SAT-д бэлдэхдээ анхаарах 10 зүйлс

Sant Journal
6 min readSep 14, 2020

--

Чанартай эх сурвалж хэрэглэ

Бид SAT-ийн нууцыг олж нээсэн, бид хамгийн сайн арга барилыг заана гэцгээдэг мянга орчим нийтлэл, хэдэн зуун зөвлөхүүд байдаг байх. Гэсэн хэдий ч жинхэнэ сорилт бол тэр их мэдээллийн далай тэнгисээс хамгийн чанартайг нь олж авах явдал юм. Шүүн тунгаах сэтгэлгээгээ ашиглаж ( дашрамд хэлэхэд, энэ нь SAT дээр шалгагддаг гол зүйл) хаа хамаагүй юм сонсож найгахаас зайлсхийж, гол хэрэгцээтэй гэсэн мэдээллээ олж авах нь нэн чухал.

Таны эх сурвалж эдгээрээс дор хаяж нэгийг нь хангаж байх хэрэгтэй.

Эдгээрийг хангасан эх сурвалжууд:

- Таны эх сурвалж оригнал уу? Өөрөөр хэлбэл, сурвалжаа тест зохиогчдоос авсан уу?

- Тест зохиодог хүмүүсийн өгсөн жишиг тестүүд — CollegeBoard

- CollegeBoard-ийн SAT бэлтгэлийн ном

- CollegeBoard-ийн хариултийн систем (Шалгалтын хуулбар, онооны мэдээлийн хамт зөв хариуг нь өгнө)

- Таны эх сурвалжийг тестийн зохиогчид хүлээн зөвшөөрсөн үү? Цаашлаад, чамд зөвлөж буй тэдгээр хүмүүс өөрсдөө өндөр оноо авсан уу? Таны ашиглаж буй эх сурвалжийг өндөр оноотой хүмүүс бичсэн үү?

Магадгүй Эрика Мелтцерийн бичсэн “The Ultimate Guide to SAT Grammar”“The Critical Reader: The Complete Guide to SAT Critical Reading” зэрэг номнууд танд тус болж болох юм.

Тус зохиолч нь Харвардын Их Сургуулийг төгссөн бөгөөд SAT-аас хоёр удаа төгс оноо авсан (2004 онд 1600, 2014 онд 2400), мөн ACT дээр төгс оноо авсан нэгэн юм. Иймэрхүү стандартийг аливаа эх сурвалжууддаа тавьж байгаарай!

Өөр нэг маш хэрэгтэй эх сурвалж:

Khan Academy (магадгүй хамгийн интерактив тестийн бэлтгэлийн вэбсайт байх)

- CollegeBoard Khan Academy-тай хамтран ажилладаг!

Нэмэлт: Тухайн эх сурвалж нь хүмүүст үнэхээр тусалсан уу? Хэдий хамгийн шилдэг хүмүүсийн бичсэн бүтээл боловч тус эх сурвалжийг ашиглаж байсан оюутнуудын оноо өсдөггүй бол ямар нэг буруу зүйл байж л таарна. Дээр өгөгдсөн бүх эх сурвалжууд нь дэлхийн мянга мянган оюутнуудад тусалсан билээ. Хүсвэл та Google-ийн цөөн хэдэн хайлтаар амархан шалгаж болно.

SAT-аас гадуурхи мэдлэгээ өргөжүүл

SAT-ийн өөр өөр хэсгүүдийг хэр сайн эзэмшсэнээ үнэл. Хэрэв та чанартай суурь мэдлэгтэй бол стандартчилсан тестүүд илүү амар санагддаг. Чанартай сайн нийтлэл, ном дор хаяж нэг сарын турш тогтмол уншиж үзээрэй. Унших хэсгийг хийхэд илүү хялбар болж байгааг анзаарах болно. Дүрмээ сайн сурч, дүрмийн хувьд алдаагүй зөв эссэ, баримт бичиг бичих замаар өөрийгаа хурцлааарай. Бичих хэсгийн талаар илүү сайн ойлголттой болсноо анзаарах болно.

Байнгийн давталт төгс төгөлдөрийг авчирна

SAT стандартчилагдсан байдаг тул тест бүр тодорхой загварийн дагуу байдаг. Мэдээжийн хэрэг таны суурь мэдлэг маш чухал. Гэсэн хэдий ч та хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд тест хэрхэн явагддагийг ойлгож, эргүүдээд тэр мэдлэгээ тестэд ашиглах хэрэгтэй. Ердийн нэгэн зөвлөмж бол, шалгалт өгөхөөс дор хаяж 4 сарын өмнө чанартай материал унших, дүрмийн дадлага хийх, SAT түвшний математикийн бодлогуудыг долоо хоног тутам бодох явдал юм. Шалгалт эхлэхээс ойролцоогоор 3 сарын өмнөөс та долоо хоног бүр жишиг тест хийж эхлэх хэрэгтэй. Хэр ихийг хэр ойрхон зайтай хийх нь таны дур. Та эдгээр зөвлөмжийг харгалзан үзээд хэр их бэлтгэл хэрэгтэйгээ бодолцож, түүнийхээ дагуу хуваариа гаргах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол өөртөө бэлдэх хангалттай цаг хугацааг өгөх явдал юм. Та SAT-т нэг шөнийн дотор, эсвэл долоо хоног, тэр байтугай сарын дотор ч бэлдээд амжилт үзүүлэхгүй шүү дээ. Зарим хүмүүст бүрэн бэлтгэл хийхэд нэг эсвэл хоёр жил ч шаардагдахийг үгүйсгэх аргагүй.

Энэ бүхэн яг л ГАЛЗУУ ХУЛГАНА шиг

Дээр хэлсэнчлэн байнгийн бэлтгэл хийх нь өндөр оноо авах цорын ганц арга зам юм. Гэсэн хэдий ч хүссэн оноондоо хүрэх замдаа та олон саад бэрхшээлтэй тулгарах болно. Зарим өдөр таны оноо пуужин мэт өсөх болно. Зарим өдөр навс унах болно. Зарим өдөр (магадгүй хэдэн долоо хоног) нэгэн хэвээр байх болно. Стандарт тестүүд, ялангуяа SAT өгөх гэж байгаа бол танаас тууштай занг заавал шаардана. Тестээ өгөх яг л ТАНД тохирсон арга барилаа олох гэж удах нь гарцаагүй. Хэсэг тус бүр танаас тодорхой стратеги, арга барил шаардах бөгөөд зарим тохиолдолд асуулт тус бүрт өөр өөр арга барилаар хариулж ч магадгүй юм. Тиймээс та тэвчээртэй, мөн уян хатан байгаарай.

Бэлдэх төгс орчинг бүрдүүл

SAT-ийг жинхэнэ утгаар нь өгч байх үед чатлах найз нөхөд, завсаргүй маажих гар утас, ойр зуурын зууш, хоол унд байхгүй байна. Энэ бүгдийг эсэргүүцэхэд туйлын бэрх гэдгийг ойлгож байна. Гэсэн хэдий ч, та жишиг тест өгөхдөө орчноо жинхэнэ тестийнхтэй аль болох ойртуулах хэрэгтэй. Зөвхөн ингэж л байж та тестийн форматад дасах болно. Жинхэнэ тест ба бэлтгэлийн орчингууд ойртох тусам гүйцэтгэл сайжирдаг болохыг харуулсан олон тооны судалгаа байдаг. Бүх зүйлийг шалгалтийн бодит цаг хугацаа, нөхцлийн дагуу хий!

Сэтгэх өнцгөө өөрчил

SAT таны шүүмжлэн шинжлэх сэтгэлгээг шалгадаг гэж та зөндөө л сонссон байх, гэхдээ энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Бидний ихэнх нь SAT-ийн асуултын хариултаа “Угаасаа л зөв юм чинь” ,”Учир нь бусад бүх хариулт буруу байна”гэх мэтээр тайлбарладаг. Харин жинхэнэ тайлбар нь хариултын сонголтын хэллэг / агуулгад үндэслэн тодорхой учир шалтгаануудыг өгөн тайлбарладаг. Мөн. тухайн хариултаа өгөгдсөн унших материал, зөв бичих дүрэм, эсвэл математикийн бодлогын нотолгоотой холбож өгдөг (CollegeBoard дээрх SAT-н жишиг тестийн хариулт, тайлбарыг уншиж, хэрхэн хийгдсэнийг үзнэ үү). SAT-ээс өндөр оноо авахын тулд шүүмжлэлтэй сэтгэх чадвартай байх хэрэгтэй.

Цагийн менежмент бол гол түлхүүр

Шүүмжлэлтэй сэтгэж сурах стресс хангалтгүй байсан юм шиг SAT-ийн бүх хэсгүүд цагтай байдаг. Цагаа зөв зохицуулж сурах нь нэн чухал юм. Эцсийн эцэст, та цагтаа амжихгүй л бол өдий хүртэлх тэр их хүчин чармайлт тань үрэн таран болно. SAT-н цагийн менежментийн алтан дүрэм бол бүх хэсгүүдэд (эсвэл ихэнх хэсэгт) дахин шалгах цаг гаргаж байх явдал юм. Нэг бодлогийг хэдэн цагийн турш бодож чадахгүй байсан ч түр завсарласныхаа дараа хариуг нь тэр дор олох явдал зөндөө тохиолддог шүү дээ. SAT дээрээ энийг л хэрэгжүүлэх хэрэгтэй , гэхдээ илүү стресстэй нөхцөлд. Хэсэг бүрийн төгсгөлд хэцүү асуултуудаа дахин эргэж харахад хангалттай хугацаа байгаа эсэхийг шалгаарай. Зөв хариуг нь олчих ч юм билүү. Энд бодитой цаг хуваарилалтийн

SAT-н хэсэг

Гүйцэтгэх хугацаа

Хуваарилалт

Унших

65 минут

Бүх эхээ унших: 10 минут

Асуултууддаа хариулах: 45 минут (асуулт бүрт ойролцоогоор 51 секунд *)

Дахин шалгах: 10 минут

Эхний завсарлага: 10 минут

Унших: 35 минут

Асуултанд хариулах: 25 минут (асуулт тус бүрт 34 секунд орчим *)

Дахин шалгах: 10 минут

Математик (Тооны машингүй): 25 минут

Бодох: 20 минут (бодлого тус бүрт 60 секунд орчим *)

Дахин шалгах: 5 минут

Хоёр дахь завсарлага: 5 минут

Математик (Тооны машинтай): 55 минут

Бодох: 45 минут (асуулт тус бүрт 70 секунд орчим *)

Дахин шалгах: 10 минут

• Дундаж хугацаа. Зарим асуултууд хоёр дахин их, зарим нь хоёр дахин бага цаг авдаг.

Сонголтоо харахаас өмнө хариултаа ол

SAT-ийн зарим сонголтууд бараг бүгд адилхан мэт байх үе зөндөө. Хоёр сонголтын хооронд гацаж, эцэст нь буруу сонголтыг сонгож дуусах үе ч мөн зөндөө. Эдгээр нь их нийтлэг тохиолддог асуудал юм. Гэхдээ эдгээрээс сонголтуудыг харахаасаа өмнө хариултаа толгойдоо(эсвэл цаасан дээр) олоод, түүнийхээ дараагаар хариултаа ТААРУУЛАХ явдал байдлаар зайлсхийж болно. Сэтгэл судлалд энэхүү ойлголтыг RETRIEVAL гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хамгийн үр дүнтэй тест хийх арга гэгддэг байна.

Хариугаа бүгдийг нь шалга

Жинхэнэ ажил тестээ шалгаад оноогоо авсны дараа л эхэлдэг. Зөв эсвэл буруу хариулсан эсэхээс ХАМААРАХГҮЙГЭЭР бүгдийг нь дахин шалгах хэрэгтэй. Яагаад алдаа гаргаснаа тунгааж, учир шалтгааныг нь илрүүлэх чухал. Таны логикт ямар алдаа байсан бэ? Үүнийг дахин давтахгүй байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Алдаагаа шинжлэхийн дээр зөв хариултууд нь чухам яагаад зөв байсан бэ гэдгийг шүүн тунгаа. Тохиолдлоор зөв байж таарсан асуултуудыг ийн шүүснээр нэгийг ч болов илүү мэдэж авч, мөн учир шалтгааныг олох чадвараа ч сайжруулна.

Оноо чинь өөрчлөгдөхгүй байвал арга барилд тань ямар нэг юм буруу байна.

SAT нь бэлтгэлийн хувьд танаас үргэлж асар их уян хатан чанарыг шаарддаг. Хэдий та хамгийн сайн эх сурвалж ашиглаад, эсвэл шилдэг хувийн багшийн давтлаганд хамрагдаж байгаа ч, оноо тань дээшээ ч үгүй , доошоо ч үгүй байгаа бол асуудал нь таны хандлаганд л байгаа байх. Сайн арга, зөвлөмжүүдийг сохроор цээжлэхийн оронд бодитоор хэрэгжүүлж байгаа эсэхээ шалгаарай. Математик эсвэл англи хэлний мэдлэг тааруу гэдгээ хүлээн зөвшөөрч, яагаад алдаа гаргаад байгаа шалтгаанаа өөрөө өөртөө үнэнчээр хэлж, тэдгээрийгээ сайжруулах зүйлс хийж байгаа эсэхээ шалгаарай. Интернетээс зөв хариултыг олсноо өөрийгөө мэддэг чаддаг гэж. худлаа ярихын оронд асуулт бүр дээр дүн шинжилгээ хийж, яагаад зөв бэ гэдэг шалтгааныг нь тунгаах нь чухал. Эцсийн эцэст та өөрийнхөө төлөө л энэхүү шалгалтыг өгч байгаа шүү дээ.

Өөртөө үнэнч байснаар олон олон үүд хаалга нээгдэх болно.

Энэ бүхэн их урт удаан, туйлдам. үйл явц боловч жил бүр хэдэн зуун мянган оюутнууд энэхүү шалгалтыг өгөөд өндөр оноо авч чадаад байгаа юм бол та ч гэсэн чадна шүү дээ!

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet