Хичээлээс гадуурх үйл ажиллагааны зөвлөмж

Sant Journal
2 min readApr 19, 2022

--

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа яагаад коллежид элсэхэд чухал байдаг вэ? Эдгээр үйл ажиллагаа нь таныг хийх үед хобби мэт санагдаж болох ч таны сонгосон коллежид элсэхэд илүү их зүйлийг санал болгодог. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь коллежид шинэ ур чадвар эзэмших, бусадтай хамт багаар ажиллах хүсэл эрмэлзэл гэх мэт эерэг сэтгэгдэл төрүүлдэг өргөн хүрээний шинж чанаруудыг харуулдаг.

Манлайллын үйл ажиллагаа

Манлайллын үйл ажиллагаа нь гадаадын шилдэг их дээд сургуульд элсэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйлсүүдийн нэг юм. Ихэнх коллежууд манлайлах ур чадвартай эсвэл манлайлах потенцалтай элсэгчидийг эрэлхийлдэг. Өргөдөл дээрээ таныг манлайлах байр суурьтай байсан гэдгээ харуулсан байгаа нь таныг өрсөлдөгч нараас тань ялгарахад тусална.

Дадлага хийх

Дадлага хийх нь коллежид сонгосон мэргэжлээрээ тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан гэдгээ харуулах тохиромжтой арга юм. Жишээлбэл, бизнесийн оюутнууд коллежийн өргөдөлд тусгагдсан маркетингийн хэлтэс эсвэл өөр хэлтэст компанид дадлага хийж болно. Эдгээр үйл ажиллагаа нь таныг сонгосон ажлын салбартаа тууштай хичээж, мэргэжлийн түвшинд туршлага хуримтлуулсан гэдгийг нотлох болно.

Атлетик оролцоо

Ахлах сургуульдаа спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь коллежид таны хүсэл эрмэлзэл, зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллахад бэлэн байгааг харуулдаг. Хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг багийн спортоор хичээллэх нь коллежуудад таныг багийн нэг хэсэг болж багаар ажиллах өндөр чадвартай гэдгийг мэдүүлэх боломжийг олгодог. Спортоор хичээллэх нь багагүй цаг хугацаа шаарддаг бөгөөд ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Иймч учираас атлетик оролцоо нь таныг их сургуулийн орчинд амжилтанд хүрэх чухал хэсэг болох сахилга бат, багаар ажиллах ур чадвартай болохыг илтгэдэг.

Ажлын туршлага

Ажлын туршлага нь коллежид элсэх өргөдөл гэхээсээ илүүтэй ажлын тодорхойлолт дээр тавих зүйл шиг санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч коллежид элсэх өргөдөл гаргахдаа ийм туршлага оруулах нь ухаалаг алхам юм. Хагас цагийн ажил гэх мэт ажлын туршлагатай

байх нь тухайн ажлыг эрхэлхэд хангалттай хариуцлагатай гэдгийг харуулж байна. Ажлын туршлагатай гэдгээ их сургуулийн өргөдөл дээрээ дурьдсанаар та хөдөлмөр эрхлэх, цаг баримтлах, ахлагч болон бусад ажилтнуудтай хамтран ажиллах чадвартай гэдгийг илтгэдэг.

Академик баг, клубууд

Дэлхийн шилдэг их сургуульд тэнцэхэд дүнгийн голчоос гадна хувийн тодорхойлолт, хичээлээс гадуурх ажил, багшийн тодорхойлолт, стандарт тест болох SAT, TOEFL/IELTS гэх мэт олон шалгуураас хамаардаг. Та эдгээр эрдэм шинжилгээний клуб, багийг өргөдөлдөө оруулсанаар тухайн хичээлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа эсвэл тодорхой ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй байгааг харуулдаг.

Бүтээлч эрэл хайгуул

Таны сонгосон салбар эсвэл академик сонирхлын чиглэлтэй холбоотой хичээлээс гадуурх үйл ажиллагааг оруулах нь чухал ч коллежууд таныг өндөр боловсролтой, өргөн хүрээний сонирхолтой гэдгийг харахыг эрмэлздэг. Өргөдөл дээрээ бүтээлч үйл ажиллагаагаа дурьдах нь үүнийг харуулах үр дүнтэй арга юм. Эдгээр төрлийн үйл ажиллагаа нь таныг сониуч зан, бүтээлч сэтгэлгээтэй шинэ туршлагад нээлттэй гэдгийг харуулж чаддаг. Бүтээлч эрэл хайгуул нь их сургуулиудад таныг ур чадвар, авъяасаа хөгжүүлэхэд шаардлагатай бүхнээ зориулдаг гэдгийг харуулж өгдөг. Ийм төрлийн үйл ажиллагаанд амжилт гаргахын тулд хүчин чармайлт, сахилга бат хэрэгтэй гэдгийг санаарай.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet