Sant Journal
2 min readFeb 1, 2021

Өргөдөл явуулах сургуулиа сонгоход туслах 5 зөвөлгөө:

Зөвхөн Америкт л гэхэд 4 жилийн коллеж нь 2000-с дээш байдаг бөгөөд,бүгд өөр өөрсдийн гэсэн олгох хичээлүүд,хэрэглэх нөөц, хичээлээс гадуурх программтай. Сургуулиудийн ялгаа нь байршил, хэмжээ, академик шаардлага гэх мэтчилэн олон зүйлсээс хамаардаг. Маш олон сонголтууд байдаг тул танд аль сонголт, боломжууд нь таний хүсэл сонирхол, зорилготой нийцэхийг судлах хугацаа мэдээж хэрэг болно. Судалгаагаа эртхэн эхлээд, сонирхож байгаа сургуулиудын жагсаалтаа гаргаарай. Зөвхөн нэр, алдрыг нь харж коллеж сонгосон сурагчид өөрт нь тохирох, олон олон боломжуудыг алддаг тул аль болох нээлттэй сэтгээрэй.

Түүнчлэн ээж аавтайгаа ярилцан шийдэх нь их чухал бөгөөд,чи коллежид сурснаараа юу мэдэхийг хүсч байгаагаа мэдэх нь өргөдөл дээрээ ажилж эхлэхэд тус болох билээ.

Өөрийнхөө хүсч байгаа, зорьж байгаа сургуулиудаа жагсаан бичээрэй. Тухайн сургуулиуд руугаа очоод, сурагчидтай нь ярилцаж үзэн, вебсайтаар нь зочлоод,танилцуулгыг нь үзсэнээр яагаад тэр сургуулийг сонгосноо ойлгоход хялбар болох юм. Коллеж бүртээ илүү нухацтай,болгоомжтой хандсанаар өргөдөл чинь илүү төгс болох юм.

Энд танд коллежээ сонгоход тань тус болж мэдэх асуултуудыг орууллаа.

1.Төлөвлөгөө

- Коллежид сурч байх хугацаандаа юу мэдэж авна гэж найдаж\бодож байна вэ?

- Ямар курсиуд болон академик бус үйл ажиллагаа нь танд мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тус болох вэ?

- Зорилго тань юу вэ? Энэхүү сургууль таний зорилгыг биелүүлэхэд үнэхээр тусалж чадах уу?

2.Байршил

- Аль улс, хот, мужид байхад танд илүү хүртээмжтэй байх вэ?

3.Сурагчид

- Ямар хэмжээтэй сургууль танд тохирно гэж бодож байна вэ?Танд сурахад….

- Ямар хүмүүстэй танилцана гэж бодож байна вэ?

- Таныг ямар орны ямар шүтлэгтэй хүмүүс хүлээж авна гэж бодож байна вэ?

4.Төлбөр

- Сурах зардлыг тань хөнгөлөх ямар программ болон тэтэглэгүүд байна вэ?

- Сургууль дээр бололцоотой ажиллаж болох цагийн ажил байгаа юу?

5.Шалгуур

- Өргөдлөө явуулсан нийт сурагчидын тооноос хэдэн хувь нь тэнцдэг вэ?

- Өргөдлөө явуулж буй сурагчидад ямар шалгуур тавьдаг вэ?

- Ямар шинж чанартай сурагчид энэхүү сургуульд тохирдог вэ?

- Би хэр өндөр шалгууртай сургуулиуд руу өргөдлөө явуулж байна вэ?

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet