Advices by Sant Alumni#1

Sant Journal
3 min readMay 27, 2020

--

Уншигч та бүхэнд бидний зүгээс дэлхийн өнцөг булан бүрт амжилттай суралцаж буй Сант сургуулийн төгсөгчдөөс ярилцлага авч бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэдгээр хүмүүсийн ярилцлагаас онцлох, таны өргөдөлд тус болох зөвлөгөөг энэхүү цуврал булангаараа хүргэж байна. Тэдгээр ярилцлагыг уншихыг хүсвэл энэ холбоос дээр дарж унших боломжтой шүү.

Их сургуулийн өргөдөлдөө яаж бэлдх нь хувь хүнээсээ хамаарна. Миний хувьд сургалтын тѳвд хамрагдах нэрээр бэлдэх нь тийм ч үр бүтээлтэй санагддаггүй. Аль нь илүү ѳѳрт хүртээмжтэй, үр бүтээлтэй байгаа нь л дээр байх.

-Сант сургуулийн 2019 оны төгсөгч Б.Номунзул

Би ч бас ѳѳрѳѳ тийм мундаг хүн биш л дээ. Гэхдээ хүн том мѳрѳѳдѳлтэй байх хэрэгтэй. Харвардад орох ч юм уу. Угаасаа чадна. Тэрэндээ заавал хүрнэ гэж бодоод яг юу хийх ёстойгоо тѳлѳвлѳѳд явах хэрэгтэй шүү. Гол нь чадна л гэж бодох хэрэгтэй, угаасаа бусад хүмүүс хийж болоод л байгаа юм чинь.

- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Л.Ану

Ялангуяа их сургуулийн ѳргѳдлийн явцад цаг зохицуулалт маш чухал. Цагаа зохицуулна гэж юуг хэлээд байгаа вэ гэхээр яг ‘realistically’ буюу бодитоор тѳлѳвлѳнѳ гэсэн үг. Мөн цаг тѳлѳвлѳлтѳѳс илүү чухал зүйл нь ‘self-discipline’ буюу тэвчээртэй байж, тухайн тѳлѳвлѳсѳн цагтаа ажлаа хийж гүйцэтгэдэг байхыг хэлнэ.

- Сант сургуулийн 2018 оны төгсөгч М.Содгэрэл

Эсээгээ хэдэн удаа бичсэнээ бол санадаггүй ээ. Их л байсан юм. Зѳндѳѳ олон санаа байсан, тэр дундаасаа надад таалагдсан нэг санаагаа олж бичээд засаад явсан. Яг ѳргѳдѳл явуулахаасаа хоёр долоо хоногийн ѳмнѳ бичсэн бүхэн маань намайг нэг л сайн илэрхийлэхгүй байгаа юм шиг санагдахаар нь цоо шинээр ѳѳрчилж бичээд явуулсан. Ѳмнѳ эсээ бичээд явж байхдаа цаг алдаагүй харин ч яг яаж бичих талаар илүү туршлагатай болсон гэж боддог.

- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Л.Ану

Чи гэртээ очоод юу хийж, юу мѳрѳѳдѳж, яаж сэтгэж, мөн хэрхэн ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байгаа нь чухал. Тэрийгээ бас эсээндээ зѳв тусгаж ѳгѳх хэрэгтэй. Хичээл, шалгалт болон бусад зүйлс бол чухал, гэхдээ чамаас илүү оноотой хүмүүс зѳндѳѳ байгаа учир тэд нараас яаж ялгарах вэ гэдэг өөрөөсөө асуух хамгийн чухал асуулт.

- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Б.Номунзул

Яг бичиж эхлэх зѳвлѳгѳѳ ѳгье гэвэл ‘Personal statement’-луу орохоосоо ѳмнѳ ерөнхийдѳѳ бичээд эхэлчихвэл их зүгээр юм байна лээ. Жишээ нь үзсэн киногоо ч юм уу ямартай ч яг нэг сэтгэлээсээ бичээд сурчихвал их хэрэгтэй.

- Сант сургуулийн 2018 оны төгсөгч М.Содгэрэл

Юу надад чухал вэ, би ѳѳрийгѳѳ хэн гэж боддог вэ, тэрийгээ яаж илэрхийлэх вэ гэдэг талаар нэлээн их бодсон. Тэгээд ѳѳртѳѳ чухал гэж бодож байсан санаануудаа жагсаагаад, мѳн надад хамгийн их нѳлѳѳ үзүүлсэн үйл явдлуудаа жагсааж байгаад аль нь альтайгаа таарч байгааг ажигласан. Ер нь бол тэр дундаас эхнээс нь тѳгсгѳл хүртэл болохгүйгээс болох хүртэл бичиж үзээд ѳѳрт хамгийн таалагдсан, тохирсныг нь ѳргѳдѳлдѳѳ хамруулсан.

- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Б.Номунзул

Миний хувьд завсар жил авснаар ямархуу амьдралаар амьдармаар байгаагаа олж мэдсэн. Завсар жил ер нь нэлээн олон давуу талтай байдаг. Гэвч хүмүүс жил алдана гэж ярьдаг, ялангуяа гэр бүлийнхэн. Яг үнэндээ тэр хугацаанд олж авсан давуу талуудгүйгээр цаашаа явна гэдэг цаг алдахаас ч илүү сѳрѳг үр дагавартай байх боломжтой санагдсан.

- Сант сургуулийн 2018 оны төгсөгч М.Содгэрэл

Стресс бол нэлээн аймаар шүү. Би тэгээд 11-р ангийнхаа зунаас буюу оройхон бэлдэж эхэлсэн. Тэгэхээр “Яана аа, би амжих болов уу? Чадах болов уу?” гээд бас их л санаа зовсон. Тийм болохоор илүү сайн бэлдэж эхэлсэн. Стресстэйгээ “Deal” хийхдээ Англи хэл дээр кино их үздэг байсан маань илүү үр дүнтэй байх нэгэн арга гэж боддог.

- Сант сургуулийн 2019 оны төгсөгч Л.Ану

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet