц сурах арга барилтай юу?
Ном уншихын оронд тест бѳглѳѳд илүү ашигтайгаар мэдлэг авдаг гэх юм уу. Номоо уншихаасаа ѳмнѳ тэр талаараа тест ѳгчивѳл номноос юу хайхаа мэдээд, юуг яаж ойлгохоо мэдээд авчихдаг. Бас буруу хийсэн юм толгойд сайн үлддэг болохоор эргээд унших бүр сайн тогтож ѳгдѳг. Энэ нь миний хувьд амархан санагддаг. Харин ном яалт ч үгүй уншаад утга санааг нь ойлгох хэрэгтэй болвол надад нэг гоё арга байдаг. Их сургуульд угаасаа маш олон унших ном ѳгдѳг арван жилдээ тэгж сураагүй болохоор ч тэр юм уу маш хэцүү санагддаг. Бас би нэг тийм ямар ч юм эхлүүлсэн дуусгахгүй л бол сэтгэл амардаггүй. Ном ч бай кино ч бай адилхан. Тийм болохоор би номоо номын сангаасаа аваад бас тухайн номынхоо аудиог нь аваад хоёр дахин хурд дээр нь тавиад хамт уншаад нэг мѳсѳн дуусгадаг. Тэгж хийхээр сатаарах ч үгүй маш хурдан уншиж дуусгадаг юм байна лээ. Аудио нь хурдан болохоор ѳѳр юм анзаарах завгүй уншдаг. Давхар бас мэдэхгүй үгээ сонсоод авчихад амар.
Санхүүгийн асуудлын талаар яривал?
Сургуулийн тѳлбѳрѳѳ бол яг зуун хувь цаанаасаа даалгуулж байгаа гэвч ѳѳрѳѳ энд байрлах дотуур байр, хоол ундны мѳнгѳѳ гаргаж байгаа. Хүүхдүүдэд зѳвлѳѳд хэлэхэд Tuition fee, Accomadation fee хоёроо сайтар тооцож үзээрэй мѳн засгийн газрын тэтгэлгээ сайн судлаарай. Харамсалтай нь миний хувьд монголын засгийн газрын тэтгэлэг хамаардаггүй, учир нь манай сургууль их сургууль гэдэг нэр дор биш коллеж гэдэг нэр доор байдаг. Тиймээс сайн судалж үзэх хэрэгтэй.
Таны хувьд Сант сургуулийн давуу тал болон сул тал юу вэ?
Ѳѳр сургуульд сурч үзээгүй болохоор гаднаас орж ирсэн хүүхдүүдэд Сант ямар мэдрэгддэгийг бол мэдэхгүй. Миний хувьд аль багаасаа л Сант сургуулийн багш нарынхаа гараар хүмүүжээд ангийхантайгаа байсан тул усан дотор байнга нэг тийшээ хамт явдаг жараахайнууд шиг санагддаг. Мѳн жил ирэх тусам багш нарыгаа гэсэн хүндлэл ихсэхийн сацуу яг найз шиг бидний сэтгэл санааг дэмждэг байсан нь надад маш гоё байсан. Бас яалт ч үгүй тэр аймар шахуу хуваарь, дарамт дунд хамтдаа зовлон жаргалаа хуваалцаад ирэхээр аяандаа нягт холбоостой болдог. Тэгээд тѳгсѳх болоод ирсэн чинь Сантын сурагч гэдгээрээ аймар бахархдаг болчихсон. Хэчнээн ингээд зовж байна гэдэг боловч одоо бодоход сайхан л санагдаж байна.
Сул тал нь мэдээж академик талаар маш их шахдаг. Угаасаа би Монголд академикаараа Сантаас илүү сургууль байхгүй гэж боддог. Намайг тѳгссѳний дараа урлагийн үзлэг хийсэн гэж сонссон тэр надад үнэхээр муухай байгаа, цаашдаа тийм юм хийгээд яваасай гэж боддог.
Хамгийн сүүлчийн асуулт. Ахлах ангидаа байхдаа бүтээсэн хамгийн нандин сэтгэл хоногшсон дурсамжаасаа хуваалцаач?
Түрүүн ярьсан статистикийн тэмцээнд оролцох гээд бэлдээд ядаж байхад эцсийн хугацаа нь дѳхѳж байхад манай юмнууд хаана ч хүрээгүй бэлэн бус тэгээд хичээлээсээ чѳлѳѳ авч байгаад Золоо, Янжмаа багш нартайгаа хамт ѳдѳржин, шѳнѳжингѳѳ л бэлдэж байсан. Золоо багш маань сурагч нь багшийг сонсоод хийх ёстой гэдэг хаалтыг бүр алга болгоод, “Чи тэгчих би ингэе” гээд бид нартай чин сэтгэлээсээ туслаад хамтдаа юмаа хийсэн. Тэгээд хоёр гурван ѳдрийн дараа за боллоо гээд нэг амьсгаа авч байсан.