Sant Journal
4 min readOct 12, 2020

GPA-ээ ахиулахад анхаарах 9 зүйлс:

Ахлах сургууль руу шилжих явц олон сурагчдын хичээл, боловсролын хувьд хүнд цохилт болдог. Илүү хэцүү материалтай ажиллан, даалгавраа илүү бие даан хийхийн зэрэгцээ, шинэ орчинд дасан зохицож, онц дүн авна гэдэг хүнд. Энэхүү заавраар та бүхэнд ахлах сургууль болон түүнээс цааш сурч боловсрох явцдаа сайн дүн авахад туслах хамгийн чухал арга барилуудыг нэгтгэн хүргэж байна.

Зааварчилгаа болон рубрикыг сайтар унших.

Дааж авсан бие даалт бүрийнхээ зааврыг сайтар нягтлан унших хэрэгтэй. Хэрэв зааврын дагуу хийхгүй бол, ямар ч сайн бие даалт гүйцэтгэсэн дутуу оноо авах болно. 7 хуудас эсээ бичих заавартай даалгавар дээр, маш сайн чанартай хэрнээ 5 хуудас эсээ бичвэл оноо хасуулах нь ойлгомжтой. Анхааралгүй байдлаас эсвэл зааварчилгааг үл тоомсорлосны улмаас оноогоо битий золиосонд гаргаарай.

Заримдаа заавраа буруу ойлгосон. сурагчид муу дүн авсандаа багшийгаа буруутгадаг. Үүнтэй санал зөрөлдсөн хэдий ч, багштайгаагаа маргах нь хэзээ ч сайн үр дагавар авчирдаггүй. Хэрвээ маш тодорхой удирдамжтай ажилладаг, хатуу багшийн дор суралцаж байгаа бол тухайн багшийн дүн тавих шаардлага стандартыг олж мэдсэний дараа сайн дүн авахад улам дөхөм болох болно.

2. Сайтар сонсож, хичээлд оролцдог байх.

Онц сурлагатнуудад байдаг ерөнхий чанар бол хичээлдээ сайн анхаарал тавьдаг нь юм. Зарим сурагчид анги дээр онц анхаарал тавилгүй, дараа нь нөхөж хийгээд л шалгалтаа давчихна гэж боддог. Энэ бүгд боломжтой юм шиг санагдавч, өөрөө ойлгоход хэцүү зүйл гарч ирэхэд гацаад гүйцэгдээд ирдэг.

Анги дээр сайн анхаарал тавьж сурсан зүйлээ дараа нь ахин сурч, давтах шаардлагагүй тул илүү бага цаг зарцуулдаг. Багшийгаа сонсож, хичээлдээ идэвхтэй оролцсоноор мэдэх, сурах шаардлагатай ихэнх зүйлсээ ойлгоод авчихдаг учраас тэр. Хичээл дээр тэмдэглэл хөтлөх нь мөн л сурж буй зүйлсийг улам баталгаажуулж, давтахад хялбар болгодог өөр аргуудын нэг юм. Энэ мэтчилэн эртхэн хичээлийн гол санааг олж, базаж, хөтөлж чаддаг болох нь дараа нь их сургуулийн түвшний хичээлээ тэмдэглэж сурахад улам дөхөмтэй болгодог.

Үүний бас нэгээхэн том хэсэг бол хичээлийн идэвх оролцоо юм. Ихэнх хичээлүүдийн дүнгийн 10%-ийг идэвх оролцоо эзэлдэг, дүнд шууд хамааралтай байдаг. Хичээлд идэвхтэй оролцсоноор материалаа улам ойлгохын зэрэгцээ багшдаа хичээлдээ анхаардаг гэдгээ харуулж болдог.

Ичимхий бүрэг хүмүүс буруу зүйл хэлнэ гэдгээс айдаг тул идэвхтэйгээр оролцох хүндрэлтэй байдаг. Аль болох ангийнхаа хамгийн урд талын хэсэгт сууснаар олон хүүхэдтэй биш, зөвхөн багштайгаа харилцаж буй мэдрэмж төрүүлдэг тул айдас сандралаа бага зэрэг дарж болдог. Чиний бодож буй хариулт буруу байсан ч шинэ зүйлийг сурах боломж мэтээр хүлээн авч зоригтойгоор хичээлд оролцох хэрэгтэй.

3. Тусламж хэрэгтэй бол эртхэн асуух

Амжилтанд хүрэх гол аргуудын нэг бол хэзээ тусламж асуухаа мэддэг байхад оршдог. Хэрэв ойлгохгүй зүйл гарч ирвэл шалгалтандаа унахаа хүлээлгүй багштайгаа ярилцаж, хичээлийн дараа боломжтой үеэр уулзаж ойлгохгүй байгаа зүйлсээ асууж давтах нь зүйтэй. Ингэснээр муу дүн авахаас зайлсхийхээс гадна багштайгаа эерэг харилцаа үүсгэдэг. Багшаас тусламж хүсэхээсээ өмнө асуух зүйлсийнхээ жагсаалтыг бэлдчихвэл оновчтой мэдээлэл авч, мөн цагаа хэмнэдэг. Багшаасаа тусламж хүсэхэд айж ичих зүйл огт байхгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

4. Гэр бүл болон найзууддаа хэт найдаж, хамааралтай болохгүй байх.

Найздаа харилцан туслалцаж даалгавраа хийх нь зүгээр боловч хийсэн ажлыг нь шууд хуулах нь булхайцаж буй хэрэг юм.

Хэрэв цаашдаа сайн дүн авъя гэж бодож байгаа бол хуулахаа болих хэрэгтэй. Бусдын мэдлэг чадварт хэт их найдаж, өөрөө хэрэгтэй материалаа сурч давтахгүй байснаар өөрийгөө сүйтгэж буй хэрэг юм.

Эцэг эхээсээ тусламж авахдаа, өөрийн хийх ажлаа хэт их засуулж, хамгийг нь хийлгэх нь бие даан суралцах боломжийг алдагдуулдаг тул дараа нь шалгалтан дээрээ муу дүн авах үүсвэр болдог.

5. Даалгавраа үргэлж хийх.

Даалгавар үргэлж шалгадаггүй байсан ч гэсэн алгасалгүй хийх хэрэгтэй. Учир нь математик, болон шинжлэх ухааны хичээлийг хийж давтах тусам улам гүнзгий ойлгож, дараагийн сэдвийг үзэхэд хүчтэй суурь болж өгдөг. Даалгавар алгасах тусам, улам эргэлзээ төрж, шинэ сэдэв сурахад төөрөгдөж орхидог.

.

Даалгавраа тогтмол хийснээр, өөрийн мэдлэгтээ итгэлтэй болж, тогтвортой сурах дадал хэвшүүлдэг.

6. Ойлгох болон ахин дахин уншихын ялгааг мэдэх.

Аливаа мэдээллийг өнгөцхөн унших биш, идэвхтэй хүлээн авч байж тархинд үлддэг.

Жижиг цаасан дээр бичиж бэлдэх эсвэл этгээд сонин зүйлстэй холбож бодох гэх мэт өөрт тохирсон аргаар мэдээллээ цээжилж, хүнээр цээжилсэн хэсгээ шалгуулах нь хэрэгтэй мэдээллээ тод санахад тусалдаг.

7. Шалгалт хооронд бэлдэх, өмнөх оройд нь тулгахгүй байх.

Шалгалтын өмнө тэвдэхгүй байх хамгийн шилдэг арга нь хичээлээ дор дор нь хийж сурах дадалтай болох юм. Шалгалтын өмнө нойроо золиослолгүйгээр, сайн амарч, тархиа цэнэглэх хэрэгтэй. Шалгалтныхаа өмнөх өдөр 5-н цаг сууснаас, долоон хоногийн өмнөөс эхлэн, өдөр бүр 1 цаг хичээллэж болно. Ингэснээр, 1 шөнийн дотор бүгдийг нь сурахгүйгээр, хөнгөн сэргээж, бататгах боломжтой.

8. Хичээлээ хийх хуваарь гаргах.

Стрессдэхгүйгээр онц дүн авахыг хүсвэл, аливааг хойш тавьдаг зуршлаа даван туулах хэрэгтэй. Удаан хугацаагаар ажиллах бие даалт авбал, цагаа зөв хуваарилахыг зөвлөж байна. Жишээ нь, 1 сарын хугацаатай бие даалтын эхний долоон хоногийг нь шинэ санаа гаргахад, 2 дох долоон хоногийг нь ерөнхий загварыг гаргахад, 3 дахь долоон хоногийг гол ажлаа хийхэд, 4 дөх долоон хоногийг алдааг нь засаж, төгс болгоход зарцуулж болно.

Хуваарийн дагуу ажиллах хэцүү байж болно. Тиймээс багшаасаа үйл явцыг тухай бүрд нь шалгаж, хянуулах хүсэлт тавьж болно.

9. Цэгцтэй байх.

Хичээлийн материалуудаа хянаж, цэгцлэхгүй бол дээрх аргууд тийм ч сайн тусалж чадахгүй. Хичээлийн шинэ сэдэв бүрийг тэмдэглэж, хичээл бүр дээр хавтас гаргах хэрэгтэй. Ингэснээр, шалгалтандаа бэлдэхдээ, хаана юу байгаад санаа зовохгүй. Бид үргэлж хэрэгтэй үед юу хаана байгааг мартчихдаг учраас сул цаас цүнхэндээ хийхээс зайлсхийгээрэй. Жижиг бие даалт болон даалгавруудыг тэмдэглэвэл, тэднийг орхигдуулж, мартдаггүй. Бидний тархи том бие даалт болон шалгалтанд төвлөрчихдөг тул ийнхүү тэмдэглэснээ жижиг хөнгөн даалгавруудаа мартагдуулдаггүй.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet