Sant Journal
3 min readMay 16, 2020

Өргөдлийн системийг хөнгөвчлөх 10 арга

Harvard, MIT-д тэнцэнэ гэдэг хэцүү. Гэхдээ огт боломжгүй биш. Америк дахь их сургуулиудын өргөдлийн систем нь holistic view буюу таны өргөдлийг олон талаас нь бүх зүйлийг харгалзан авч үздэгээрээ онцлогтой. Харин энэ өргөдлийн үе шатыг илүү хөнгөвчлөх 10 аргыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

1.Common Application

Common Application гэдэг нь 800 гаруй сургуулийг багтаасан нэгдсэн платформ юм. Та үүнд өөрийн өргөдлийн бүх зүйлийг хавсарган оруулж, нэг зэрэг 20 сургуулиудруу өргөдөл явуулах боломжтой. Өөрийн хувийн мэдээллүүдээ эрт оруулснаар бусад зүйлдээ илүү цаг зарцуулах боломжтой учраас бөглөж чадах мэдээллүүдээ эрт оруулвал зүгээр.

2.Багшийн тодорхойлолт

Ихэнх сургуулиуд таны өргөдлөөс ахлах сургуулийн 1–2 багшийн тодорхойлт шаарддаг. Энэ нь таныг багш хүний өнцгөөс анги танхим, хичээлийн оролцоог харж болох чухал хэсэг юм. 2 багшаа сонгохдоо өөр чиглэлийн 2 хичэээлийг багш сонговол та өөрийн 2 өөр өнцгийг харуулах боломжтой. (Физикийн багш, Англи хэлний багш гэх мэт) Өргөдлийн хугацаа дуусах цаг тулах мөчид багш олон хүүхдийн тодорхойлолт бичээд заримыг нь амжихгүй тохиолдол гардаг учраас эртнээс багштайгаа холбогдож тодорхойлолтоо авах хэрэгтэй.

*Зарим багш нар тань англи хэлээр бичих боломжгүй бол бол сурагч өөрөө орчуулан, монгол хувилбарыг хавсарган явуулах ёстой.

3.Эртнээс эхэл

Бүх зүйлээ эрт эхэлж, сайн төлөвлөгөөтэй явах нь таныг олон зүйлээс аварна. Шалгалт, эсээ, тодорхойлолт, санхүүгийн баримт бүх зүйл давхцах үед стресс, бухимдалтай болж үр бүтээл багасах учраас яг одоо судлаад төлөвлөж эхлээрэй. 12 сар хүртэл танд бүх зүйлийг хийх хугацаа байгаа учраас сандралгүй, төлөвлөгөөтэй эхлээрэй.

4.Сургуулийн зөвлөхийн тодорхойлолт

Counselor Recommendation буюу зөвлөхийн тодорхойлт нь таныг сургуульд ямар сурагч байдгийг харуулна. Сургуульд байх хугацаандаа гаргасан амжилт, хийсэн өөрчлөлтийг тань харуулах бас нэгэн чухал хэсэг билээ. Сургуулийн зөвлөх мөн таны голч дүн, дүнгийн хуудсыг хавсарган явуулдаг учраас өөрийн сургуулийн зөвлөхтэй мөн эртнээс холбогдож бүх материал нь бүрэн, явуулахад бэлэн эсэхийг баталгаажуулаарай.

5.Fee waiver

Нэг сургуульруу өргөдөл явуулах үнэ дунджаар $75 буюу монгол мөнгөөр 200000 гаруй төгрөг. Нийт 20 сургуульруу явуулахад 4000000 төгрөг болдог. Энэ ч магадгүй зарим хүмүүсийн өргөдөл явуулдаггүй шалтгаан байж болох юм. Гэхдээ та ямар ч үнэ төлбөргүй өргөдөл илгээх боломжтой. Сурагчын ар гэрийн санхүүгийн байдлаас хамааран сургуулийн зөвлөх fee waiver буюу өргөдөл илгээх үнээс сулладаг. Дэлгэрэнгүйг сургуулийн зөвлөхөөсөө лавлаарай.

6.Шалгалтын оноогоо үнэгүй явуулах

Өргөдөл илгээхээс гадна шалгалтын оноогоо явуулах үнэ ихэнх сурагчдад хүндрэл учруулдаг. SAT шалгалтын оноог явуулахад $12, TOEFL шалгалтын оноог явуулахад $19 байдаг. Нийтдээ бүх оноогоо явуулахад 2000000 орчим төгрөг шаардлагатай. Гэхдээ та үүнийг ч мөн үнэгүй хийх боломжтой. Сургуулиуд таныг өөрөө өөрийнхөө оноог хэлбэрээр мэйлээр явуулахыг зөвшөөрдөг. Харин тэнцсэний дараа албан ёсоор явуулахыг шаарддагийг анхаараарай.

*Сүүлийн үед сургуулиуд Duolingo English Test их хүлээн зөвшөөрдөг болсон. Шалгалт өгөхөд $45-аас хамаагүй хямд ба оноогоо явуулахад ямар ч төлбөр авдаггүйгээрээ онцлог. Дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

7.Эсээний зөвлөх сонгох

Эсээ бичих явцад олон хүндрэл гардаг. Эсээгээ болж байгаа эсэхийг мэдэхгүй, эсвэл юу бичихээ мэдэхгүй тохиолдол их гардаг. Энэ нөхцөлд танд зөвлөх хэрэгтэй болдог. Энэхүү хүмүүсээ сонгохдоо туршлагатай, таныг сайн мэддэг хүн байвал танд илүү үнэ цэнтэй зөвөлгөө өгөх болно. 2–3 зөвлөгчтэй байж, олон хүнд уншуулхаас зайлсхийгээрэй.

8.Portfolio

Та ямар нэг авьяастай бол түүнийгээ портфолиогоор явуулах боломжтой. Дуу, зураг, хувцас гэх мэт юу ч байж болно. Сургуулиуд дунджаар 15–20 уран бүтээлийг тайлбартай нь шаарддаг учраас эртнээс бүх зүйлээ бэлэн болговол зохистой.

9.Сургуулиа илүү судлах

Сургуулиа энгийн нэг жагсаалт, тэнцэх хувиас илүү доторх орчин, ямар хүүхдүүд элсүүлдэг зэргийг судлах нь дараа нь суралцахад харамсах зүйлгүй байх болно. Тухайн сургуульд сурдаг монгол оюутантай холбогдож монгол хүүхэд тухайн сургуульд хэрхэн суралцдагыг сонирхож сургууль сонголтоо зөв хийгээрэй.

10.Бусад хүмүүсээс үлгэр жишээ авах

Шалгалт, эсээ зэргээ бичээд сургуульд тэнцэж чадсан хүмүүсийн ярилцлага, аргаас суралцан өөртөө урам авч бүх зүйл боломжтой гэдгийг мэдээрэй. Сант сургуулийн төгсөгчиг дэлхийн шилдэг их сургуулиуд хэрхэн суралцаж байгааг эндээс уншаарай.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet