Япон улсаас зарлагддаг онцлох тэтгэлэгүүд
Монгол улсын хувьд гадаадад суралцах нь хэт өндөр зардалтай гэсэн ойлголт түгээмэл байдаг. Сурагчид ялангуяа гадаадын их дээд боловсрол эзэмших замд олон саад бэрхшээлтэй нүүр тулсаар байна. Иймээс Sant Journal энэхүү нийтлэлээр Япон улс дахь хэдэн боломжийн тэтгэлэгийн талаар мэдээлэл хүргэх боллоо.
Японы засгийн газраас олон улсын оюутнуудад зориулж гаргасан гурван өөр янзын тэтгэлэг бий.
1. MEXT
MEXT нь Японы хамгийн их эрэлт, өрсөлдөөн, нэр хүндтэй тэтгэлэг гэж танигдсан. Бүрэн санхүүжилттэй буюу аялал, байр, сургалт, хоолны бүх зардлыг даадгаараа онцлогтой.
Суралцах хугацаа:
Үндсэн хичээл дөрвөн жил үргэлжилдэг ч Япон хэлний сургалтад нэг жил суралцах шаардлагатайг тооцсоноор таван жилийн хугацаатай болно.
Аялалын зардал:
Жилд нэг удаа аялалын үнэ төлбөрийг даадаг тул эх орондоо жилдээ нэг удаа тийзийн зардлаа даалган очих боломжийг өгдөг.
Санхүүжилт:
Сургалт үнэ төлбөргүй ба үүнээс гадна оюутны амьдрах зардалд зориулан сард 117’000 йен буюу 2’500’000 төгрөг олгодог.
Хүртээмжтэй байдал:
Улс бүрт заасан квот байдаг ба Монголоос дунджаар жилд 10–15 хүүхэд тэнцүүлдэг байна.
Бүртгэл:
Өргөдөл хүлээж авах хугацаа тавдугаар сард болдог. Шалгарах явц гурван үе шаттай ба үүнд баримт бичгийн шалгалт, сонгосон хичээлийн үндсэн шалгалт, ярилцлага тус тус багтдаг. Бөглөх маягтыг ЭСЯ-ын Вэб сайтаас татан авч, орон нутгийн Японы консулын газарт илгээнэ.
Эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай!
2. Jasso
JASSO нь Япон даяар олон тооны их дээд сургууль, коллежуудтай хамтран ажиллаж, оюутнуудад өргөн хүрээний сургалтын орчинг санал болгодог юм.
Jasso-ын талаар дэлгэрэнгүй:
Элсэлт:
Японы их сургуулийн элсэлт хавар, намрын үеэр тохиодог ба Jasso-ын бүртгэл намар 6 сар, хавар нэг жил үргэлжилдэг.
Санхүүжилт:
Тэтгэлэгээс гадна сард 48'000 йен буюу 1'000'000 төгрөг сургалтын амжилтад тулгуурлан урамшуулдаг.
Бүртгэл:
Япон явахаасаа өмнө тэтгэлэгт хамрагдагсан эсэхийн баталгаатай байхыг хүсвэл “EJU” ( Examination for Japanese University Admission for International Students) болох шалгалт өгөх хэрэгтэй. Үүнд Япон хэл, Японы түүх, Математик, Шинжлэх Ухаан сэдвүүдээс сонгох боломжтой бөгөөд их сургуульд элсэхийн өмнө тэтгэлэгт хамрагдсан байх давуу талтай.
Хүртээмжтэй байдал:
Тэтгэлэгт хамрагдагчдыг тоо жилээс жилд өөрчлөгдсөөр байна. Монголоос жилд дунджаар 20 хүүхэд тэнцдэг тул өрсөлдөөн нэлээд байдаг байна.
Эндээс илүү ихийг олж аваарай!
3. Global 30
Энэхүү хөтөлбөрт тэтгэлэгт олгох 13 их сургууль жагсдаг юм. Үүнд олон улсын оюутнуудад эвтэй орчин бүрдүүлэх зорилгоор бүх хичээл англи хэлээр ордог онцлогтой.
Global 30-ийн талаар дэлгэрэнгүй:
Аялалын зардал:
Нийт дөрвөн жил суралцах ба эх нутгаас Япон руу ирж очих зардлыг жилд нэг удаа санхүүжүүлнэ.
Санхүүжилт:
Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба MEXT-ийн тэтгэлэгтэй мөн адил сард 117’000 йен буюу 2’500’000 төгрөг амьдралын зардалд зориулан олгодог.
Бүртгэл:
Global 30 дотор жагссан 13 их сургуульд өргөдлөө явуулан, аль нэгт тэмцсэн тохиолдолд тэтгэлэгт хамрагдсан эсэх тодорхойлогдоно.
Эндээс илүү их мэдээллийг аваарай!
Японы тэтгэлэг бол сурагчдад гайхалтай боловсрол, цаг хугацаа, дурсамж өвөртлөх боломж юм. Эдгээр бүгдийг олж авах нь хэцүү санагдаж болох ч энэ нь таны мөрөөдлөө бодит болгох боломж гэдгийг санаарай.
Наран гийгүүлсэн оронд таныг гэрэлт ирээдүй хүлээж байна.
Иймээс та бага зэрэг хүчин чармайлт гаргаад өөртөө итгээрэй! Сурагчиддаа амжилт хүсье. :)