Super Essay

Sant Journal
2 min readJun 4, 2024

--

Супер эсээ гэж юу вэ?

Их сургуулиуд руу өргөдөл бэлдэх явцын хэцүү тал нь маш олон эсээ бичих байдаг. Тэгвэл энэхүү ажлыг хөнгөвчлөх арга нь супер эсээ бичих юм. Супер эсээ нь цаг хэмнэхээс гадна их сургуулиудын асуусан асуултанд хариулан давхар өөрийн тухай илүү мэдээлэл өгдгөөрөө давуу талтай.

Супер эсээний диаграм:

Хэрхэн бага хугацаанд олон эсээ бичих вэ?

  1. Бүх эсээний асуулт болон гарчигаа нэг хүснэгтэнд цуглуулах (Common App -аас шалгах)
  2. Хоорондоо төстэй асуулт болон гарчигаа тодруулан ялгах (Ерөнхий асуултуудаа холбох. Жишээ нь: удирдах чадвар шалгасан эсээ, хичээлээс гадуурх ололт амжилтын тухай, өөрийн барьдаг үнэ цэнээр өөрийгөө тайлбарлах, нийгмийн гишүүний хувьд ямар үүрэг гүйцэтгэсэн тухай, олон талт буюу өвөрмөц шинжээ харуулсан эсээ гэх мэт)
  3. Асуулт болон гарчигаа бодон 4–6 супер эсээ бичих

Хэрхэн супер эсээ бичих вэ?

  1. Бүх эсээний асуулт болон гарчигаа нэг хүснэгтэнд цуглуулах (Common App -аас шалгах)
  2. Эсээндээ ашиглахаар 2–4 хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ололт амжилтуудаа тодорхойлох (Personal Statement буюу хувийн эсээндээ бичээгүй байх)
  3. Дараа нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ололт амжилтуудаа их сургуулиудын асуулт, гарчигтайгаа тохируулах
  4. Эсээ бичихдээ дараах асуудтууданд хариулах (Би юу хийсэн бэ? Ямар асуудлыг шийдсэн бэ? Ямар чадвар болон сургамж авсан бэ? Надад ямар нөлөө үзүүлсэн бэ? Сурсан зүйлээ би хэрхэн ашигласан бэ?)
  5. Супер эсээгээ бичих

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet